Skip to main content

Posts

Showing posts with the label Хоёулаа унтах уу

Номин талст - Чинийх (Хоёулаа унтахуу OST) New version

Монгол Филм групп, ZMN-ын бүтээл шинэхэн бүтээл, зөвхөн насанд хүрэгчдэд зориулан гаргаж буй  " Хоёулаа унтах уу " кино дэлгэцнээ гарсаар байна. Уг киноны дууг Номин талст хамтлагийнхан дуулсан бөгөөд Чинийх дууны клип гараад мөн удаагүй. Тэгвэл киноны уран бүтээлчид уг дууны шинэ хувилбар бүхий клипыг цацсан байна. Энэ клипэнд киноны хэсгээс түлхүү оруулж өгсөнөөрөө онцлог болсон байна.

Хоёулаа унтах уу МУСК poster, trailer

Тэр өдөр яг яалаадаа байз. Асар гунигтай ганцаардмал амьтан тэр бааранд орсоноо санаж байна. Орчин тойрноо харвал бүгд над шиг гунигт дарагдсан улс. Зөвхөн нэг бүсгүй л бусдаас илүү анхаарал татаж байлаа. Яагаад ч юм түүнтэй танилцмаар. Шуудхан хэлэхэд унтмаар санагдсан. Ингэж өвөрмөц өгүүлэмжтэй эхлэх нэгэн киноны trailer-г хүргэж байна. ZMN болон Монгол фильм групп ийн хамтын бүтээл " Хоёулаа унтах уу " уран сайхны киноны гол дүрд жүжигчин О.Долгор, UBS телевизийн хөтлөгч Э.Гантулга болон С.Баттулга, Э.Тамир, С.Хишигжаргал нар тоглосон байна. "Хоёулаа унтах уу" кино зохиолыг Ц.Ганбат, О.Эрдэнэ, Ш.Билгүүнтөгөлдөр нар бичиж найруулагчаар О.Эрдэнэ ажиллажээ. Зөвхөн насанд хүрэгчдэд зориулан гаргаж байгаа энэхүү кино 9-р сарын 3-с эхлэн Тэнгис, Өргөө, Соёмбо кино театрын дэлгэцнээ гарч эхлэх юм.

Номин Талст - Чинийх (Хоёулаа унтах уу OST)

Тун удахгүй 15 жилийн ойн тоглолтоо нижгэр тэмдэглэхээр зэхээд байгаа Номин Талст хамтлагийнхан өөрсдийн шинэ уран бүтээлүүдээ ээлж дараалан гаргасаар байна. Тэд саяхан Чинийх нэртэй дуугаа клипжүүлсэн бөгөөд уг дуу нь Монгол Филм групп, ZMN-ын бүтээл " Хоёулаа унтах уу " киноны дуу болон гарч байгаа юм байна. Номин Талстын Чинийх дууны үг аяыг Ганга бичжээ.