Skip to main content

Posts

Showing posts with the label Зүрхний хилэн МУСК

Fantastic-ийн Зүрхний хилэн МУСК анхны teaser trailer-аа дэлгэв

Fantastic production -ийн бүтээл ЗҮРХНИЙ ХИЛЭН уран сайхны киноны teaser trailer цацагдлаа. Тус киноны найруулагчаар Б.Тамир , зохиолчоор Б.Тамир, Э.Алдар , продюсераар Б.Батсайхан , зураачаар Ц.Болор-Эрдэнэ , зураглаачаар Ц.Амартүвшин , зургийн даргаар Б.Ганхөлөх, Б.Гантөмөр ажиллаж байна. Гол дүрүүдэд Г.Золбоот, М.Баярбат, Э.Алдар, Б.Батсайхан, Б.Ганчулуун, Э.Одбаяр, Ж.Алтаншагай, Б.Барслхагва, Э.Долгор, С.Идэрмаа нар тогложээ. Зүрхний хилэн уран сайхны киноны өвлийн зураг авалт хийгдэж дууссан бөгөөд зуны зураг авалтаа эхлүүлээд байгаа юм байна. Кино ирэх намар үзэгчдэд хүрэх болно.

Фантастикийн Зүрхний хилэн МУСК зурагнууд дэлгэгдлээ

Fantastic production -ийхэн шинээр бүтээж байгаа ЗҮРХНИЙ ХИЛЭН киноныхаа зургийг Монголд кино урлаг үүсч хөгжсөний 82 жилийн ойн өдрөөр олонд дэлгэлээ. Кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байгаа уг киноны нэр Ж.Пүрэв ийн Зүрхний хилэн романтай ижил боловч зохиол, агуулгын хувьд тэс өөр гэж кино уран бүтээлчид мэдэгдээд байгаа юм.

Фантастикийн "Зүрхний хилэн" МУСК анхны teaser poster

Хар сувдны нууц, Миний ах атаман, Аз жаргалын шок, 18 нас би чамд хайртай, Том толгойтын романс болон сүүлд Маш нууц киног бүтээж шуугиан тарьсан Fantastic production шинэ кино төслийнхөө ажилд оржээ. Тэд " ЗҮРХНИЙ ХИЛЭН " нэрт киноныхаа teaser poster-г дэлгэсэн юм. Энэхүү киноны зохиол нь ямартай ч алдарт Ж.Пүрэв гуайн Зүрхний хилэн романтай хамааралгүй зохиол гэв.