Skip to main content

Posts

Showing posts with the label 48 цаг

Short film: Үндэс (2014 оны 48 цаг богино хэмжээний кино наадмын тэргүүн байр)

Монгол улсад зохиогдсон 2014 оны " 48 цаг " богино хэмжээний кино наадамд тэргүүн байр эзэлж олон улсын кино наадамд сойгдсон " Дэгжин нүд " багийн " Үндэс " богино хэмжээний киног хүргэж байна. Уг кино Америкийн нэгдсэн улсад зохиогддог олон улсын 48 цаг кино наадмаас " Шилдэг жүжиглэлт Хүүхэд " (BEST ACTING-CHILD) гэсэн шагналыг хүртээд ирсэн юм. "Үндэс" киног Б.Бат-Эрдэнэ найруулан зургийг авч, SBN телевизийн кино албаны дарга Б.Батзаяа зөвлөхөөр ажилласан бол О.Анужин, Ж.Бэгзсүрэн, Л.Баттөр нар дүрүүдэд тогложээ.

Short film: Хориглоно (2013 оны 48 цаг богино кино наадмын шилдэг бүтээл)

2013 оны 48 цаг кино наадмын шилдэгийн шилдэг бүтээл Hengereg Entertainment -ийн " Хориглоно " /Tabu/ богино хэмжээний кино алба ёсны зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.  Тус киног КУДС, СУИС-ын оюутнууд болон залуу уран бүтээлчид бүтээж Шилдэг жүжиглэлт, Шилдэг зохиол, Шилдэг найруулга, Шилдэг кино шагналуудыг хүртэж олон улсын 48 цаг богино кино наадамд амжилттай оролцоод ирсэн юм.

Short film: Сүүлчийн хомосапиенс (Absolute Pictures. 2013 оны 48 цаг кино наадмын Шилдэг дуу оруулалт)

Монголын 48 цаг кино наадмын 2013 оны Шилдэг дуу оруулалт шагналыг хүртсэн Absolute Pictures -ийн " Сүүлчийн хомосапиенс " богино хэмжээний киног хүргэж байна. Absolute Pictures баг өнгөрсөн 2012 оны 48 цаг кино наадамд " Эзэгнэгч " киногаараа оролцон тэргүүн байр эзэлж байсан. Харин энэ удаад шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийг сугалж "Сүүлчийн хомосапиенс" киног бүтээсэн байна. Киноны гол дүрд П.Дэлгэрбаяр, А.Сарантуяа нар тоглосон бол найруулагчаар П.Дэлгэрбаяр, зураглаачаар Г.Энхбат нар ажиллажээ.

Short film: Зургаа (Bekh Entertainment. 2013 оны 48 цаг кино наадмын Шилдэг эвлүүлэг)

Монголын 48 цаг кино наадмын 2013 оны Шилдэг эвлүүлэг шагналыг хүртсэн Bekh Entertainment -ийн " Зургаа " богино хэмжээний киног хүргэж байна. Bekh Entertainment сугалаагаар Thriller төрлөөр 48 цагийн дотор кино бүтээхээр болсон бөгөөд Зургаа богино хэмжээний найруулагчаар Д.Даваадорж ажиллаж гол дүрд Э.Амгалан тогложээ.

48 цаг кино наадмын тэргүүн байр "Хориглоно" богино хэмжээний киноны trailer

4 дахь удаагаа зохион явагдсан 48 цаг кино наадамд өрсөлдсөн 31 бүтээлээс Шилдэг зохиол, Шилдэг найруулга, Шилдэг багийн ажиллагаа шагналуудыг авч Гранпри цом хүртсэн Хэнгэрэг Энтертайнмэнт ийн "хориглоно" богино хэмжээний киноны trailer-г хүргэж байна. Тус киног КУДС, СУИС-ын оюутнууд болон залуу уран бүтээлчид бүтээсэн юм.

Short film: Эзэгнэгч (Absolute pictures. 2012 оны 48 цаг кино наадмын ялагч)

2012 онд зохиогдсон 48 цаг кино наадмын ялагч Шилдэг зохиол, Шилдэг найруулга, Шилдэг кино шагналт Absolute pictures багийн " Эзэгнэгч " (Intruder) богино хэмжээний киног хүргэж байна. Тус кино улмаар 48 цаг - Filmapalooza 2013 наадамд оролцож ази тивээс ганцаараа шилдэг жүжиглэлт шалгаруулалтанд нэр дэвшиж амжилттай оролцон юм. Мөн уг наадмаас эрх олгоддог Каннын кино наадамд оролцох шилдэг 15 киноны нэгээр сонгогдсон. "Эзэгнэгч" богино хэмжээний киноны зохиол дээр П.Дэлгэрбаяр, найруулагчаар М.Цэдэнсодном, продюсераар Г.Энхбат ажилласан байна. Дүрүүдэд Чойдогийн Амараад П.Дэлгэрбаяр, цагдаад Д.Лхагва, охинд Э.Анужин тогложээ.

