Skip to main content

Posts

Showing posts with the label Содура МУСК

Үндэс угсаагаа эрхэмлэх амин ухааныг "Содура" мэдрүүлнэ

Үрэгдсэн хойно нь, өтөлснийх нь дараа, ховордсон цагт нь үнэтэйг нь мэдэрч хайр зарлах цадиггүй зан хэнд ч хэрэггүй байх нь. Үүнийг өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн " Содура " уран сайхны киноноос олон хүн ойлгож гарчээ. Хоймор нутагт минь хэдэн зууны туршид аж төрж ирсэн цаатнуудыг амьдарч байсан гэдгийг батлах баримт архивт л үлдэх хэмжээнд хүрчихээд байна. Арилжааны гэж ад үзэгддэг телевиз харин үндэсний цөөнхийн тухай түүхэн бүтээлийг төрийн данстай аль ч байгууллага хөндөж зүрхлээгүй байхад зориг гарган барьж авсан байх юм. Хожуу хэлд орсон хүүхэд урт насалдаг гэдэг өвгөдийн сургаал бий. Удаан дуншсан энэ бүтээл урт настай байх нь эхний үзэгчдийн нүдний нулимс, амнаас урсах магтаалын үгсээр бэлхнээ илэрнэ. "Содура" бол зүрхнийхээ дуудлагаар тайгыг зорьсон ухаант аавын үргэлжлэл. Үндэс угсаагаа эрхэмлэх амин ухаанаар хүүгээ тайгад үлдээх зоригт эх. Нүүдэл дундаа өтгөсөө үдэж, нялхасаа угтах ардын үнэн түүх та биднийх. Гэтэл өнөөдөр хотын хэмнэлд толго...

"Содура" МУСК албан ёсны poster-ууд

Алс тайгын гайхамшигт үзэсгэлэнт байгаль, өв уламжлал болон хадгалагдах цаатан амьдралын дунд өрнөх ээдрээт хайр дурлалын түүхийг харуулах " Содура " уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Өнгөрөгч 7 хоногт албан ёсныхоо trailer -г түгэээж байсан кино багийнхан шинэ 7 хоногийн эхлэлд албан ёсны poster-уудаа дэлгэсэнг хүргэж байна. UBS телевизийн бүтэл "Содура" уран сайхны киноны найруулагчаар Б.Жаргалсайхан , зохиолчоор С.Сумъяа, О.Эрдэнэ нар, продюсераар Л.Балхжав ажиллажээ. Гол дүрүүдэд Ч.Очгэрэл, О.Амгаланбаатар, С.Ариунбямба нар, дүрүүдэд Ц.Батхуяг, С.Болормаа, А.Өнөржаргал, М.Оюунсүрэн, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар тогложээ. Кино ирэх 10-р сарын 17-нд нээлтээ хийнэ.

"Содура" МУСК албан ёсны trailer гарлаа

UBS телевиз ийн бүтээл " Содура " уран сайхны киноны trailer-г хүргэж байна. Тус киноны найруулагчаар Б.Жаргалсайхан , зохиолчоор С.Сумъяа, О.Эрдэнэ нар, продюсераар Л.Балхжав ажиллажээ. Гол дүрүүдэд Ч.Очгэрэл, О.Амгаланбаатар, С.Ариунбямба нар, дүрүүдэд Ц.Батхуяг, С.Болормаа, А.Өнөржаргал, М.Оюунсүрэн, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар тогложээ. "Содура" уран сайхны кино ирэх 10-р сарын 17-нд нээлтээ хийнэ.

Очгэрэл - Хайр (Содура МУСК OST)

Өнгөрөгч оноос хийгдэж эхлэсэн UBS энтертайментийн бүтээл " Содура " уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна.  Өнгөрөгч 2013 онд уг кинонд зориулан МУУГЗ Л.Балхжав ын аяыг,  СТА П.Одгэрэл ийн шүлгийн бичиж бүтээсэн дууг  МУГЖ Б.Сарантуяа дуулан сонсогчдод хүргэж байсан. Тэгвэл "Содура" киноны дараагийн шинэхэн дууг хүргэж байна. Дууны аяыг Л.Балхжав, үгийг П.Одгэрэл мөн бичсэн байна. Хайр нэртэй энэхүү дууг залуу дуучин Ч.Очгэрэл дуулжээ.

Сарантуяа - Содура киноны дуу

Бидэнд ойр хэрнээ бидний тийм ч сайн мэддэггүй цаатнуудын аж амьдралыг өгүүлэх Содура   уран сайхны киног UBS телевизийн уран бүтээлчид бүтээж байгаа билээ. Тэгвэл энэхүү киноны дуу бэлэн болсон байна. Содура дууны хөгжмийг UBS телевизийн захирал, МУУГЗ Л.Балхжав бичсэн бол үгийг UBS телевизийн хөтлөгч СТА П.Одгэрэл бичсэн байна. Харин энэхүү дууг зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа дуулжээ.

Содура МУСКиноны анхны зургууд

"Содура" гэх нэгэн өвөрмөц нэртэй уран сайхны кино бүтээгдэж байна. Киноны хаврын зураг авалт Хөвсгөл аймгийн нутагт хийгдэж дууссан байна. Ингээд анхны зургуудыг хүргэж байна. "Содура" уран сайхны киноны дэлгэрэнгүй мэдээлэл ил болоогүй байгаа ч кино сонирхогч та бүхэндээ хамгийн түрүүнд киноны зураг авалтын зургуудыг хүргэж байна. Кинонл жүжигчин ц.Батхуяг (Амбий), А.Өнөржаргал (Өөскө) нар дүр бүтээж байгаа ажээ.