Skip to main content

Posts

Showing posts with the label Batman v Superman

Ben Affleck-ийн Batman киноны нэр зарлагдлаа

Batman v Superman: Dawn of Justice киноны Batman-ий дүрд сонгогдсоноосоо хойш Ben Affleck энэ дүрийг өөрийн болгохоор эрс шийдсэн. Тиймээс ч Batman-ийн ганцаарчилсан киног шинэчлэн хийх төслийг Warner Bros болон DC -ээр батлуулж чадсан. Улмаар уг киноныхаа найруулагч, зохиолч, продюсер, гол дүрийн үүргийг бүрэн хариуцан ажиллаж байна. Тэгвэл энэ киноныхаа албан ёсны нэрийг өчигдөрхөн зарлалаа. Кино сонирхогчидын дунд хүлээлттэй байсан киноны нэрийг зүгээр л " The Batman " гэж өгөв.

Сүпер од Ben Affleck Batman киноны зохиол бичнэ

Hollywood-ийн үнэтэй оддын тоонд багттаг, 43 настай жүжигчин Ben Affleck сүүлд DC Comic-ийн Batman v Superman: Dawn of Justice кинонд Batman-ий дүрийг бүтээсэн байгаа. Уг кино өнгөрөгч 7 хоногт нээлтээ хийж boxoffice-г тэргүүлсээр байна. Тэгвэл энэ мэдээтэй цуг Ben Affleck өөрийн тоглосон Batman-ийн ганцаарчилсан кино хийх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Үүгээр зогсохгүй тэрээр кино зохиолыг нь бичих санаагаа олчихсон байгаа ажээ. Энэ талаар DC Entertainment хөгжүүлэлтийн хэлтэсийн захирал Geoff Johns хэлэхдээ Тэрээр Justice League 1 болон 2 гээд гэрээ хийчихсэн байгаа. Багадаа л 3 удаа хар нөмрөгийг өмсөнө.  гэж хэлээд мөн Ben Affleck-ийн киноны санаа үнэхээр гайхалтай байсан. Магадгүй нэг хэсэг болон гарч болох юм.  гэсэн байна.

Batman v Superman: Dawn of Justice киноны шинэ poster гарлаа

DC Comics-ийн сэргэлт болж буй Zack Snyder -ийн Batman v Superman: Dawn of Justice киноны шинэ poster-оо Warner Bros кино компани дэлгэлээ. Тус poster-л "хэн ялах бол?" (Who will win?) гэж онцолсон нь кино сонирхогчдын талцал өрнүүлээд авлаа. Batman v Superman: Dawn of Justice кинонд Ben Affleck -ийн Batman, Henry Cavill -ийн Superman-ийн эсрэг халж тулах болно. Henry Cavill 2013 онд бүтээсэн Man of Steel кинонд мөн Superman-ийн дүрийг бүтээсэнг сануулъя. Шинээр Wonder Woman-д Gal Gadot, Lex Luthor-д Jesse Eisenberg, Aquaman-д Jason Momoa нар тогложээ. Batman v Superman: Dawn of Justice Кино ирэх 3-р сарын 25-нд кино театруудыг халаана.

Их хүлээлттэй Batman v Superman: Dawn of Justice киноны шинэ trailer

Ирэх оны хавар үзэгчдэд хүрэх DC Comic -ийн их тэсрэлт Batman v Superman: Dawn of Justice киноны шинэ trailer-ийг Warner Bros. Pictures кино компани өчигдөр дэлгэлээ. Marvel -ийнхан Caption America vs Iron Man-ийг Captain america: Civil War киногаараа хүргэж байгаа бол тэдний мөнхийн өрсөлдөгч DC Comic-ийнхон Dawn of Justice киногаараа Batman vs Superman тулааных харуулж байгаа юм. Хүчирхэг баатруудын нэгнийхээ эсрэг хийж байгаа тулаанаар хүчирхэг комик кино компаниуд тулаан хийж буй нь энэ. Batman v Superman: Dawn of Justice киноны найруулагчаар Zack Snyder ажилласан. Гол дүрүүдэд Ben Affleck, Henry Cavill нар тоглосон бол залуу жүжигчин Jesse Eisenberg эсрэг дүр Lex Luthor-г бүтээж байгаа нь онцлог болж байна. Энэ удаагийн trailer-д энэ гурван уулзалтыг харуулжээ.