Short film: Эхлэлийн эхэнд (A.M.B баг. 48 цаг кино наадамын үзэгчдийн нэрэмжит шагналт)

48 цаг кино наадмын 2013 оны шалгаруулалтаас үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн " Эхлэлийн эхэнд " богино хэмжээний киног хүргэж байна. Уг богино хэмжээний киног " A.M.B " баг бүтээсэн бөгөөд найруулагчаар найруулагчаар "TV5" телевизийн найруулагч С.Амарбилэг, Кино зохиолыг А.Болдсайхан, зураглаач Н.Мөнхбаатар тэргүүтэй TV5 телевизийн хамт олон хамтран бүтээсэн юм.

48 цаг кино наадмын шилдэгүүд

" 48 цаг кино наадам" нь монголын киночид, уран бүтээлчдэд дэлхийн тавцанд хүрэх бас нэгэн боломжийг нээж өгдөг. Монгол улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч сонирхогчид хүрэлцэн ирж 48-хан цагийн дотор хамгийн сайн богино хэмжээний кино хийхийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлдөж шилдэгээ тодрууллаа. Энэ жилийн 48 цаг кино наадмын тэргүүн байранд " Хэнгэрэг " багийн " Хориглоно " бүтээл шалгарч олон улсын кино наадамд оролцох эрхээ олж авсан юм. Шилдэг жѳгжим "Сүүлчийн хомо-сапиенс" by Absolute Pictures Шилдэг зураг авалт "Наморе" by Тасаг 6 Шилдэг эвлүүлэг "Зургаа" by Bekh Entertainment Шилдэг жүжиглэлт "Хориглоно" by Хэнгэрэг Энтертайнмэнт Шилдэг зохиол "Хориглоно" by Хэнгэрэг Энтертайнмэнт Шилдэг найрүүлга "Хориглоно" by Хэнгэрэг Энтертайнмэнт Шилдэг кино "Хориглоно" by Хэнгэрэг Энтертайнмэнт Үзэгчдийн шагнал "Эхлэлийн эхэнд" by A.M.B 2880 ...

Short film: Тэр бол эмч биш (48 цаг кино наадам Song records баг)

Саяхан зохион явагдсан монголын 2013 оны 48 цаг кино наадамд оролцсон " Song records " багийн " Тэр бол эмч биш " богино хэмжээний киног хүргэж байна. Найруулагч Б.Анхбаасан, продюсер, зохиол Д.Отгонбаяр, дүрүүдэд Б.Доржсүрэн, Л.Номингэрэл, Б.Баатархуяг нар ажиллажээ. 48 цаг кино наадам. Song records кино баг. Song records багийн сугалаа "сэтгэхүйн аймшиг" төрлийг сонгосон байна. Энэ удаагийн кино наадамд зайлшгүй хэрэглэх ёстой зүйлс Дүр Цэгмидийн Чулуун эсвэл Чимгээ, Эмч (Chuluun or Chimgee Tsegmid, Doctor) , Хэрэглэх Түлхүүр (a key) Хэлэх: "Энэ бол минийх харин тэр бол чинийх" ("This is mine and that is yours.") байлаа.

"48 цаг" кино наадмын бүртгэл эхэллээ

" 48 цаг кино наадам " 2013 онд (48ЦКН) Монголд дѳрѳв дахь удаагаа зоxиогдох гэж байна. Монгол улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж, 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлдөх болно. Тэргүүн байр эзэлсэн бүтээл нь "2013 оны 48 цагийн шилдэг кино" шагналын төлөө дэлxийн өөр бусад xот, улсаас шалгарсан кинонуудтай өрсөлдөх юм. Энэ жил хэн түрүүлж ирснээрээ багуудын бүртгэл явагдана. Заасан тоо гүйцсэний дараа бүртгүүлсэн багуудыг хүлээлгийн жагсаалтанд оруулна. Хэрэв бүртгэлтэй ямар нэгэн баг уралдаанаас татгалзан гарах аваас бид хүлээлгийн жагсаалтнаас эхэнд нь байгаа багийг сонгон оролцуулах болно. Хэрэв багууд олноор оролцох хүсэлтэй байгаад, бид мѳн театрт илүү цаг авах боломжтой болох юм бол хүлээлгийн жагсаалтанд байгаа багуудаас нэмж оруулж болно. Бүртгэлийн төлбөр: 9 сарын 16 наас өмнө ₮150,000 Бүртгэлийн төлбөр: 9 сарын 16 наас өмнө ₮150,000 9 сарын 16 наас хойш Барьцааны ...

