Skip to main content

Posts

Showing posts with the label Орхидос

Asian shop - Амьдрах л ёстой (Орхидос 2 OST)

Ирэх 3-р сарын 1-с эхлэн Улаан дөрвөлжин нэртэй шинэ уран сайхны киногаа дэлгэцнээ гаргах гэж байгаа Hamba film студийн анхны томоохон бүтээлүүдийн нэг Орхидос кино 2009 онд дэлгэцнээ гарч байсан байдаг. Энэ кино жүжигчин Отгонцэцэгийг кареерыг өндөрт гаргасан кино байсан гэж хэлж болно. Киноны өгүүлэмж, хүнд өгөх гэсэн санаа нь хүчтэй байсан тул киног үзсэн олон хүн өрөвдөх, хайрлах сэтгэлийн нулимсаа нууж чадаагүй бизээ. Киноны 2-р анги Орхидос 2 кино 2010 онд дэлгэцнээ гарсан бөгөөд өмнөх ангийн уран бүтээлчид мөн оролцсон байдаг. Харин киноны дууг өнгөрөгч оны 4р сард Asian Shop the jazz album цомгоо сонсогчиддоо хүргэсэн Asian Shop хамтлаг дуулсан байдаг. Амьдрах л ёстой дууны үгийг Л.Таванбаяр, аяыг Т.Сэр-Од бичсэн байна.

"Орхидос" киноны хоёрдугаар анги "Амьдрах л ёстой" нэрээр гарна

Энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийж байсан “Орхидос” уран сайхны киноны хоёрдугаар анги удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. “Орхидос-2” киног “Хамба фильм” студи, “Z frame” студи хамтран бүтээсэн бөгөөд киноны зураг авалт хотод явагдсан байна. Киноны найруулагчаар нь Б.Ганболд, зураглаачаар Б.Отгонзориг , хөгжмийг Т.Сэр-Од бичжээ. Харин киноны нэрийн “Амьдрах л ёстой” хэмээн өөрчилсөн байна. “Амьдрах л ёстой” кинонд “Өнөр бүл”-ийн Гармаа буюу МУГЖ Ч.Алтан-Өлзий, Тунгалаг, Ш.Цэцгээ зэрэг тайз дэлгэцэнд дүрээ мөнхөлсөн ахмад жүжигчдээс гадна УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар, Ж.Пүрэвдорж, У. Батбаатар , залуу жүжигчин Г.Эрхэмбаяр, Э.Ууганбаяр мөн “Арт- академи”-ийн хүүхдүүд тогложээ. Сонирхуулахад “Амьдрах л ёстой” уран сайхны кино нь аз жаргалтай төгсдөг байна. Бичсэн: М.Урин (news.mn)

"Орхидос" киноны 2-р анги үзэгчдийн хүртээл болно

Сэтгэлзүйн эмгэнэлт драм гэдгээрээ бусад кинонуудаас багагүй ялгарсан “Орхидос” уран сайхны киноны хоёрдугаар анги тун удахгүй үзэгчдийн хүртээл болох бололтой. “Орхидос” уран сайхны киноны хоёрдугаар ангийн зураг авалт саяхан дууссан бөгөөд гол дүрийг бүтээсэн баяцхан охины хойд ээжээсээ амсах хатуу ширүүн амьдрал хэрхэн өөрчлөгдөж буйг харуулах юм байна. “Орхидос-2” киног “Хамба фильм” студи, “Z frame” студи хамтран бүтээжээ. Киноны найруулагчаар нь Б.Ганболд, зураглаачаар Б.Отгонзориг нар ажилласан бол хөгжмийг Т.Сэр-Од бичиж байгаа гэнэ. “Орхидос-2” кинонд өмнөх ангид гол дүрийг бүтээсэн Улсын драмын эрдмийн тeатрын залуу жүжигчин Г.Отгонцэцэг, С.Болд-Эрдэнэ болон залуу жүжигчин А.Орхонтуул нар тоглож байгаа юм байна.

Poster: Орхидос

С.Болормаагийн зохиолоор бүтээгдсэн Hamba cтудийн Орхидос хэмээх кино Соёмбо кино театрт гарсаар байна. Уг киноны зураг авалт Зүүнхараа явах замд Түнхэл өртөөнд дийлэнх хувийг хийсэн байна. Кинонд тусгаж харуулсан сэдэв нь манай нийгэмд тулгарч буй чимээгүй хэрнээ томоохон сэдэв болох хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудал болсон байна. Тэр ялангуяа хүүхдийн. Уг сэдвийг хөндөж хийснээрээ давуу талтай. Ингээд Орхидос киноны Poster -ыг хүргэж байна. Poster ОРХИДОС

Mongolian movie: Орхидос

"Hamba Film" студи, "Z frem" продакшнаас хамтран " Орхидос " нэртэй уран сайхны шинэ кино бүтээжээ. Хүний амьдралын эрээн бараан, өнөөгийн нийгмийн өнгө төрхийг сэтгэл эмзэглэм үйл явдлаар дүрсэлсэн уг кино энэ сарын 16-нд "Соёмбо" кино театрт нээлтээ хийх юм. "Орхидос" киноны найруулагчаар "Hamba Film" студийн захирал Б.Ганболд ажилласан байна. Уг киноны талаар Б.Ганболд найруулагч: "Орхидос" сэтгэл зүйн эмгэнэлт драмын кино. Эмэгтэй хүний шаналал зовлон, эрчүүдийн алдаа оноо, бяцхан охины өнчрөл хагацал гээд л нийгэмд далд байгаа хүний амьдралын бараан бүхнийг ил гаргахыг зорьсон юм. Энэ муухай өвчин зовлон, хаягдсан хүүхэд, бүтэлгүй хайраас бид хагацах хэрэгтэй. Гэр бүл төлөвлөсөн шиг төлөвлөөд, амьдарсан шиг амьдраасай гэсэн үүднээс "Орхидос" киногоо хийж дуусгалаа гэжээ.