Wonder Woman киноны анхны албан ёсны зураг

DC Comics -ийн Wonder Woman түүхэндээ 75 жилийн дараа бүрэн хэмжээний кинонд дүр нь гараад байгаа. Энэ нь ирэх 2016 онд үзэгчдэд хүрэх Batman v Superman: Dawn of Justice кинонд Gal Gadot -ийн бүтээсэн Wonder Woman-ийн дүр юм. ( эндээс үзнэ үү) Улмаар тэрээр бүрэн хэмжээний уран сайхны кинотай болж байгаа. Ирэх 2017 онд дэлгэцнээ гарах Wonder Woman киноны гол дүрд Gal Gadot тоглох бөгөөд зураг авалтын ажил эхлээд байгаа ажээ. Ингээд Wonder Woman бүрэн хэмжээний киноны түүний анхны төрх бүхий албан ёсны зургийг хүргэж байна.

Batman V Superman: Dawn of Justice киноны маш сонирхолтой зургууд

Ирэх жил хүчирхэг хоёр сүпербаатар нэгэн дэлгэцнээ гарахыг бид харах болно. DC Comics комикийн Batman болон Superman нарын хамтрал Batman V Superman: Dawn of Justice кино ирэх 2016 оны 3-р сарын 25-нд дэлгэцнээ гарах юм. Batman V Superman: Dawn of Justice киноны маш сонирхолтой зургуу Total Film сэтгүүлд гарсанг хүргэж байна. Тус киноны найруулагчаар Zack Snyder ажиллаж, гол дүрүүдэд Ben Affleck, Henry Cavill нар тоглож байна.

Batman v Superman: Dawn of Justice киноны шинэ зураг

Зурагчин Clay Enos их хүлээлттэй байгаа Batman v Superman: Dawn of Justice киноны шинэ зургийг дэлгэсэн байна. Жүжигчин Batman-ийн дүрийг бүтээж буй жүжигчин Affleck  өөрийн Batmobile өмнө зогсож байгаагаар зургийг авсан байна. Batman-ийн зургууд өнгөтөөр гарахгүй байгаа. Учир нь Batman-ийн төсөөлөх бидний сэтгэмж түүнийг хар, цагаанаас өөрөөр хүлээж авахааргүй болсон. Тиймээс ч маркетерүүд уг шийдлийг сонгосон нь лавтай. Batman v Superman: Dawn of Justice кино ирэх 2016 оны 3-р сарын 25-нд нээлтээ хийнэ. Кинонд мөн Henry Cavill, Jesse Eisenberg, Gal Gadot, Jeremy Irons, Diane Lane, Holly Hunter, Scoot McNairy, Laurence Fishburne нарын одод оролцож байна.

Batman v Superman кино бол Man of Steel 2 кино

2013 онд Zack Snyder найруулж, Henry Cavill гол дүрд нь тоглон үзэгчдэд хүрсэн Man of Steel кино. Тус кино гарсан даруйдаа үзэгчид, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. DC comic кино universe-ийн эхлэл болж гарсан төсөл учраас кино сонирхогчид Man of Steel киноны удаах анги Man of Steel 2 кино хэзээ гарах талаар мэдээлэл чих тавин хүлээцгээж байгаа. Гэвч найруулагч Zack Snyder болон Warner Bros кино компани удаах ангийг хийлгүй тусдаа Batman v Superman киног гаргах болсоноо мэдэгдсэн. Энэ кино бол Man of Steel кинотай хамааралгүй гэж байлаа. Тэгвэл найруулагч Zack Snyder саяхан өгсөн нэгэн ярилцлагандаа Batman v Superman кино нь Man of Steel 2 кинонд хүрэх зам гэж би бодож байна гэжээ. Batman v Superman: Dawn of Justice кино нь 2016 оны 3-р сарын 25-нд дэлгэцнээ гарна. Дүрүүдэд  Ben Affleck, Henry Cavill нар

Batman v Superman: Dawn of Justice киноны шинэ зургууд

Zack Snyder маш их хүлээлттэй байгаа Batman v Superman: Dawn of Justice киноныхаа шинэ зургуудыг дэлгэлээ. DC Comics-оос төрөн гарсан шилдэг кинонуудын нэгдэл болж байгаа уг киноны гурван эрэгтэй дүр болох Batman, Superman, Lex Luthor нарын зураг. Batman-ийн дүрд Ben Affleck, Superman-ийн дүрд Henry Cavill тоглож байгаа бол эсрэг тал Lex Luthor-ийн дүрд Jesse Eisenberg тоглож байнаа. Batman v Superman: Dawn of Justice кино ирэх 2016 оны 3-р сарын 25-нд нээлтээ хийнэ.

