Skip to main content

Jason Statham "Fast&Furious"-т нэгдэж магадгүй

Найруулагч Justin Lin -ий нэрийн хуудас болоод байгаа Fast&Furious кино 7 ангитай болох нь тодорхой болсон байна. Ирэх 2013 онд дэлгэцнээ 6 дахь анги нь гарах бол 7 нь 2014 онд дэлгэцнээ гарахаар төлөвлөгдөөд байгаа юм байна. Энэхүү ангиудад сүүлийн Fast Five ангийн жүжигчдээс гадна хэд хэдэн жүжигчид нэмэгдэхийн тэргүүнд эгнээнд жүжигчин Jason Statham байгаа талаар Universal Pictures кино компанийн нэгэн ажилтан ам алджээ. Кинонд бүтээх түүний дүр нь эсрэг талын дүр байх юм байна. Киноны зураг авалт 2012 онд эхлэх бөгөөд сүүлийн хэдэн жилийн турш өмнөд америкт орогносон Dom тэргүүтэй нөхдүүд энэ удаад европыг түйвээхээр болжээ.

Popular posts from this blog

Хуримын даашинзтай бүсгүй МУСК шинэ постер

ХУРИМЫН ДААШИНЗТАЙ БҮСГҮЙ уран сайхны киноны шинэ постер дэлгэгдлээ. Тус киног Big Line Film, Oranger Entertainment, Red Point-ийн хамтран бүтээж байгаа бөгөөд киноны зохиолч, найруулагчаар З.Батболд , продюсераар Б.Тайшир, Ү.Баяржаргал ажилласан. Гол дүрүүдэд Б.Шинэбаяр, Б.Батмаа, У.Билэгт-Од, Б.Батмэнд, Д.Гүрсэд, А.Цэгмэд нар тогложээ.

Говийн домог МУСК албан ёсны Trailer

UBS телевизийн бүтээл ГОВИЙН ДОМОГ уран сайхны киноны бүрэн trailer-г хүргэж байна. Тус киноны найруулагчаар Ц.Даваажаргал , продюсераар Л.Балхжав , зохиолчоор С.Сумъяа, О.Эрдэнэ , зургийн даргаар Д.Цэрэнчимэд ажиллажээ. Гол дүрүүдэд Eduard Ondar, Б.Замилан, О.Амгаланбаатар, С.Лхагвасүрэн болон Ч.Очгэрэл, Л.Одончимэг нар тогложээ. Говийн домог уран сайхны кино тун удахгүй.

Лизинг МУСК анхны teaser trailer

Гэрэлт суврага продакшн болон Born Film Studio хамтран ЛИЗИНГ уран сайхны инээдмийн киног бүтээж байна. Тус киноны анхны teaser trailer цацагдсанг ийнхүү хүргэж байна. Лизинг киноны гол дүрд Г.Жанчив, Д.Дэлгэрсайхан нар тоглож байна.