Өчигдөр монголын кино урлагт шинэхэн кино нэгдэл байгуулагдсанаа зарлалаа. "ZI" энтертайнмент (Амьдралд тавтай морил), найруулагч Д.Галбаярын "Go" студи (Хайрын рекорд, Намрын синдром), “Логикфильм” студи (Цэлмэг тэнгэр, 19, Долоон бурхан харвадаггүй), найруулагч Ж.Сэнгэдоржийн "J and S" студи (Цагаан шөнө, Мөрөөдлийн хөлөг онгоц, Адам, Бодлын хулгайч), найруулагч Ч.Батбаярын “Мазаалай” фильм (Эзэнгүй бөгж) гэсэн 6 студи нэгдэн " Нэүрит " нэгдэлийг байгуулжээ. "Нэүрит" кино нэгдлийн анхны уран бүтээл " Шоучид " инээдмийн кино ирэх 12-р сарын 1-нд зураг авалтаа эхлүүлэх ажээ.
Монголын болон дэлхийн кино урлагийн шинэ мэдээлэл