Batman v Superman: Dawn of Justice киноны маш сонирхолтой trailer гарлаа

Marvel-ийн нөгөө талд зогсох DC Comics -ийнхан кино урлагт хүчээ авах гэж хичээсээр байгаа. Тэдний Superman, Batman -үүд харин үзэгчдийг уйдаахгүй байгаа. Ирэх онд дэлгэцнээ гарах Batman v Superman: Dawn of Justice кино энэ бүхнийг илтгэж байна. Кино сонирхогчид, үзэгчид уг киног мөч тоолон хүлээсээр байна. Өнгөрөгч 4-р сард анхны trailer-аа хүргэж байсан продюсерууд Comic-Con үзэсгэлэнгийн үеээр шинэ trailer гаргалаа. IMAX Trailer мөн саяхан шинээр гарсан ч Comic-Con trailer-т үзүүлсэн хэсгүүдээс илүү зүйл байхгүй байлаа. Batman v Superman: Dawn of Justice кинонд Henry Cavill , Ben Affleck , Amy Adams, Laurence Fishburne, Jesse Eisenberg, Gal Gadot, Diane Lane, Jeremy Irons, Holly Hunter, Scoot McNairy, Jason Momoa нарын одод оролцож байна. Кино 2016 оны 3-р сарын 25-нд нээлтээ хийнэ.

Batman v Superman: Dawn of Justice киноны албан ёсны trailer, poster-ууд

Өнөөөдөр албан ёсооср imax дэлгэцнээ гарна гэж байсан Batman v Superman: Dawn of Justice киноны trailer өнгөрөгч амралтын өдрүүдэд цацагдчихсан. Сүүлийн үед томоохон киноны Trailer-ууд зарласан товынхоо өмнөх өдрүүдэд цацагддаж муу зантай болоод байгаа. Маркетингийн "нууц" арга ч байж болох юм. Мөн үүний зэрэгцээ teaser poster-ууд гарсанг хүргэж байна. Batman v Superman: Dawn of Justice кинонд Henry Cavill, Ben Affleck, Amy Adams, Laurence Fishburne, Jesse Eisenberg, Gal Gadot, Diane Lane, Jeremy Irons, Holly Hunter, Scoot McNairy, Jason Momoa нарын одод оролцож байна. Кино 2016 оны 3-р сарын 25-нд нээлтээ хийнэ.

Zack Snyder-ийн Batman v Superman: Dawn of Justice киноны trailer-ийн trailer

Zack Snyder -ийн  Batman v Superman: Dawn of Justice киноны trailer-ийн сонирхоц видеог найруулагч Zack Snyder өөрийн twitter хуудсандаа дэлгэлээ. Ирэх даваа гарагт бүтэн trailer нь харин гарна. Ингээд уг видеог сонирхоцгооё Batman v Superman: Dawn of Justice киноны найруулагчаар Zack Snyder, гол дүрүүдэд Ben Affleck (Batman), Henry Cavill (Superman) нар ажиллаж байна. Кино ирэх 2016 оны 3-р сарын 25-нд нээлтээ хийнэ.

Zack Snyder-ийн Batman v Superman: Dawn of Justice киноны анхны trailer гарна

Zack Snyder -ийн бүтээсэн сүпербаатарын түүхийн үргэлжлэл  Batman v Superman: Dawn of Justice киноны анхны trailer Mad Max: Fury Road киноны нээлтийн өмнө цацагдахаар болсон байна. Үүнээс өмнө сүүлийн үед дэлгэрээд байгаа trailer-ийн trailer нь маргааш цацагдах гэнэ. Энэ нь 5 секунтын видео байх юм байна. Бүтэн trailer 4-р сарын 20-нд буюу ирэх даваа гарагт цацагдана. Batman v Superman: Dawn of Justice киноны найруулагчаар Zack Snyder, гол дүрүүдэд Ben Affleck (Batman), Henry Cavill (Superman) нар ажиллаж байна. Кино ирэх 2016 оны 3-р сарын 25-нд нээлтээ хийнэ.

Batman V. Superman киног 2 хуваана!

Ирэх 2016 онд гаргахаар төлөвлөж байгаа,  Zack Snyder -ийн Batman v Superman: Dawn of Justice киног тэсэн ядан хүлээж буй кино фенүүдэд сюрприз болсон мэдээлэл түгээд байна.  BatmanvSupermanEnterTheKnight.com гэх сайтаас Batman v Superman киног 2 хувааж эхний хэсгийг Part 1: Enter the Knight нэрлэж 2015 онд, удаах хэсгийг Part 2: Dawn of Justice гэж нэрлэн 2016 онд гаргана гэсэн мэдээлэл олныг гайхшруулж зарим фенүүдийн дургүйг хүргээд авлаа. Харин энэ мэдээлэлд Warner Bros кино компанийн зүгээс албан ёсоор бид ийм зүйл хийгээгүй гэсэн мэдэгдэл өгөөд байна. Гэхдээ мөнгөний шунал хүнийг юу хийлгэхийг Балхаа байтугай ангараг гарагийнхан хүртэл таашгүй юм. Batman v Superman: Dawn of Justice кино Zack Snyder ажиллаж, гол дүрүүдэд Henry Cavill , Ben Affleck нар тоглож байна. Кино ирэх 2016 оны 3-р сарын 25-ны билэгт сайн өдөр нээлтээ хийнэ.

