Skip to main content

Posts

Showing posts with the label Silent Hill

Silent Hill киноны хөдөлгөөнт poster

Аймшгийн төрлийн тоглоомнуудаас амжилттай кино болсон Resident Evil цуврал үргэлжилсээр буй. Үүний нэгэн адил 2006 онд гарсан Silent Hill киноны үргэлжилэл энэ сарын сүүлээр үзэгчдэд хүрнэ. Аймшгийг илүү аймшигтай болгохын тулд кино багийнхан 3D -г санал болгож байгаа.  Найруулагч Michael J. Bassett-ын бүтээсэн Silent Hill: Revelation кинонд Carrie-Anne Moss, Radha Mitchell, Malcolm McDowell болон Kit Harington нар дүр бүтээсэн байна. Цахим хэлбэрээр цацагдах болсон хөдөлгөөнт постер чухамдаа аймшгийн кинонуудын шинэ санаачлагаар бий болсон. Silend Hill кино ч мөн өөрийн хөдөлгөөнт постероо цацсан байна.

Silent Hill киноны үргэлжлэл ангийн анхны клип, постер гарчээ

Ирэх halloween-ны баяраар танд аймшгийг мэдрүүлэх Silent Hill: Revelation 3D киноны анхны постер болон сувилагчдын дайралт гэсэн клип гарсан байна. Шилдэг франчайз тоглоомноос сэдэвлэн бүтээж буй  Silent Hill: Revelation 3D кино нь 2006 оны хит кино болох Silent Hill киноны үргэлжлэл болон гарч байгаа юм. Эхний ангийг 50$ сая ам.долларын төсөвтэй бүтээн дэлхийн зах зээлээс 100$ сая ам.долларын ашиг олж байсан байдаг. Silent Hill: Revelation 3D кинонд Game Of Thrones киноны одод болох Sean Bean, Kit Harington нар болон Adelaide Clemens, Carrie-Anne Moss, Deborah Kara Unger, Heather Marks, James Collins, Malcolm McDowell, Martin Donovan, Radha Mitchell нар оролцсон байна. Японы Konami корпорацийн Silent Hill франчайз нь фенүүддээ хүрээд 10 жил болсон бөгөөд уг тоглоомын комик цувралууд, дүрст роман, олон тооны рок хамтлагийн дуунуудаар баяжигдаж ирсэн байдаг. Silent Hill: Revelation 3D кинонд Heather Mason (Clemens) болон түүний аав (Sean Bean) нар дахин үл ойлгогд...

Silent Hill: Revelation зураг авалтын үед

Silent Hill киноны фенүүдэд найруулагч Michael J. Bassett -н зүгээс барьсан хамгийн том бэлэг бол өөрийн бодож байсан кино зохиолоосоо жаахан хазайж шинээр хийж буй Silent Hill: Revelation кинондоо өмнөх ангийн 3 жүжигчинг дахин тоглуулахаар болсон явдал юм. Үүнд өмнөх ангийн 2 ээжийн дүрд тоглосон жүжигчид болон жүжигчин Sean Bean багтаж байгаа. Эдгээр жүжигчид дахин кинонд орж ирснээр өмнөх ангийн киноны төгсгөл хэрхэн төгссөнийг шууд мэдэх магадлалтай. Киноны үйл явдал Эхнэр охин 2-оо алдсан Christopher Da Silva (Sean Bean) шинээр амьдралаа эхэлж Heather Mason нэртэй охинтой болсон байна. Охиных нь 18 насны төрсөн өдрөөр энэ бүх зүйл эхлэх аж. Christopher-г олон жил зовоосон харанхуйн дуу энэ л өдөр түүнийг Чимээгүй толгод руу дагуулан явна. Тэнд урьдын адил хий хоосон сүсэг бишрэлд автсан хүмүүс бий болсон байх агаад Heather ч мөн аавыгаа аврахаар энд ирэх ажээ. Кино ирэх онд 3D- р дэлгэцнээ гарна. Киноны талаарх бусад мэдээллийг эндээс уншаарай.

