Skip to main content

Posts

Showing posts with the label The Fast and the Furious

Fast and Furious 8 буюу The Fate of the Furious киноны бүрэн trailer

Алдарт The Fast and the Furious франчайзийн 8 дахь анги албан ёсоор The Fate of the Furious гэж нэрлэгдэж албан ёсны бүрэн trailer-аа цацлаа. Удаан үргэлжлэж байгаа action төрлийн кино цуврал учраас амжилтгүй болох магадлал өндөр байдаг. Гэтэл trailer-аас уг кино "дажгүй" болох магадлалтай харагдаж байна.  The Fate of the Furious киноны найруулагчаар F. Gary Gray ажилласан. Түүнийг 2003 онд The Italian Job болон өнгөрсөн онд Straight Outta Compton гэсэн кинонуудыг найруулснаар бид мэдэх юм. Кинонд The Fate of the Furious кинонд Vin Diesel, Dwayne Johnson, Jason Statham, Michelle Rodriguez, Tyrese Gibson, Chris Bridges, Nathalie Emmanuel, Kurt Russell, Charlize Theron, Helen Mirren гэсэн одод оролцсон. Нээлт ирэх 2017 оны 4-р сарын 14-нд The Fate of the Furious кино trailer нь 24 цагийн дотор 139 сая үзэлттэйгээр амжилт тогтоосон байна.

Vin Diesel-ийн Furious 8 киноны teaser poster

The Fast and the Furious франчайзийн 8 дахь кино Furious 8 нэртэйгээр үзэгчдэд хүрнэ. Урт удаан хугацаанд үргэжлэж буй уг цувралын гол дүрийн нэг Paul Walker үгүй учраас энэ удаагийн анги Vin Diesel дээр төвлөрөх бололтой. Universal Pictures кино компани түүнийг гол болгосон teaser poster-ийг дэлгэлээ. Fast 8 киноны найруулагчаар F. Gary Gray ажиллаж байна. Тэрээр сүүлд Straight Outta Compton киног найруулж үзэгчдэд хүрэгсэн. Киноны гол дүрүүдэд Dwayne Johnson, Michelle Rodriguez, Tyrese Gibson, Chris Bridges, Eva Mendes, Lucas Black, Kurt Russell, Charlize Theron, Jason Statham нар оролцно. Fast 8 кино ирэх 2017 оны 4-р сарын 14-нд нээлтээ хийх юм.

Fast and Furious цувралын 8 дахь ангийн нэр, teaser poster гарлаа

Fast and Furious цувралын гол дүр Paul Walker хорвоог орхисон хэдий ч амьдрал, бизнесс цааш үргэлжилсээр. Fast and Furious франчайзийн 8 дахь ангийг хийх болсон талаар Vin Diesel мэдэгдэж байсан. Тэгвэл тэрээр өөрийн twitter хуудсандаа тус Fast and Furious 8 киноны teaser poster-г дэлгэлээ. Ингэснээр 8-р ангийн нэр тодорхой болж байгаа юм. Энэ удаад new roads ahead буюу Fast 8 нэртэйгээр дэлгэцэнд гарахаар болж байна. Fast 8 киноны Кубд эхлүүлээд байгаа аж. Кино ирэх 2017 оны 4-р сарын 17-нд дэлгэцнээ гарна.

Fast and Furious 7 киноны teaser poster болон trailer гарчээ

Fast and Furious франчайзийн 7 дахь анги Fast and Furious 7 киноны teaser poster болон trailer гарчээ. Fast and Furious 7 киноны найруулагчаар James Wan ажилласан. Гол дүрүүдэд Vin Diesel, Paul Walker, Dwayne Johnson, Michelle Rodriguez, Jordana Brewster, Lucas Black, Jason Statham нар тогложээ. Киноны зураг авалт үргэлжлэж байх хугацаанд гол дүрийн жүжигчин Paul Walker нас барсан нь киноны зохиол найруулгад өөрчлөлт оруулж нээлтийн хугацааг хойшлуулах болсон. Ямартай  Fast and Furious 7 кино ирэх 2015 оны 4-р сарын 3-нд нээлтээ хийхэд бэлэн болоод байна.