The Lego Movie кино багийнхан Lego Batman киног бүтээнэ

The Lego Group болон Warner Bros. Pictures кино компаниудын хамтын бүтээл " The Lego Movie " өнгөрөгч 2-р сард үзэгчдэд хүрсэн. Дөнгөж 60$ сая ам.долларын өртөгөөр бүтээсэн уг анимешин 468$ сая ам.долларыг boxoffice-с олж шуугиан тарьсан. Улмаар удаах анги The Lego Movie 2- г ирэх 2017 онд дэлгэцнээ гаргахаар төсөл эхлүүлээд байгаа. Тэгвэл Warner Bros кино компани шинэ төлөвлөгөө боловсруулж байгаа сурагтай. Тэд Lego Movie-с дахин нэг киног төрүүлэхийг хүсэж байгаа гэнэ. Энэ удаад хоёр том франчайзыг нэгтгэн " Lego Batman " киног хийхээр санаа гаргаад байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор The Lego Movie 2 -г хойшлуулж магадгүй болоод байна.

Star Wars: Episode VII кино болон Batman v Superman: Dawn of Justice кинонууд хоорондоо холбогдохуу (+video)

Найруулагч J.J. Abrams -ийн Star Wars: Episode VII , Zack Snyder -ийн Batman v Superman: Dawn of Justice кинонууд хоорондоо уялдах болов уу. Үүнтэй холбоотой сонирхолтой видеог Bad Robot Productions компани үзүүллээ. Уг видеонд Star Wars: Episode VII -ийн Millennium Falcon хөлөгний доор Batman v Superman: Dawn of Justice-д гарах Batman-ний Batmobile -ийг байрлуулсан байгааг харуулсан байна. Star Wars: Episode VII кино ирэх 2015 оны 12-р сарын 18-нд нээлтээ хийх бол Batman v Superman: Dawn of Justice ирэх 2016 оны 3-р сарын 25-нд нээлтээ хийх юм.

Batman v Superman: Dawn of Justice киноны Batman-ий төмөр хөлөг

Найруулагч Zack Snyder өөрийн бүтээж байгаа " Batman v Superman: Dawn of Justice " кинонд гарах Batman-ий төмөр хөлөг Batmobile-н бүтэн зургийг дэлгэсэн байна. Batman v Superman: Dawn of Justice кино 2016 оны 3-р сарын 25-нд хойд америк нээлтээ хийнэ.

Ben Affleck-ийн Batman-ний шинэ зураг

DC Entertainment кино компани Ben Affleck дүрийг нь бүтээж буй " Batman v. Superman: Dawn of Justice " киноны Batman-ний шинэ зургийг дэлгэлээ. Энэхүү зураг нь Comic-Con дээр явагдаж буй Batman бүтээгдсэний 75 жилийн ойн арга хэмжээнд зориулагдсан байна. Batman v. Superman: Dawn of Justice киноны найруулагчаар Zack Snyder ажиллаж байна. Дүрүүдэд  Henry Cavill, Ben Affleck, Gal Gadot, Amy Adams, Laurence Fishburne, Diane Lane, Jesse Eisenberg, Jeremy Irons, Tao Okamoto, Holly Hunter нар оролцоно. Кино ирэх 2016 оны 5-р сарын 6-нд хойд америкт нээлтээ хийнэ.

Batman v Superman киноны Superman-ны анхны төрх

Warner Bros кино компаниас Batman v Superman киноны Superman-ны анхны төрх бүхий зургийг дэлгэлээ. Henry Cavill -ийн гол дүрийг нь бүтээж буй Superman-ны хувьцас өмнөх Man of Steel киноны өмсгөлийг дахин ашиглажээ. Batman v Superman киноны найруулагчаар Zack Snyder ажиллаж байна. Дүрүүдэд мөн Ben Affleck , Gal Gadot, Jesse Eisenberg, Amy Adams, Laurence Fishburne, Jason Momoa, Holly Hunter, Callan Mulvey, Tao Okamoto, Scoot McNairy, Jeremy Irons нар оролцоно. Кино ирэх 2016 оны 5-р сарын 6-нд нээлтээ хийнэ.