"Silent Hill: Revelation 3D"-д өмнөх ангийн жүжигчид тоглохоор боллоо

Аймшгийн киноны төрөлд багагүй орон зайг эзлэдэг Silent Hill киноны үргэлжлэл ирэх оны 2 сарын 24-нд "Silent Hill: Revelation 3D" нэртэйгээр дэлгэцнээ гарна. Өмнөх ангийнхаа үргэлжлэл болохгүй гэсэн найруулагч Michael J. Bassett (Solomon Kane)-н үг тус киноны үзэгч фенүүдийг багагүй гонсойлгосон бол байдал эсрэгээрээ эргэсэн байан. Учир нь тус киноны жүжигчдийн багт өмнөх ангийн гол дүрд тоглож байсан Sean Bean, Radha Mitchell, Deborah Kara Unger зэрэг жүжигчид дахин тоглохоор болсон бөгөөд зураг авалтандаа ч ороод эхэлжээ. Энэ талаар найруулагч Michael J. Bassett: "Өмнөх ангийн жүжигчдийн багийг үргэлжлэл ангид нь тоглуулж байгаа нь фенүүдэд нь үнэхээр том гэнэтийн бэлэг болсон байх" гэжээ. Ингээд "Silent Hill: Revelation 3D" кино төсөл бүрэн утгаараа хэрэгжиж эхэллээ.

Silent Hill-н шинэ ангийн зураг авалт эхэллээ

Silent Hill киноны зураг авалт өнөөдрөөс эхэлж байна. Мянган мянган кино сонирхогчдын дунд төгсгөл нь бүрхэг үлдсэн энэхүү киноны ээлжит ангийн ажил ийнхүү эхэлж байгаа ажээ. Гэхдээ өөр зохиол жүжигчдийн өөр багтайгаар тус кино үргэлжлэх юм. Киноны эхний анги Silent Hill видео тоглоомын 1-р ангиар хийгдэж байсан бол харин энэ удаад 3-р ангиар нь хийхээр болсон байна. Киноны найруулагчаар Michael J. Bassett (Solomon Kane) ажиллахаар болсон бөгөөд кинонд Adelaide Clemens, Kit Harington зэрэг жүжигчид гол дүрд тоглох ажээ. Киноны нэр Silent Hill: Revelation 3D бөгөөд 3D хэсэгт өнгөрөгч онд чамгүй амжилттай ажилласан Resident Evil киноны баг ажиллахаар болсон байна. Киноны 1-р ангиас энэ удаад ямар нэгэн дурсамж үйл явдал гарахгүй бөгөөд ээж охин 2-н хувь заяа хаашаа эргэснийг киночин бүр өөр өөрийнхөөрөө хүлээж авах боломжийг кино баг олгожээ.

"Silent Hill 2" хийгдэхээр болжээ

Тоглоомноос төрсөн 2 дахь сонирхолтой аймшгийн кино бол "Silent Hill" . 2006 онд бүтээгдсэн тус киноны хувьд дэлхий даяар нийт 98 сая долларын ашиг олж чамгүй бүтээл гэдгээ харуулсан. Гэхдээ тус киноны төсөвт өртөг нь 50 сая гэхээр дундаж хэмжээний ашиг олсон гэж хэлж болно. Харин кино шүүмлэгчид болон судлаачдаас маш муу үнэлгээ авсан бөгөөд "Rotten Tomatoes"-н шүүмлэгчид л гэхэд 4/10 үнэлгээ өгсөн байна. Тус киноны хувьд 2-р ангийн талаар огт яригддагүй байсан ч энэ сард шинэ ангийг хийхээр болсноо мэдэгджээ. Шинэ анги 3D-р бүтээгдэх бөгөөд найруулагчаар нь "Solomon Kane" киноны зохиолыг бичиж найруулсан Michael Bassett ажиллахаар болсон байна. Киноны шинэ ангийн нэрний хувьд "Silent Hill: Revelation" гэсэн нэртэй болсон ажээ. Кино зохиолынх нь үндэс болсон "Silent Hill" тоглоомын түүх бүрэн утгаараа дууссан тул шинээр гарах анги дээр өмнөх ангийн оньсого болсон асуултууд тайлагдах нь лавтай. Харин кино зураг авалт болон жүжигчди...