Fast and Furious 7 киноны шинэхэн зураг Vin Diesel дэлгэлээ

Өнгөрөгч онд жүжигчин Paul Walker харамсалтайгаар амь насаа алдсанаар хөгжүүлэлт нь удааширсан Fast and Furious 7 киноны шинэхэн мэдээлэл гарлаа. Жүжигчин Vin Diesel өөрийн facebook хуудаснаа шинэхэн зургууд тавьж Universal компани FF7 киноны trailer-г үзүүллээ. Энэ үнэхээр гайхалтай байлаа. Би нэг л юм хэлж чадна, Энэ үнэхээр сэтгэл хөдөлгөм, баяр гуниг дагуулсан байлаа. Бид бүгд Pablo-р бахархаж байна. Бид юу бүтээж, хэр хол явсанг тэр харах болно. гэжээ. Fast and Furious 7 кино ирэх 2015 оны 4-р сарын 3-нп хойд америкт нээлтээ хийнэ. Ямартай ч удахгүй trailer гарах бололтой.

"The Fast and the Furious" киноны од Paul Walker авто ослоор нас барлаа

1998 онд "Meet the Deedles" кинонд гол дүр бүтээж олонд танигдаж, 2001 онд The Fast and the Furious кинонд тоглосноор өөрийн кареераа улам өндөрт гаргаж чадсан жүжигчин Paul Walker 2013 оны 11-р сарын 30-нд  хойд California-д Reach Out Worldwide хэмээх буяны арга хэмжээнд оролцоод буцаж явахдаа авто осолд орж 40 насандаа нас барлаа. Энэ мэдээлэл интернэтээр хүчтэй цацагдаж байсан ч social media-н ээлжит худал мэдээлэл байж болзошгүй учраас хүлээсний эцэст албан ёсоор томоохон сайтууд, түүний найз нөхөд харуусал илэрхийлж эхэлсэн учраас баттай мэдээлэл боллоо. Энэ талаар түүний хамтрагч Vin Diesel өөрийн Instagram -даа түүнтэй хамт зургаа нийтлээд: - Анд минь чамайг би маш ихээр үгүйлэх болно. Надад үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Бурхад шинэ Angel-г авлаа. Тайван нойрсдоо. гэжээ. Paul Walker нас барсан нь The Fast & The Furious  франчайзийн хувьд асар том асуудал үүсч байна. 7-р ангиа хийгээд явж байсан The Fast & The Furious кино цаашид үргэлжлэ...

Fast & Furious 7 кинонд жүжигчин Tony Jaa (Ong-Bak) тоглож байна (+video)

Тайландын тулааны урлагийг Ong-Bak киногаараа дэлхийд харуулж чадсан жүжигчин Tony Jaa өөрийн кареераа hollywood-д гаргаж байна. Тэрээр 2010 онд гаргасан Ong Bak 3 киноныхаа дараагаар лам болж Тайландын Surin буддын сүмд шавьлан суусан юм. Sahamongkol film company удаан хөөцөлдсөний эцэст өнгөрөгч оноос кинонд тоглох гэрээнд гарын үсэг зуруулж чадсан юм. Мөн өнгөрөгч 8-р сард Fast and Furious франчайзийн 7 дахь анги Fast and Furious 7 кинонд тоглох гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь түүний кареерт томоохон ахиц гэж хэлж болох юм аа. Тэрээр хувийн амьдрал болон өөрийн талаар тийм ч их мэдээлэл түгээдэггүй даруухан нэгэн. Тиймээс ч Fast & Furious 7 кинонд тоглож байгаа талаарх мэдээлэл бага байна. Харин саяхан жүжигчин Vin Diesel ирэх 2014 онд дэлгэцнээ гарах Fast and Furious 7 киноны тулааны бэлтгэлийг Tony Jaa-тай хийсэн бичлэгээ дэлгэсэн байна.

