Skip to main content

Posts

Showing posts with the label The Croods

2013 оны хит The Croods анимешны удаах ангийг зогсоолоо

DreamWorks Animation болон Universal Studios өнгөрөгч амралтын өдрүүдээр онцгүй мэдээ түгээлээ. Учир юу хэмээвээс 2013 оны хит The Croods анимешны удаах ангийн төслийг зогсоосон байна. DreamWorks Animation-ийн 30 гаруй уран бүтээлчдийн 3 илүү жил ажилласан уг төслөө зогсоож байгаа талаар Universal Pictures-ийн гүйцэтгэх захирал Donna Langley өнгөрөгч пүрэв гарагт ажилчиддаа дуулгажээ.  The Croods анимешныг 135$ сая ам.доллараар бүтээж 587$ сая ам.долларыг дэлхийн boxoffice зах зээлээс олсон байдаг.

DreamWorks Animation кино компани The Croods 2 анимешны кино зохиолыг дахин бичүүлэхээр болжээ

Warner Bros кино компанийн бүтээл "The LEGO Movie" киноны зохиолыг бичсэн Kevin болон Dan Hageman нар DreamWorks Animation кино компанийн The Croods 2 анимешны зохиолыг дахин бичихээр болжээ. 2013 онд дэлгэцнээ гарсан The Croods анимешн 135$ сая ам.доллараар бүтээгдэж $587 сая ам.долларын орлогыг DreamWorks Animation кино компанид оруулж шинэ франчайз болж чадсан юм. Улмаар 2017 онд удаах ангийг гаргахаар төлөвлөөд байсан ч кино зохиолоо дахин бичихээр болж энэ сарын эхээр 2018 он хүртэл болгож хойшлуулсан мэдээлэл гаргасан билээ. Үүний зэрэгцээ кино нээлтийг Star Wars: Episode VIII кинотай өрсөлдөхүйц байна гэж үзэж кино компанийн зүгээс хойшлуулсан гэж үзэж байна. The Croods 2 анимешн ирэх 2018 оны 1-р сарын 5-нд нээлтээ хийнэ.

The Croods 2 хийгдэхээр боллоо

DreamWork Animation -ын шинэхэн бүтээл The Croods   анимешин нийт 135$ сая ам.долларын төсөвтэй бүтээгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар boxoffice-с ойролцоогоор 388$ сая ам.долларын орлого (ирэх 7 хоногт 400$ сая ам.доллар давна) цуглуулаад байна. Кино шүүмжлэгчид болон үзэгчдээс өгч бүй өндөр үнэлгээ уг анимешинг бүх цаг үеийн шилдэг гэр бүлийн кино гэсэн нэрийг өгөөд буй. Өндөр үнэлгээтэй дээр нь ашигтай ажилласан энэхүү төслөө үргэлжлүүлэхээр DreamWork Animation-ынхан саяхан зарлалаа. Өмнөх анги дээр ажилласан зохиолч найруулагчид болох Kirk DeMicco, Chris Sanders нар эргэн ажиллах нь тодорхой болсон байна. Харин дуу оруулалтын бүрэлдэхүүн болох Nicolas Cage, Emma Stone нар аав, охины дүрд дахин дуу оруулахаар төлөвлөгдөөд байгаа ажээ.

The Croods анимешинг үзүүлэх clip-үүд

DreamWorks Animation -ны өнгөрөгч 3-р сард дэлгэцнээ гаргасан The Croods анимешин boxoffice-ын жагсаалтад дээгүүр бичигдсээр байна. 2008 онд Space Chimps анимешинг найруулсан Kirk DeMicco , 2010 онд How to Train Your Dragon анимешинг найруулсан Chris Sanders нарын хамтран найуулсан уг анимешинд жүжигчин  Nicolas Cage, Emma Stone, Ryan Reynolds, Catherine Keener, Clark Duke, Cloris Leachman нар дуу оруулсан юм.  The Croods анимешинг 135$ сая ам.долларын төсөвтэйгээр 80 сая компьютер цаг зарцуулан бүтээсэн бол өдгөө 330$ сая ам.долларыг boxoffice-с цуглуулаад байна. Хэрэв та The Croods анимешинг үзэж амжаагүй бол таныг үзүүлэхээр дараах clip-үүдээр ятгаж байна. Ан . Тарвага хошгоруулах гэдэг үгийг бид сайн мэднэ. Энэ технологийр хэн нэгэн нь тарвага намнадаг бол хэсэг бүлэг улс төрчид иргэдийг намнадаг болоод удаж байгаа. Тэгвэл эрт дээр үед энэ технологийг хэрхэн ашигладаг байсан юм бол? Аян замд . Ихэнх гэр бүл аян замд олноороо явахдаа гаргадаг зан ааш авирыг ...

