Skip to main content

"Fast & Furious 6" шинэ трайлэр

Universal кино компани тэр болгон гаргаад байдаггүй 3 минут гаруй үргэлжлэх трайлэрийг "Fast & Furious 6" кинонд зориулан гаргалаа. Уг трайлерт шинэ анги дээр гарах бүх л чухал үйл явдлуудыг багтаасан байна. Найруулагч Justin Lin болон кино зохиолч Chris Morgan нар шинэ ангиа үзэгчдэд хүргэсэн даруйдаа ээлжит ангийн төсөлдөө орох талаар яриа гараад байна. Тэдний хэлж байгаагаар шинэ ангиудад сонирхолтой дүрүүдийг олноор бий болгож энэ нь цаашид кино үргэлжлэх шалтгаан болох ажээ. Үүнийг ч үгүйсгэх аргагүй юм. Учир нь бүх цувралын голлох дүрүүд шинэ анги дээр бүрэн цугларч байгаагаас гадна үхсэн гэж хүмүүст итгүүлсэн Letty, Owen Shaw хэмээх гэмт хэрэгтэн, тусгай ажилтан Hobb түүний туслахууд гээд энэ анги бүхэлдээ өвөрмөц хурдлагчдын нэгдэл болоод байна.

Шинэ анги дээр цэргийнхний нууцын зэрэглэлд багтах зүйл рүү Owen Shaw хэмээх өмнө нь тусгай агент байсан нөхрийн дээрмийн бүлэг халдана. Тэднийг хэдийгээр тусгайгийнхан барих боломжтой байсан  ч хэт хурдан чадварлаг жолоочид нь боломжийг тэг хувь болгожээ. Ингэснээр  Hobb өөрийн хамгийн сайн мэдэх хурдлагчдыг ажиллагаандаа оролцохыг гуйна. Тэдний хувьд энэ ажиллагаа сонирхолтой биш ч хамгийн гол нь дээрэмчдийн бүлэгт Домын өмнөх хайр Letty байснаар ажиллагаанд оролцохыг зөвшөөрнө.
 
"Хэт хурдан хэт догшин 6" ирэх 5 сарын 24-нд үзэгчдэд хүрнэ.


Popular posts from this blog

Хуримын даашинзтай бүсгүй МУСК шинэ постер

ХУРИМЫН ДААШИНЗТАЙ БҮСГҮЙ уран сайхны киноны шинэ постер дэлгэгдлээ. Тус киног Big Line Film, Oranger Entertainment, Red Point-ийн хамтран бүтээж байгаа бөгөөд киноны зохиолч, найруулагчаар З.Батболд , продюсераар Б.Тайшир, Ү.Баяржаргал ажилласан. Гол дүрүүдэд Б.Шинэбаяр, Б.Батмаа, У.Билэгт-Од, Б.Батмэнд, Д.Гүрсэд, А.Цэгмэд нар тогложээ.

Говийн домог МУСК албан ёсны Trailer

UBS телевизийн бүтээл ГОВИЙН ДОМОГ уран сайхны киноны бүрэн trailer-г хүргэж байна. Тус киноны найруулагчаар Ц.Даваажаргал , продюсераар Л.Балхжав , зохиолчоор С.Сумъяа, О.Эрдэнэ , зургийн даргаар Д.Цэрэнчимэд ажиллажээ. Гол дүрүүдэд Eduard Ondar, Б.Замилан, О.Амгаланбаатар, С.Лхагвасүрэн болон Ч.Очгэрэл, Л.Одончимэг нар тогложээ. Говийн домог уран сайхны кино тун удахгүй.

Лизинг МУСК анхны teaser trailer

Гэрэлт суврага продакшн болон Born Film Studio хамтран ЛИЗИНГ уран сайхны инээдмийн киног бүтээж байна. Тус киноны анхны teaser trailer цацагдсанг ийнхүү хүргэж байна. Лизинг киноны гол дүрд Г.Жанчив, Д.Дэлгэрсайхан нар тоглож байна.