Fast & Furious, The Expendables цувралд нэгдэж буй буй спортлог үзэсгэлэн гоо

Найруулагчаа сольж арай өөр өнгө төрхтэйгөөр дэлгэцнээ эргэн ирэхээр болсон Fast & Furious 7 кинонд UFC-н тулаанч бүсгүй Ronda Rousey дүр бүтээхээр болсон байна. Түүний хувьд зөвхөн хурдлаад зогсохгүй бахим эрчүүдийн цугларал болох The Expendables 3 томоохон дүр бүтээх ажээ. Ronda Rousey нь 2007 оны Rio de Janeiro-н жудо бөхийн ДАШТ-с мөнгөн медаль, 2008 оны Бээжингийн Зуны олимпын жудо бөхийн эмэгтэйчүүдийн -70кг-н жингээс хүрэл медаль хүртэж байсан UFC-н хөнгөн жингийн дэлхийн аварга тамирчин юм байна.

"Fast & Furious" цувралд шинэ найруулагч ирлээ

Хурдлагчдын хүндэт найруулагч Justin Lin албан ёсоор "Fast & Furious 6" төслөөр уг цувралаас гарч байгаа мэдэгдлээ. Түүний энэхүү шийдвэрийн дараагаар Universal кино компанийнхан ээлжит төслийн найруулагчийн эрэлд гарсан юм. Үр дүнд нь мөн л ази гаралтай залуу найруулагч James Wan-г сонгохоор болжээ. Түүний хувьд өмнө нь Saw, Insidious зэрэг аймшгийн кинонуудыг найруулж байсан юм. Түүнийг сонгоход Justin Lin ихээхэн үүрэгтэй оролцож дэмжсэн байна. Тэрээр шинэ найруулагчийг цувралд сонирхолтой уур амьсгалыг бий болгож чадна гэжээ.  "Fast & Furious 7"-н хувьд ирэх онд дэлгэцнээ гарах бөгөөд киноны зохиол аль хэдийнээ бичигдэж дууссан байна. Зураг авалт нь 6-дугаар анги дэлгэцнээ гарсны дараагаар эхлэх гэнэ. "Fast & Furious 6" ирэх 5 сарын 24-нд үзэгчдэд хүрнэ.

"Fast & Furious 7" дээр жинхэнэ хурдлагч ирлээ

Галзуу хурдлагчдын цардмал зам дээрх тулаан дээд цэгтээ хүрч байна. Тун удахгүй 6-дахь ангиа толилуулах уг бүтээлийн шинэ ангийн талаарх мэдээлэл гарч эхэллээ. 7-дахь ангийн хувьд өмнөх 6-дахь ангитайгаа шууд холбоотой байх бөгөөд эсрэг талынх нь дүрүүд ч холбоотой байх гэнэ. "Fast & Furious 6" ангийн эсрэг талын залуу болох Owen Shaw /Luke Evans/ энэ удаад Dom-н багийнханд ялагдах бөгөөд харин 7-дахь ангид түүний ах Ian Shawn хурдлагчдаас өшөөгөө авахаар гарч ирэх юм байна. Уг дүрд жүжигчин Jason Statham тоглох талаар төслийн багийнхан мэдээллэжээ.   Jason Statham-н хувьд 6-дахь ангид эсрэг талын дүр бүтээнэ гэж байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас больсон юм. "Fast & Furious 6" ангийн талаарх мэдээллийг эндээс уншаарай.

"Fast & Furious 6" шинэ трайлэр

Universal кино компани тэр болгон гаргаад байдаггүй 3 минут гаруй үргэлжлэх трайлэрийг "Fast & Furious 6" кинонд зориулан гаргалаа. Уг трайлерт шинэ анги дээр гарах бүх л чухал үйл явдлуудыг багтаасан байна. Найруулагч Justin Lin болон кино зохиолч Chris Morgan нар шинэ ангиа үзэгчдэд хүргэсэн даруйдаа ээлжит ангийн төсөлдөө орох талаар яриа гараад байна. Тэдний хэлж байгаагаар шинэ ангиудад сонирхолтой дүрүүдийг олноор бий болгож энэ нь цаашид кино үргэлжлэх шалтгаан болох ажээ. Үүнийг ч үгүйсгэх аргагүй юм. Учир нь бүх цувралын голлох дүрүүд шинэ анги дээр бүрэн цугларч байгаагаас гадна үхсэн гэж хүмүүст итгүүлсэн Letty, Owen Shaw хэмээх гэмт хэрэгтэн, тусгай ажилтан Hobb түүний туслахууд гээд энэ анги бүхэлдээ өвөрмөц хурдлагчдын нэгдэл болоод байна. Шинэ анги дээр цэргийнхний нууцын зэрэглэлд багтах зүйл рүү Owen Shaw хэмээх өмнө нь тусгай агент байсан нөхрийн дээрмийн бүлэг халдана. Тэднийг хэдийгээр тусгайгийнхан барих боломжтой байсан  ч хэт хурдан чадварла...