Short Film: Aquarium (48 цаг кино наадам Palm баг)

Өнгөрөгч онд 3 дахь удаагаа зохион байгуулагдсан " 48 цаг " богино хэмжээний кино уралдаанд Palm багийн бүтээсэн " Аквариум " богино хэмжээний киног хүргэж байна. Киноны даалгаварт Чойдогийн Амараа эсвэл Анхилуун, Мужаан (Amaraa or Ankhiluun Choidog, Carpenter) гэсэн дүр зайлшгүй гарах ёстой бөгөөд кадрт xарандаа (a pencil) оруулж "Загасанд ус хэрэгтэй байдаг шиг, би түүнд хэрэгтэй" (He/she needs me like a fish needs water.) хэлцийг хэрэглэх ёстой гэсэн даалгавар өгөгдсөн юм.

Short film: Харандааны золиос (48 цаг кино наадам)

Гурав дахь удаагаа монголд зохиогдоод байгаа 48 цаг кино наадмын оролцогч багуудын бүтээлүүдийг та бүхэнд хүргэсээр байна. Энэ удаад A.M.B creative studio -ын Харандааны золиос киног хүргэж байна. A.M.B баг сугалаагаар детектив гэсэн төрлийг сугалсан юм. Өгөгдөл: Чойдогийн Амараа, Мужаан, Загасанд ус хэрэгтэй байдаг шиг би түүнд хэрэгтэй.

Short film: Анхаараарай (48 цаг кино наадам)

Монголд 3 дахь удаагаа зохиогдсон 48 Hours Film Festival -д оролцсон Хувьсал багийн Анхаараарай киног хүргэж байна. Хувьсал багийн хувьд сугалаагаар түүхэн сэдэв сугалсан юм. Өгөгдөл: Чойдогийн Амараа, Мужаан, Загасанд ус хэрэгтэй байдаг шиг би түүнд хэрэгтэй.

Short film: Love story (48 цаг кино наадмын шилдэг эвлүүлэг)

48 цаг кино наадмын Шилдэг эвлүүлэг шагналыг хүртсэн " Greative art group " багийн бүтээл " Love Story " киног хүргэж байна. Киноны найруулагчаар Г.Хосбаяр ажилласан бол гол дүрд О.Долгор, Ч.Ганбаатар, Ч.Алтан-Өлзий нар тоглосон байна. Харин продюсераар олон сонирхолтой богино хэмжээний киног үзэгчдэд хүргэсэн залуу найруулагч Б.Чингүүн ажиллажээ. Ингээд 48 цаг кино наадмын шилдэг эвлүүлэг шагналын эзэн "Love Story" киног хүлээн авч үзэцгээе.

48 цаг кино наадмын шилдэг бүтээл Эзэгнэгч киноны trailer

Кино сонирхогчдын дунд болдог "48 цаг Монгол-2012" бэсрэг кино наадам 3 дахь жилдээ уламжлал болон зохиогдож тус наадамд 30 багийн 259 уран бүтээлч оролцсоноос 27 баг 48 цагт амжиж, киногоо бүтээн уралдаанд ирүүлсэн байна. Тэд аймшгийн, драм, дуугүй, детектив, зөгнөлт, инээдмийн зэрэг 14 төрлөөс сугалж, 4-7 минутын богино хэмжээний кино хийж өрсөлдсөн юм. Тус наадмын шилдэг киногоор " Absoliut pictures " багийн " Эзэгнэгч " кино шалгарч, ирэх оны гуравдугаар сард болох олон улсын "48 цаг" кино наадамд оролцох эрхтэй болсон билээ. Энэ наадамд дэлхийн 215 хотоос шалгарсан уран бүтээлчид оролцдог бөгөөд шилдэг киног 5000 ам.доллар болон 6000 ам.долларын үнэтэй мэргэжлийн видео камераар шагнадаг аж. Ингээд шилдэг бүтээлийн trailer-тай танилцацгаая.

Short film: Далд давхраа (48 цаг наадмын шилдэг дууны эвлүүлэг, шилдэг жүжиглэлт)

Дэлхийн олон ороны кино сонирхогч, бүтээгчдийн дунд зохион явагддаг 48 цаг богино хэмжээний кино наадам өнгөрөгч 7 хоногт манай оронд амжилттай зохион явагдсан билээ. Уг наадамд 20 гаруй баг оролцсоноос "Absolute pictures" багийн "Эзэгнэгч" богино хэмжээний кино шилдэгээр шалгарсан бол Bros Entertainment -ын " Далд давхраа " богино хэмжээний кино  "Шилдэг дууны эвлүүлэг" , "Шилдэг жүжиглэлт" шагналуудыг хүртсэн юм. Ингээд Bros Entertainment-ын "Далд давхраа" эмгэнэлт инээдмийн богино хэмжээний киног хүргэж байна.

