Skip to main content

Posts

Showing posts with the label Хөгжилтэй өдөр МУСК

Oki - Paradise (Хөгжилтэй өдөр OST)

Хошин урлагийн " Шинэ үе " продакшны дэлгэцийн ээлжит бүтээл " Хөгжилтэй өдөр " инээдмийн уран сайхны кино бүх кино театрын дэлгэцнээ гарч байгаа. Уг кинонд зориулан бүтээгдсэн Paradise дууны видео бэлэн болсон байна. Тус дууны үгийг Н.Ариунболд (Бооёо), аяыг Б.Одбаяр буюу Оки бичиж өөрөө дуулсан байна.

Шинэ үе продакшны "Хөгжилтэй өдөр" МУСК албан ёсны trailer гарлаа

Шинэ үе продакшн ы шинэ кино " Хөгжилтэй өдөр " инээдмийн уран сайхны киноны trailer бэлэн болжээ. Хөгжилтэй өдөр киноны найруулагч продюсераар Н.Ариунболд (Бооёо) ажиллажээ. Гол дүрүүдэд Ц.Ганбаяр, Б.Отгонтуяа, Г.Билгүүн, Отгонтунгалаг нар тоглосон байна. "Хөгжилтэй өдөр" инээдмийн уран сайхны кино 2015 оны 4-р сарын 8-нд нээлтээ хийнэ.

Лхагваа, Бооёо - Хөгжилтэй өдөр OST

" Шинэ үе " продакшны ээлжит кино " Хөгжилтэй өдөр " инээдмийн уран сайхны киноны дуу бэлэн болсон байна. Тус дууны аяыг Б.Одбаяр /Oki/, үгийг Н.Ариунболд /Бооёо/, Н.Цэцэнбилэг /Цэцэ/, Улаан туг хамтлаг хамтран бүтээжээ. Дууг Мөнхийн репийн Лхагваа болон Шинэ үеийн Бооёо нар хамтран дуулсан байна. "Хөгжилтэй өдөр" киноны найруулагч, продюсераар Н.Ариунболд (Бооёо) ажиллажээ. Гол дүрүүдэд Ц.Ганбаяр, Б.Отгонтуяа, Г.Билгүүн, Отгонтунгалаг нар тоглосон. Киноны нээлт 2015 оны 4-р сарын 8-нд төлөвлөгдөөд байна.

Шинэ үе продакшний "Хөгжилтэй өдөр" МУСК анхны poster-ууд гарлаа

Хошин урлагийн тайзнаа үзэгчдийг баясгасаар ирсэн Шинэ үе продакшн дэлгэцийн 5 дахь уран бүтээлээ бэлэн болгоод байна. " Хөгжилтэй өдөр " инээдмийн уран сайхны киногаа тэд 2015 оны 4-р сарын 8-нд нээхээр төлөвлөөд байна. "Хөгжилтэй өдөр" киноны найруулагч, продюсераар Н.Ариунболд (Бооёо) ажиллажээ. Гол дүрүүдэд Ц.Ганбаяр, Б.Отгонтуяа, Г.Билгүүн, Отгонтунгалаг нар тоглосон байна.