Iron Man 3, Fast and Furious 6 кинонуудын шинэ poster

Ирэх зун Boxoffice-ыг халаахаар Iron Man 3 кино бэлтгэгдэж байгаа.  Найруулагч Shane Black -ын бүтээж буй төмөр хүний дүрд алдарт  Robert Downey Jr тоглож буй. Саяхан түүний тэнгэрээс унаж буй шинэхэн постер гарлаа. Уг постер гарсаны дараагаар постер дээр дүрслэгдсэн Mark VII хуягийн талаар интернэтээр томоохон хэлэлцүүлэг өрнөөд амжсан юм. Iron Man 3 кино 2013 оны 5-р сарын 3-нд нээлтээ хийнэ. Өнгөрсөн хэдэн сарын турш киноны нэр яг Fast Six, Furious 6 гэж яг юу гэж нэрлэгдэх нь тодорхойгүй байсан Fast and Furious франчайзын 6 дахь ангийн нэр нь тодорхой болсон албан ёсны анхны постерыг кино студийн зүгээс гаргажээ. Fast and Furious 6 киноны найруулагчаар Justin Lin ажиллаж гол дүрүүдэд  Vin Diesel , Paul Walker , Dwayne Johnson нар тоглож байна. Fast and Furious 6 кино 2013 оны 5-р сарын 24-нд нээлтээ хийнэ.

Fast and Furious 6-д хэний ч төсөөлөөгүй хүн ирлээ

Хурд хүчний илэрхийлэл болсон Fast and Furious 6 ирэх 5 сарын 24-нд дэлгэцнээ гарна. Найруулагч Justin Lin-ий төсөөлөлөөр дэлгэцнээ амилах уг бүтээлийн хамгийн сонирхолтой дүрээр Dominic-н үхсэн гэж бодсон найз бүсгүйн дүр тодроод байгаа. Өөрөөр хэлбэл жүжигчин Michelle Rodriguez кинонд эргэн ирж байна. Ихэнх сонирхогчид үүнд эргэлзэж байсан ч кино багийнхны зүгээс тэдний эргэлзээг тайлах зургийг илгээжээ.  Киноны хэсэг Киноны албан ёсны трайлер ирэх сарын 3-нд үзэгчдэд илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.

Удахгүй бид хурдална The Fast and the Furious 6

Америкийн тайван гаралтай найруулагч Justin Lin-ны амжилттай кино зах зээлд борлогдсон Хэт хурдан хэт догшин (The Fast and the Furious) цуврал 6 дахь ангиараа дахин үргэлжлэхээр болоод байгаа билээ. Уг кинонд Vin Diesel, Dwayne Johnson, Michelle Rodriguez, Gina Carano, Paul Walker гээд өмнөх киноны гол дүрүүдээс гадна шинэ одод нэмэгдэж байгаа юм. The Fast and the Furious киноны зураг авалт эхэлсэн бөгөөд ирэх 2013 оны 5-р сарын 24-д дэлгэцнээ гарна. Жүжигчин Vin Diesel, Paul Walker найруулагч Justin Lin Кинонд бидний мэдэх нас барсан Dominc- ийн найз бүсгүй Letty гарж ирэхээр болсон. Тэгэхлээр 2 ангид үхээд сэхсэн хүн болох нь байна. Letty-ийн дүрд Michelle Rodriguez тоглож байгаа юм.

Jason Statham "Fast&Furious"-т нэгдэж магадгүй

Найруулагч Justin Lin -ий нэрийн хуудас болоод байгаа Fast&Furious кино 7 ангитай болох нь тодорхой болсон байна. Ирэх 2013 онд дэлгэцнээ 6 дахь анги нь гарах бол 7 нь 2014 онд дэлгэцнээ гарахаар төлөвлөгдөөд байгаа юм байна. Энэхүү ангиудад сүүлийн Fast Five ангийн жүжигчдээс гадна хэд хэдэн жүжигчид нэмэгдэхийн тэргүүнд эгнээнд жүжигчин Jason Statham байгаа талаар Universal Pictures кино компанийн нэгэн ажилтан ам алджээ. Кинонд бүтээх түүний дүр нь эсрэг талын дүр байх юм байна. Киноны зураг авалт 2012 онд эхлэх бөгөөд сүүлийн хэдэн жилийн турш өмнөд америкт орогносон Dom тэргүүтэй нөхдүүд энэ удаад европыг түйвээхээр болжээ.

