Skip to main content

Posts

Showing posts with the label The Dark Knight Rises

Ben Affleck-ийн Batman-ний шинэ зураг

DC Entertainment кино компани Ben Affleck дүрийг нь бүтээж буй " Batman v. Superman: Dawn of Justice " киноны Batman-ний шинэ зургийг дэлгэлээ. Энэхүү зураг нь Comic-Con дээр явагдаж буй Batman бүтээгдсэний 75 жилийн ойн арга хэмжээнд зориулагдсан байна. Batman v. Superman: Dawn of Justice киноны найруулагчаар Zack Snyder ажиллаж байна. Дүрүүдэд  Henry Cavill, Ben Affleck, Gal Gadot, Amy Adams, Laurence Fishburne, Diane Lane, Jesse Eisenberg, Jeremy Irons, Tao Okamoto, Holly Hunter нар оролцоно. Кино ирэх 2016 оны 5-р сарын 6-нд хойд америкт нээлтээ хийнэ.

Batman v Superman киноны Superman-ны анхны төрх

Warner Bros кино компаниас Batman v Superman киноны Superman-ны анхны төрх бүхий зургийг дэлгэлээ. Henry Cavill -ийн гол дүрийг нь бүтээж буй Superman-ны хувьцас өмнөх Man of Steel киноны өмсгөлийг дахин ашиглажээ. Batman v Superman киноны найруулагчаар Zack Snyder ажиллаж байна. Дүрүүдэд мөн Ben Affleck , Gal Gadot, Jesse Eisenberg, Amy Adams, Laurence Fishburne, Jason Momoa, Holly Hunter, Callan Mulvey, Tao Okamoto, Scoot McNairy, Jeremy Irons нар оролцоно. Кино ирэх 2016 оны 5-р сарын 6-нд нээлтээ хийнэ.

Warner Bros кино компани Batman V. Superman киноны албан ёсны нэрээ зарлалаа

Маш их хүлээлттэй байгаа Batman, Superman кинонуудын нэгтгэл киноны нэрээ Warner Bros кино компани албан ёсоор зарлалаа. 2016 оны 5-р сарын 6-нд Batman V. Superman: Dawn of Justice дэлгэцнээ гарахаар болжээ. Найруулагч Zack Snyder энэ 7 хоногт гол зураг авалтуудыг Detroit хотноо хийх юм. Man of Steel-ийн Henry Cavill , Dark Knight-ийн Ben Affleck хоёр дээр Wonder Woman-ийн дүрд Израйл жүжигчин Gal Gadot тоглох юм.

Batman vs. Superman киноны хөлөг Batmobile-ийн зургийг найруулагч Zack Snyder жиргэлээ

Ирэх 2016 оны 5-р сарын 6-нд нээлтээ хийнэ гэж товлогдоод байгаа Batman vs. Superman (нэр албан ёсоор тогтоогүй) киноны талаар шинэ мэдээлэл гарчээ. Тус киноны найруулагчаар Zack Snyder ажиллахаар болсон. Тэрээр хэдэн сарын өмнө Batman vs. Superman киноны эд хэрэглэл дээр ажиллаж байгаа гэж жиргэж байсан бол өчигдөр Batman-ны шинэ төмөр хөлөг Batmobile-ийн зургийг жиргэсэн байна.  Хэдийгээр зурагт Batmobile-н хэлбэр тийм сайн харагдахгүй байгаа ч найруулагч  Christopher Nolan ажилласан Өмнөх Batman цувралд дүрслэгдсэнтэй ойролцоо бүтээгдэж байгаа нь харагдаж байна. Update: Дахин шинэ зураг гарсан байна.

Batman vs. Superman киноны зохиол Justin Bieber-ын гарт

Түүний шүтэн бишрэгчдийн тоо түүний үзэн ядагсдын тоотой тэнцүү байдаг гэддэг залуу дуучин Justin Bieber өнгөрөгч баасан гарагийн орой өөрийн instagram -аар кино сонирхогчдын цусыг харвуулсан нэгэн зургийг дэлгэлээ. Тэрээр найруулагч Zack Snyder -ын Man of Steel киноны дараагийн анги гэж яригдаад байгаа Batman vs. Superman киноны зохиолыг гартаа барьж өөрийгөө авсан нь энэ байв. Түүнийг арай Robin-ны дүрд тоглох юм биш биз гэж нэг хэсэг нь гайхаж байхад нөгөө хэсэг нь мөнгөтэй хүн юу дуртайгаа хийдгийг харуулсан хэрэг боллоо гэж шуугицгааж байна. Сонирхолтой нь зурагт байгаа эх зохиол дээр beiber гэж тамгалсан нь кино сонирхогчдыг хоёр талцуулаад байна. Харин та юу гэж бодож байна?

