Skip to main content

Posts

Showing posts with the label Хоритой загвар

Болортунгалаг - Ойлгосонгүй (Хориотой загвар OST)

Өнгөрөгч баасан гарагт буюу 5-р сарын 25-нд нээлтээ хийсэн " Хориотой загвар " уран сайхны киноны бас нэгэн дууг хүргэж байна. Загварын гэх тодотголтой уг киноны ерөнхий найруулагчаар Б.Батбаатар ажилласан бол кино зохиол дээр Л.Энхбаатар ажилажээ. Киноны дүрүүдэд Д.Бямбацогт, Б.Навчаа, Б. Цэрмаа, Д.Баттөмөр, Б.Батзаяа, О.Бат-Өлзий, Д.Гүрсэд, Б.Эрдэнэчимэг нар тоглосон байна.  "Хориотой загвар" киноны өмнөх дууг Киви хамтлагийн дуучин Ука дуулсанаар хүргэсэн байгаа. Энэ удаад universe best songs наадмаас гарсан дуучин Болортунгалагийн Ойлгосонгүй дууг хүргэж байна. Дууны үгийг Д.Ган-очир бичиж, аяыг Л.Энх-Амгалан зохиосон бол клипыг Хасмедиагийнхан хийсэн байна. Болортунгалаг өмнө нь Нар гарнаа аз жаргал минь олон ангит киноны дуу г дуулсан байдаг.

Ука - Хориотой загвар OST

" Хориотой загвар " уран сайхны кино энэ сарын 25-нд нээлтээ хийх бөгөөд тус киноны гол дүрд Гавьяат жүжигчин Б.Батзаяа, Соёлын тэргүүний ажилтан О.Бат-Өлзий, Д.Бямбацогт, Навчаа, Д.Гүрсэд, Б.Эрдэнэчимэг, "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Д.Баттөр буюу Батаа залуу жүжигчин Б.Цэрмаа нэр тогложээ. Киви хамтлагийн дуучин Ука " Хориотой загвар " киноны дууг дуулжээ. Энэхүү дууг Одбаяр (Оки) зохиосон байна. Харин клипийг Xac Медиа интертайнмент бүтээжээ.