"Fast &Furious 6" дэлгэцнээ гарах тов зарлагдлаа

Universal кино компанийн зүгээс эдүгээ 5 хүртэл нь бүтээгээд байгаа "Fast &Furious" киноны ээлжит 6-р ангийн дэлгэцнээ гарах товыг зарлажээ. Тэд шинэ киногоо 2013 оны 5 сарын 24 -нд нийт кино сонирхогчдодоо хүргэхээр болсон байна. Шинэ анги дээр Fast Five дээр гол дүрүүдэд тоглосон жүжигчин Vin Diesel, Paul Walker, Dwayne Johnson нар бүгд эргэн ирэхээр болжээ. Мөн найруулагч Justin Lin ч дахин ажиллахаар болсон байна. Кино зохиолын хувьд аль хэдийнээ бичигдээд дуусчихсан бөгөөд ирэх оноос киноны зураг авалт эхлэх ажээ. Хурдлах дуртай залуусын түүх үргэлжилсээр ...

"Fast Five" элит уралдаанчдын цугларал (анхны трэйлер)

Энэ долоо хоног үнэхээр хит кинонуудын трэйлер гарсан сайхан долоо хоног болж өнгөрч байна. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр хурд хүчний жинхэнэ гайхамшгийг үзүүлдэг "The Fast and the Furious" цувралын ээлжит анги болох "Fast Five" -н шинэхэн трэйлер facebook-р онлайн цацагджээ. Тус киноны хувьд өмнөх 4 анги нь өөр өөрийн түүхтэй байсан бол энэ удаагийн 5-р анги дээр бүх ангийг нэгтгэж нэг цул болгож байгаагаараа онцлог юм. Найруулагчийн хувьд өмнөх 2 ангийн найруулагчаар ажиллаж байсан Justin Lin энэхүү кинон дээр дахин ажилласан байгаа. Харин продюсероор адал явдалт киногоор дагнан ажилладаг продюсер болох Neal H. Moritz-с гадна кинонд гол дүр бүтээж байгаа жүжигчин Vin Diesel ажиллаж байгаа ажээ. Харин кино жүжигчдийн хувьд бүх ангийн хамгийн томоохон гэсэн дүрүүдээс хүмүүсийг цуглуулсан байна. Үүнд: Vin Diesel,Paul Walker,Jordana Brewster,Tyrese Gibson,Ludacris,Sung Kang,Gal Gadot,Matt Schulze,Tego Calderón нараас гадна шинээр жүжигчин Dwayne Johnson нэмэгдсэн байн...

"Fast Five" -д хурдлах машинууд

Хурд хүчний гайхамшиг болсон "Fast and Furious" киноны бүх ангийн гол дүрүүдийн цугларал болчоод байгаа "Fast Five" киноны зураг авалт эхлээд удаагүй байгаа билээ. Тус киноны хувьд дүр сонголтоо хийсний дараа нэн тэргүүнд шаардлагатай байсан зүйл бол төмөр хүлгүүд. Харин энэ тал дээрээ кино багийнхан маш нээлттэй байдаг. Өөрөөр хэлбэл та гайхалтай сайхан машинаа тус киноны аль нэг баатрын унаа болгож болно гэсэн үг. Ингэхийн тулд тус киноны багаас явуулдаг машины шоунд л оролцоход болно. Хэрвээ найруулагч болон кино багийнханд таалагдвал тэр хүлэг кинонд оролцоно гэсэн үг. Тэгвэл кино багийнхан тэрхүү үйл ажиллагаагаа явуулж машинуудыг тодруулсан байна. Энэ удаад та эдгээр машинуудын хурд хүчийг киноноос харахнээ. Зураг дээр дарж томруулж үзээрэй.