The Croods анимешинг 80 сая компьютер/цаг зарцуулан бүтээжээ

Анимешин кино бүтээнэ гэдэг асар их ажил, цаг хугацааны дараа бий болдог үр дүн гэдгийг хүн бүр мэдэх бизээ. Ялангуяа тухайн анимешин HD хөрвүүлэгтэй бол дүрсийг рендэрлэхэд асар их компьютерийн нөөц болон цаг хэрэг болдог. Энэ нь шууд утгаараа анимешинг бүтээж буй санхүүгийн нөөц бололцоотой шууд хамааралтай болж хувирдаг. Өдгөө энэ чиглэлд хамгийн хүчтэй, чадалтай байгаа нь Pixar болон DreamWorks Animation гэж хэлж болно.   Тэгвэл DreamWorks Animation -ны шинэ бүтээл чулуун зэвсгийн үеийн гэр бүлийн тухай өгүүлэх The Croods анимешиныг рендэрлэх тоцооллын хугацаа 80 сая илүү гарч шинэ амжилт тогтоосон байна. Энэ хугацаа 2009 онд бүтээгдсэн Monsters vs. Aliens анимешины рендэрлэх хугацаанаас 2 дахин их хугацаа юм. Өнгөрсөн онд гарсан The Rise of Guardians киноны хөрвүүлэх тооцоолын цаг 65 сая байсан байна. Үүгээр зогсохгүй 400 аниматор ажиллаж, яг хөрвүүлэлтийн өмнө бэлэн болсон материал 250TB хэмжээ бүхий өгөгдөл болсон байна. Тэд The Croods-ын дүр бүрт 6 сарын хөдөл...

The Croods сонирхолтой хөдөлгөөнт постер

Эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн агуйн хүмүүсийн анхны гэр бүлд нэгэн өдөр хачирхалтай зүйл тохиолдоно. Тэр бол газар хөдлөлөөс үүдсэн цоо шинэ ертөнц юм. Өмнө нь тэдний байнга хардаг байсан уулс хэдэн хэсэгт хуваагдаж харин оронд нь гоо үзэсгэлэнгээрээ гайхуулсан гайхамшигт байгаль гарч ирнэ. Ингээд л адал явдал эхлэх нь тэр. Энэ бол DreamWorks Animation-ий ирэх хавар үзэгчдэд хүргэх The Croods киноны оршил хэсэг. Уг бүтээлд кино сонирхогчид маш их итгэл тавьж байгаа бөгөөд ирэх оны blockbuster болох нь бараг тодорхой биз ээ. Ингээд тус киноны зүгээс хамгийн сүүлд гаргасан хөдөлгөөнт постерийг хүргэж байна. Киноны талаарх бусад мэдээллийг эндээс сонирхоорой.

The Croods анимешны шинэхэн poster-ууд

20th Century Fox кино компани болон  DreamWorks Animation -ын хамтын бүтээл The Croods анимешны шинэхэн постерууд дэлгэгдлээ. Киноны зохиол, найруулга дээр Academy-Award-д нэр дэвшиж байсан Chris Sanders (How to Train Your Dragon) болон Kirk DeMicco (Space Chimps) нар ажилласан бол уг анимешны дуу оруулалтанд Nicolas Cage (Ghost Rider), Emma Stone (The Amazing Spider-Man), Ryan Reynolds (Green Lantern),  Catherine Keener, Clark Duke болон Cloris Leachman нар ажилласан байна. The Croods анимешинд манай эрний эртний нэгэн түүхийг өгүүлэх бөгөөд агуйн гэр бүл нэгэн удаа шинэ газар нээснээр Guy (Reynolds) гэх эрийн түүх үргэлжлэх юм. Анимешны ерөнхий танилцуулгыг trailer -аас нь үзнэ үү. The Croods анимешин ирэх 2013 оын 3-р сарын 22-нд кино театруудын дэлгэцнээ гарна.

DreamWorks-ын The Croods, Disney-ын Wreck-It-Ralph анимешинуудын трайлер

DreamWorks Animation -аас шинэхэн анимешинг үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна. The Croods анимешны найруулагчаар Space Chimps анимешинг найруулж байсан Kirk De Micco болон How to Train Your Dragon анимешинг найруулж байсан Chris Sanders нар ажилласан байна. Уг анимешинд Хүн төрөлхтний соёл иргэншил агуйруу шилжсэн үеийн нэгэн агуйн гэр бүл болон шинэ санаа гаргагч залуу Guy (Ryan Reynolds)-ын адал явдлын талаар өгүүлэх ажээ. Ингээд DreamWorks Animation-ны шинэхэн бүтээлийн трайлерыг сонирхоцгооё. The Croods анимешин ирэх 2013 оны 3-р сарын 22-нд нээлтээ хийнэ. Disney-ээс Wreck-It Ralph анимешинг ирэх 11-р сард хүргэхээр зэхээд байна. Тоглоомын эсрэг талын баатар залуу сайн санаат баатар яагаад байж болохгүй юм бэ гэсэн сэтгэлээр өөрийнхөө замналыг өөрчлөхөөр тэмцэж буй тухай өгүүлэх юм. Бидний ихэнхийн тоглож өссөн тоглоомуудын цаана ямар ертөнц өрнөж байдгийг энэ анимешинаас бид үзэх болно. Wreck-It Ralph шинэ трайлер гарсан байна. Кино ирэх 11-р сарын 2-нд нэ...