"Эзэгнэгч" бүтээл "48 цаг"-ийн ялагч боллоо

48 цагийн дотор бэсрэг кино хийн уралддаг " 48 цаг " кино наадам өнгөрсөн баасан гаригт "Black Box" театрт шилдгээ тодруулан, шагналаа гардууллаа. Гурав дахь жилдээ уламжлал болон зохиогдож байгаа тус наадам есдүгээр сарын 14-нд эхэлсэн юм. Энэ удаагийн бэсрэг кино наадамд 30 багийн 259 уран бүтээлч  оролцсоноос 27 баг 48 цагт амжиж, киногоо бүтээн уралдаанд ирүүлжээ. Оролцогчид есдүгээр сарын 14-16-нд 48 цагт багтаан аймшгийн, драм, дуугүй, детектив, зөгнөлт, инээдмийн зэрэг 14 төрөл зүйлээс сугалж, 4-7 минутын кино хийж өрсөлдсөн юм. Ингээд "48 цаг Монгол 2012" бэсрэг кино наадмын шилдгийн шилдгээр "Absolute pictures" багийн " Эзэгнэгч " бүтээл шалгаран 2013 оны гуравдугаар сард болох Олон улсын "48 цаг" кино наадамд оролцох эрхийг гардан авлаа. Энэ жилийн "48 цаг" Олон улсын кино наадамд дэлхийн 215 хотоос шалгарч ирсэн уран бүтээлчид оролцох ба наадмын шилдэг киног 5000 ам.доллар, 6000 ам.долларын  мэргэжлийн...

Монгол дахь 48 цаг кино наадам эхэллээ

48 цагийн дотор өгөгдсөн сэдвийн дагуу богино хэмжээний кино бүтээх " 48 цаг кино наадам " монгол оронд 3 дахь удаагаа зохиогдох гэж байна. Уг наадмын бүртгэл эхэлсэн бөгөөд ирэх 9-р сарын 13-нд эцсийн хугацаа нь дуусах юм. Ингээд бүрдсэн багуудын дунд 14 -ны өдөр сугалаа сугалж сэдэвээ сонгосоноор 48 цаг кино наадам эхэлнэ. 48 цагийн дараа буюу 16-ны өдөр кино бүтээгчдээс шилдгийг шалгаруулах юм. Тус наадмыг уламжлал ёсоор "Rise pictures" студийн захирал, найруулагч Н.Цогтбаяр "Глоб арт" төв, "NTV" телевиз, "Mongol films group" хамтран зохион байгуулах юм байна. Албан ёсны мэдээллийг эндээс авна уу.

Short film: Diary (48 цаг кино наадам)

Энэ жилийн "48 цаг" кино наадам үзүүлэх юм ихтэй ярих юм багатай л болж өнгөрөх шиг боллоо. Ямартай ч олон шинэ богино хэмжээний кино мэндэлж та бидний мэлмийг баясгасан билээ. Харин тус наадамд оролцсон бүтээлүүд онлайн хэлбэрээр үзэгчдэд хүрэх нь өмнөх жилийнхтэй харьцуулбал маш бага байлаа. Магадгүй кино наадмын зүгээс нь ч ийм шаардлага тавьсан байж болох юм. Өмнө нь бид ND багийн "Birthday" бүтээлийг хүргэж байсан бол энэ удаад "FullBox Greative Agency" багийн "Birthday or Anniversary" төрөлд өрсөлдсөн "Diary" хэмээх бүтээлийг толилуулж байна.

Short Film: Birthday (48 цаг кино наадам)

Саяхан болж өнгөрсөн "48 цаг" кино наадамд ND нэрээр оролцсон багийнхны "birthday or anniversary" төрлөөр бүтээсэн "Birthday" богино хэмжээний киног та бүхэндээ толилуулж байна. Монгол ахуйг илтгэсэн их сонирхолтой зохиолтой кино болжээ. Жүжигчдийн багийн хувьд арай өөр сонголттой байсан бол гэж бодлоо. Мөн зураг авалтаа бодит гэхээс илүү зарим хэсгийг арай гэгээлэг хэлбэрээр бүтээсэн бол уран бүтээлийг бүр илүү болгохоор байжээ. Гэхдээ миний хувьд сайхан бүтээл байна. Таалагдлаа. Танд ч бас таалагдана гэдэгт итгэлтэй байна. Киног бидэнтэй хуваалцсан Д.Чинбатад баярлалаа.