Skip to main content

Posts

Showing posts with the label Bourne

Matt Damon-ийн Jason Bourne киноны teaser trailer

Жүжигчин Matt Damon өөрийн алдарт Jason Bourne дүрээр эргэн уулзахаар болж байна. Адал явдалт, тулаанд Bourne цувралын 5 дахь анги болон гарч байгаа Jason Bourne кино нь 2007 онд дэлгэцнээ гарсан The Bourne Ultimatum киноны үргэжлэл болон гарч байгаа юм. Мэдээж гол дүрд Matt Damon, дүрүүдэд Julia Stiles, Alicia Vikander, Tommy Lee Jones, Vincent Cassel нар тоглож байна. Киноны зураг авалтыг өнгөрөгч 9-р сард эхлүүлсэн бөгөөд 50 дахь удаагийн Super Bowl тэмцээний үеээр киноны албан ёсны нэрийг Jason Bourne гэж зарлан teaser trailer-г цацсан юм. Jason Bourne кино ирэх 7-р сарын 29-нд дэлгэцнээ гарна.

Matt Damon-ийн Bourne 5 киноны анхны зураг

2002 онд The Bourne Identity нэртэйгээр эхний анги нь гарч байсан Bourne цуврал дахин үргэлжлэх гэж буй. Уг франчайзийн 5 анги бүтээгдэж эхлээд байгаа. Гэхдээ яг ямар нэртэйгээр гарах нь тодорхойгүй байна. Bourne 5 кино ирэх 2016 онд дэлгэцнээ гарах бөгөөд гол дүрд мэдээж Matt Damon эргэн тоглож байгаа. Киноны зураг авалтыг өнгөрөгч 9-р сард эхлүүлсэн бөгөөд зураг авалтын анхны зургийг продюсер Frank Marshall өөрийн twitter хуудаснаа нийтэлжээ.

The Bourne Legacy киноны дараагийн ангийн зохиол дахин бичигдэнэ

Universal Pictures кино компани 2012 онд үзэгчдэд хүргэсэн The Bourne Legacy киноны дараагийн ангийн ажилдаа эрчимтэй орлоо. Өнгөрөгч оноос яригдаж эхэлсэн The Bourne Legacy киноны үргэлжлэл ангийг  The Fast and the Furious франчайзийн найруулагч Justin Lin найруулахаар болсон. Харин кино зохиолыг Anthony Peckham-ийн бичвэр дээр Andrew Baldwin дахин бичихээр болсон талаар шинэ мэдээлэл гарчээ. The Bourne Legacy киноны үргэлжлэл анги ирэх 2015 оны 8-р сарын 14нд нээлтээ хийхээр товлогдоод байна.

"The Bourne Legacy" шинэхэн Trailer

Жүжигчин Matt Damon -ны бүтээсэн "Bourne" гурван цуврал киноны зохиолын ард гарсан Tony Gilroy өөрийн найруулж буй " The Bourne Legacy " дээрх цувралуудын хажуугаар бичиж байсан гэнэ. Ямартай ч Bourne цувралын 4 дахь анги болон гарч буй энэ ангид өмнөх 3н ангид гол дүр Jason Bourne-ын дүрийг бүтээж байсан Matt Damon бус жүжигчин Jeremy Renner (The Hurt Locker) тоглох юм. Түүний дүр Aaron Cross. Inception-ээс хойш кино trailer-уудад ашиглаж байгаа дууны эффектууд нэг иймэрхүү модтой болчоод байгаа юм. Манай монгол кинонуудын trailer-уудад ч бас сонсогдох болсон. The Bourne Legacy кино ирэх 8-р сарын 3-нд АНУ-д нээлтээ хийнэ.

Jason Bourne-ы дараагийн ажиллагааны зорилго Edward Norton

Stone киноноос хойш дэлгэцийн урлагаас түр чөлөө аваад байгаа жүжигчин Edward Norton найруулагч Tony Gilroy-н 2012 онд үзэгчдэд хүргэх Bourne цувралын 4 дэх бүрэн хэмжээний бүтээл The Bourne Legacy-д дүр бүтээхээр болсон байна. Энэ удаад тэрээр Jason Bourne-ы эсрэг талын дүрд тоглохоор болжээ. Харин киноны гол дүр болох Bourne -н дүрд жүжигчин Jeremy Renner тоглохоор болсон байна. Matt-г тус кинонд дүр бүтээхгүй гэснээс болж ээлжит ангийн талаарх хүмүүсийн сэтгэгдэл дурамжхан байсан бол Edward Norton-г ирснээр илт өөрчлөгдөж эхэллээ. Ингээд цоо шинэхэн тагнуулын ажиллагаа тун удахгүй эхлэхээр боллоо.

Jason Bourne-н дүрийн сонголт эхэлжээ

"The Bourne Legacy" киноны 4-р анги ирэх 2012 оны 8 сарын 3-нд дэлгэцнээ гарах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ шинэ анги дээр гол дүрд тоглох жүжигчин солигдож байгаа талаар өмнө нь бид мэдээллэсэн билээ. Эрч хүчээр дүүрэн тусгай ажилтан Jason Bourne-ы дүрийн сонголт эхэлсэн бөгөөд одоо Joel Edgerton, Dominic Cooper, Luke Evans, Garrett Hedlund зэрэг 4 жүжигчин дээр кино проб явагдаж байгаа гэнэ. Үүнээс гадна Shia LaBeouf, Taylor Kitsch зэрэг жүжигчидтэй найруулагч уулзаад амжсан байна. Киноны зохиол хэдийгээр бичигдэж дууссан ч тус киноны найруулагч, зохиолчоор ажиллаж байгаа Tony Gilroy энэ талаар ямар нэг мэдээлэл хийхгүй байгаа бөгөөд шинэ анги өмнөх ангиудын үргэлжлэл үү эсвэл тэс ондоо зүйл байх уу гэдэг талаарх ярианд үргэлжлэнэ гэсэн байна. Мөн тэрээр "Хэдийгээр шинэ кино өмнөх ангиудын үргэлжлэл ч тийм ч мөрөөдлийн үргэлжлэл байж чадахгүй болов уу!The Bourne Ultimatum дээр үхэх шахсан Jason Bourne-г илүү бодитойгоор энэ анги дээр амьд байгаа гэдгийг л харуулах бол...

Шинэ Bourne удахгүй мэдэгдэнэ

Кинон дээрх тусгай ажилтнуудын хамгийн шилдгийн тоонд Bond, Hunt, Bourne 3 орох байх. Bond, Hunt нарын дүрийн хувьд одоо тус дүрийг бүтээж байгаа жүжигчид эдгээр киног төгсгөхөөр болсон. Харин Jason Bourne -ы дүрийн хувьд 2012 оны 8 сард төлөвлөгдөөд байгаа шинэ ангид Matt Damon тоглохгүй болсон талаар тус киноны найруулагч, зохиолч Tony Gilroy мэдэгдсэн байна. Түүний энэхүү дүрд шинээр гарч ирж байгаа залуу жүжигчдийн хэн нэгэн тоглох ажээ. Одоогоор хэн тоглох талаар мэдээ гараагүй байгаа ч хамгийн боломжит хүмүүсийн тоонд Jake Gyllenhaal, Tobey Maguire, Garrett Hedlund, Taylor Kitsch, Kellan Lutz нар орсон байна.