Skip to main content

Posts

Showing posts with the label Улаан пальто МУСК

Review: Улаан пальто МУСК

Суурин соёлтой  нийгмийн амьдралд бидний өдөр тутамдаа мэдрэх боломжгүй тэр л мэдрэмж, таашаал, гэгээрлийг өгөх боломжтой оюуны үйл ажиллагааны бие даасан нэгэн салбар бол  кино урлаг юм. Нөгөө талаараа кино урлаг бол тухайн улсын гоо зүйн хэм хэмжээ, соёлын чиг хандлагыг тодорхойлдог урлагийн өвөрмөц төрөл. Нийтийн соёлын хүрээнд хүмүүс бид алжаал ядаргаагаа тайлах, сайн сайхан, үнэнд тэмүүлэх байнгын хүслэнд үндэслэн дотоод хөгжилдөө хөрөнгө оруулах зорилгоор кино театрыг зорьдог. Энэ л  зорилгоор миний бие зохиолч Б.Шүүдэрцэцэгийн саяхан гарсан "Улаан пальто" уран сайхны  киног "Тэнгис" кино театрт үзэв. "Улаан пальто" кино нэрнээсээ эхлээд надад "яагаад?" гэх энгийн асуултуудыг дагуулсаар эхлэв. Зохиол одоо цаг үе дээр бүтээгдсэн хийгээд үзэгчдэд киноны талаар өөрийн гэсэн таамаг төрүүлэх боломж өгөхгүй байгаа нь мөн цаашид юу болох бол гэсэн сэдлийг хурдтайгаар өгч байгаа нь киног улам сонирхолтой болгох мэт. Тэр дундаа нийгмийн  дээд,...

Мөнгөнцэцэг - Бүүвэйн аялгуу (Улаан пальто OST)

Шүүдэр продакшны бүтээл " Улаан пальто " уран сайхны киноны дууг хүргэж байна. Дуучин Х.Мөнгөнцэцэг ийн дуулсан Бүүвэйн аялгуу дууны үгийг Б.Төгсжаргал, аяыг Б.Бябабаяр бичсэн байна. Хөгжмийг Нэгүн студид хийжээ. Улаан пальто уран сайхны киноны найруулагчаар Э.Чинзориг ажилласан. Гол дүрүүдэд Ч.Энхномуун, О.Долгор, Т.Өөдөө, О.Байгаль нар тогложээ. Кино өчигдөр буюу 2014 оны 5-р сарын 21-нд албан ёсны нээлтээ хийсэн.

Улаан пальто МУСК албан ёсны trailer

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ийн "Улаан пальто" өгүүллэгээс  сэдэвлэн бүтээж буй " Улаан пальто " уран сайхны киноны Trailer гарлаа. Уг кино нь Шүүдэр продакшны 2 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино болж байна. Киноны найруулагчаар Э.Чинзориг ажилласан бол продюсераар Шүүдэрцэцэг ажиллажээ. Гол дүрүүдэд Ч.Энхномуун, О.Долгор, О.Байгаль, Т.Өөдөө нар тогложээ. "Улаан пальто" уран сайхны кино 5-р сарын 21-нд нээлтээ хийнэ.

Улаан пальто МУСК албан ёсны poster

Шүүдэр продакшн ы шинэ бүтээл " Улаан пальто " уран сайхны киноны poster гарлаа. Тус киноны найруулагчаар Э.Чинзориг , продюсер Шүүдэрцэцэг /Б.Тогтохбаяр/ нар ажиллаж байна. Тус киног Шүүдэрцэцэгийн "Улаан пальто" өгүүллэгээс сэдэвлэн бүтээжээ. Улаан пальто уран сайхны киноны гол дүрд 23-р сургуулийн сурагч Ч.Энхномуун, жүжигчин О.Долгор, Т.Өөдөө, О.Байгаль нар, дүрүүдэд Д.Бат-Оргил, Р.Баттогтох, Б.Батжаргал нар тогложээ.   "Улаан пальто" уран сайхны кино 5-р сарын 21-нд нээлтээ хийнэ.   

Шүүдэрцэцэгийн "Улаан пальто" МУСК бүтээгдэж байна (+Зураг авалтын зургууд)

"Ану хатан" уран сайхны киногаар дэлгэцийн уран бүтээлээ эхэлсэн " Шүүдэр " продакшн ээлжит киноны ажилдаа ороод явж байна. Зураг авалтын ажил нь ид хийгдэж байгаа " Улаан пальто " (Улаан даашинз) уран сайхны киног зохиолч Б.Шүүдэрцэцэгийн Улаан пальто нэрт өгүүллэгээс сэдэвлэн бүтээж байгаа юм байна.  Эх үрийн нандин холбоо, хүний урьд өмнөх төрлийн тухай сонирхолтой сэдвийг хөндсөн  уянгын драмын төрлийн энэ бүтээлийн гол дүрд  МУСТА О.Долгор, Т.Өөдөө, жүжигчин, загвар өмсөгч О.Байгаль нар тоглож байна. Харин Номин охин болон түүний урьд нас Саяанагийн дүрд 23-р сургуулийн сурагч Ч.Энхнамуун тоглож байгаа ажээ.