The Dark Knight киноны хөгжимтэй хосолсон Монгол дуучин эмэгтэй

Нэрт найруулагч Christopher Nolan -ны 2008 онд бүтээсэн " The Dark Knight " киног кино сонирхогчид маань санаж байгаа байх аа. Кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан уг киноны soundtrack-г алдарт Hans Zimmer болон James Newton Howard нар бичсэн байдаг. Тэд өмнө нь Batman Begins киноны soundtrack-г мөн хамтран бичсэн юм. Хөгжмийн зохиол киноны зураг авалтаас өмнө бичигдэж эхэлсэн бөгөөд Nolan-ны iPod-нд нийт 10 цагийн урттай бичлэгийг өгч байжээ. Киноны алдартай хөгжмүүдээр тоглолт хийдэг 'The Masterpiece' концерт Өнгөрөгч 3-р сард нэрт киноны хөгжмийн зохиолч Hans Zimmer-ын бүтээлүүдээр тоглолт хийсэн юм. Уг тоглолтонд эгшиглэсэн The Dark Knight киноны хөгжимд Б.Уянга хэмээх монгол бүсгүй хоолой оруулж ажилласан нь бидний сонирхолыг ихээхэн татсан юм. Москвад төрж, Швейцарьт өссөн тэрээр АНУ-н Boston дахь Berklee хөгжмийн коллежийг дүүргэн Бостон хотод үндэсний Вокал болон орчин үеийн Pop, R&B урсгалаар мэргэшин уран бүтээлээ хийж байгаа аж. Тэрээр удах...

Хэн Batman-ий дүрийг бүтээх вэ?

Warner Bros кино компани болон DС-нхэн шинээр эхлүүлж буй "Superman Vs. Batman" /албан ёсны нэр биш/ төслийнхөө гол дүрүүдийн эрэлд гараад байна. 40 нас хэвийсэн Batman, Superman-г харуулах уг бүтээлийн Superman-ий дүрийг True Blood цувралын од Joe Manganiello бүтээх талаар яриа гараад байгаа бол бол  Bruce Wayne-ий дүрд жүжигчин Josh Brolin, Ryan Gosling нарийн аль нэг тоглоно гэсэн шум тархжээ. Кино компани болон найруулагчийн зүгээс жүжигчдийн ур чадвар болон насанд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд дүрийн сонгон шалгаруулалтанд Josh Brolin (46), Ryan Gosling (32), Joe Manganiello (36), The Hobbit star Richard Armitage (41), Matthew Goode (35), Pacific Rim киноны од Max Martini (43)  зэрэг жүжигчдийг оролцуулсан байна. Төслийн ажил 2014 онд бүрэн утгаараа хэрэгжиж 2015 оны зун бүтээл болон үзэгчдэд хүрэх юм.

Christian Bale тоглоомноос гарч DC шинэ batman-ий эрэлд гарах нь ээ

Warner Bros кино компани болон DC комиксийнхон хамтарч Justice League-г кино болгох гэж байгаа гэдгийг хүн бүр мэдэж байгаа.Кино багийн бүрэлдхүүн ч нэг нэгээр тодорсоор одоогоор Zack Snyder, Deborah Snyder, David S. Goyer, Christopher Nolan гэсэн бүрэлдхүүнтэй болоод байна. Хамгийн сонирхолтой нь шинэ төсөлд одоог хүртэл албан ёсоор нэг ч жүжигчин нэгдээгүй байгаа. Магадгүй өмнөх бүрэн хэмжээний бүтээлүүдийн гол дүрүүд эргэн ирж болох юм. Гэхдээ энэ ч бас том эргэлзээ төрүүлээд байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Dark Knight цувралын гол дүрийг бүтээсэн жүжигчин Christian Bale уг төсөлд оролцохгүйгээ албан ёсоор мэдэгджээ. Ингэхээр кино багийнхан шинэ Batman-ий эрэлд гарах нь ээ.

Justice League -н эсрэг ямар этгээд хүч үзэх вэ?

Ирэх 2015 он комик сонирхогч киночдын хувьд маш сонирхолтой жил болж өнгөрнө. Учир нь DC болон Marvel -н зүгээс өөрсдийн супер баатруудын тухай өгүүлэх томоохон хэмжээний кино төслүүдээ энэ онд гаргах юм. Marvel- н хувьд Avengers 2 кино төслөө аль хэдийнээ эхлэчихээд байгаа бол харин DC-нхний хувьд одоо дөнгөж кино зохиол болон жүжигчдийн сонгон шалгаруулалтын ажил дээрээ л явж байна. Justice League кино төслийн хувьд сонирхогчдын зүгээс маш их анхаарал хандуулж байгаа учир ийм том алтан боломжийг Warner Bros-нхон зүгээр өнгөрөөхийг хүсэхгүй байна. Киноны жүжигчдийн багт л гэхэд өсөж яваа хамгийн шилдэг жүжигчдийг тоглуулахыг зорьж байгаа нь тодорхой. Үүний илрэл ч байж болохоор томоохон цуу ярианы нэг бол Joseph Gordon-Levitt Batman-ий дүрийг шинээр гаргаж ирэх болсон талаарх яриа юм. Хэдийгээр жүжигчин үүнийг үгүйсгэж байгаа ч ихэнх иймэрхүү цуу үг биелэдэг жишиг холливүүдэд тогтоод байгаа билээ. Кино зохиолын ажил одоо ид явагдаж байгаа. Will Beall-н найруулан бичиж байг...

The Dark Knight Rises киноны ашиглагдаагүй постерууд

Найруулагч Christopher Nolan -ийн Dark Knight франчайзаар кино болоод тоглоом, видео, загварын зах зээл  чамгүй мөнгө хийж буй. Мэдээж тус киноны материалууд энэ бүх бизнесийн эхлэл, шинэ сэдэл нь. Саяхан The Dark Knight Rises киноны маркетенгийн багийнхан киноны сурталчилгаанд ашиглаагүй материалуудаа дэлгээд байгаа юм. Энэ мэдээж цаагуураа дээрх бизнесүүдийг дэмжих зорилготой. The Dark Knight Rises киноны сурталчилгаанд ашиглахаар зэхээд байсан 3-ч шинэ постер энэ үеээр дэлгэгдлээ.