Skip to main content

Posts

Showing posts with the label Шинэ жилийн адал явдал

Шинэ жилийн адал явдал МУСК албан ёсны trailer-г хүргэж байна

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахад цөөн хоног үлдээд байна. Энэ мөчид шинэ жилийн хөгжилтэй үйл явдлыг өгүүлэх нэгэн шинэ кино нээлтээ хийхэд бэлэн болоод байна. Twin Pictures компанийн бүтээл " Шинэ жилийн адал явдал " рамонтик инээдмийн кино 12 дугаар сарын 17-ний өдрийн 17 цагаас "Тэнгис" кино театрт нээлтээ хийнэ. Уг киноны найруулагчаар Г.Бадамрагчаа, продюсераар Батбаатар, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар О.Цэгмэд, ерөнхий зураачаар М.Амартүвшин нар ажиллажээ. Дүрүүдэд дуучин П.Баярцэнгэл, Extacy хамтлагийн охид, Мөрөөдлийн театрын Г.Эрхэмбаяр, Б.Баттөр, Ч.Алтаншагай болон залуу жүжигчин Б.Мишээл, Ц.Одонтунгалаг, М.Мөнхжаргал нар тоглосон байна. Ингээд "Шинэ жилийн адал явдал" уран сайхны инээдмийн киноны албан ёсны trailer-ийг хүргэж байна.

Шинэ жилийн адал явдал МУСК Making the movie

" Twin Pictures "-ийн бүтээл, продюсераар Батбаатар, найруулагч Г.Бадамрагчаа нарын " Шинэ жилийн адал явдал " уран сайхны үлгэрийн, инээдмийн киноны удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.  Хүүхэд залуучуудад зориулсан Үлгэрийн сэдэвт тус киноны гол дүрийг залуу дуучин П.Баярцэнгэл бүтээсэн байна. Мөн "Extacy" хамтлагийн охид, "Мөрөөдлийн театр"-ын Г.Эрхэмбаяр, Д.Батаа, Ч.Алтаншагай, залуу жүжигчин Ц.Одонтунгалаг, М.Мөнхжаргал, залуу жүжигчин Б.Мишээл нар тус кинонд оролцжээ.

Баярцэнгэл - Шинэ жилийн адал явдал OST

"Twin Pictures"-ийн бүтээл " Шинэ жилийн адал явдал " уран сайхны үлгэрийн, инээдмийн киноны дууг тус кинонд мөн гол дүрийг бүтээж буй залуу дуучин П.Баярцэнгэл дуулсан байна. "Шинэ жилийн адал явдал" киноны найруулагчаар Г.Бадамрагчаа, продюсераар Батбаатар ажиллажээ. Дүрүүдэд Дуучин П.Баярцэнгэл, "Extacy" хамтлагийн охид болоод "Мөрөөдлийн театр"-ын Г.Эрхэмбаяр, Д.Батаа, Ч.Алтаншагай, залуу жүжигчин Ц.Одонтунгалаг, М.Мөнхжаргал, “Дэлхийд дурласан сар”, “Голланд сарнай” зэрэг уран сайхны кинонуудаар танигдсан залуу жүжигчин Б.Мишээл нар тоглосон байна. Кино удахгүй үзэгчдийн хүртээл болох юм.

Шинэ жилийн адал явдал МУСК зураг авалтын зургууд

" Twin Pictures " студи шинэхэн бүтээлээ бэлэн болгоод байна. Тэд " Шинэ жилийн адал явдал " уран сайхны киног үлгэрийн, инээдмийн төрлөөр бүтээжээ. Үлгэрийн төрөлрүү оруулсан нь онцлог болж байгаа болов уу гэж найдаж байна. Тус киноны найруулагчаар сүүлд Цагдаагийн тангараг киног найруулсан Г.Бадамрагчаа , продюсераар Батбаатар ажиллажээ. "Шинэ жилийн адал явдал" киноны дүрүүдэд Дуучин П.Баярцэнгэл, "Extacy" хамтлагийн охид болоод "Мөрөөдлийн театр"-ын Г.Эрхэмбаяр, Д.Батаа, Ч.Алтаншагай, залуу жүжигчин Ц.Одонтунгалаг, М.Мөнхжаргал, “Дэлхийд дурласан сар”, “Голланд сарнай” зэрэг уран сайхны кинонуудаар танигдсан залуу жүжигчин Б.Мишээл нар тогложээ.