Skip to main content

Posts

Showing posts with the label Гоодой Моодойн адал явдал

"Гоодой Моодойн адал явдал" олон ангит хүүхэлдэйн кино бэлэн болжээ

2013 онд Хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах уралдаан зарлаж уг уралдаанд Хүчитхарын "Бага хөлгөн туульс" зохиол шалгарсан байдаг. Уг зохиолоор олон ангит хүүхэлдэйн кино бүтээх уралдаан ыг мөн зарласан. Тус тендэрт И Эй Эс Эс компани шалгарсан бөгөөд тэдний бүтээж байгаа "Гоодой Моодойн адал явдал" олон ангит хүүхэлдэйн киноны эхний анги бэлэн болж байгаа гэнэ. " Гоодой Моодойн адал явдал "-г бүтээх төсөл 2014 оны нэгдүгээр сараас эхэлсэн байна. 2 жилийн хугацаанд 5-8 минуттай 10 ангит хүүхэлдэйн кино бүтээх хугацааг яамнаас өгсөн байна. 1-р ангийг ирэх 6-р сарын 1-нд буюу Хүүхдийн баяраар үзэгчдэд хүргэх ажээ. "Гоодой Моодойн адал явдал" хүүхэлдэйн киноны Төслийн удирдагч, продюсер Чоймаагийн Лодойравсал Ерөнхий продюсер Дашдондовын Батхуяг Продюсер Өнөрсайханы Батбаяр Продюсер Чулууны Чинзориг Продюсер  Алтангэрэлийн Даваазориг Найруулагч Доржсүрэнгийн Ганбаатар Ерөнхий зураач, аниматор Ү...