Skip to main content

Posts

Showing posts with the label Black Panther

Marvel-ийн Black Panther киноны анхны poster, teaser trailer

Marvel кино компанийн шинэ төсөл Black Panther -ийн анхны teaser trailer 2017 оны NBA-ийн аврагын тоглолтын дундуур цацагдлаа. Chadwick Boseman энэхүү дүрээ өнгөрөгч онд Captain America: Civil War киногаар танилцуулж байсан бол ийнхүү бүрэн хэмжээний кинотай болж байна. Black Panther-ийн найруулагчийн хувьд харьцангуй залуу, туршлага багатай Ryan Coogler ажиллаж байна. Marvel ийм хүн сонгосон нь сонирхолтой юм. Тэрээр өмнө нь Fruitvale Station (2013), Creed (2015) кинонуудыг найруулсан ажээ. Black Panther кино ирэх 2018 оны 2-р сарын 16-нд нээлтээ хийнэ.

Captain America: Civil War кино Black Panther-ийг албан ёсоор танилцуулж байна

Captain America болон  Iron Man хоорондын тулаан ирэх 2016 оны 5-р сарын 6-нд Captain America: Civil War киногаар бидэнд хүрнэ. Тэгвэл Captain America: Civil War киноны үйл явдал дундуур Marvel Comics-ийн шинэ дүр Black Panther орж ирж байна. Black Panther-ийн дүр Marvel-ийн өмнөх кино франчайзуудад нэг ч орж ирээгүй байсан юм. Энэ удаад түүнийг оруулж ирж байгаа нь ч учиртай. Ирэх 2018 онд Black Panther-ийн бүрэн хэмжээний кино дэлгэцнээ гаргах болсон. Үүнээс өмнө үзэгчдэд танил болгож байгаа нь лавтай бизээ. Black Panther-ийн дүрд Chadwick Boseman тоглож байна. Black Panther-ийн өмнө гарч байсан албан бус зургийг эндээс үзнэ үү.

Captain America: Civil War киноны Black Panther-ийн анхны төрх (+зурагнууд)

Marvel кино компанийн ээлжит бүтээл Captain America: Civil War кинонд нэгэн сонирхолтой дүр нэмэгдэж байгаа. Энэ удаад Black Panther тус кинонд гарна. Black Panther-ийн дүр Captain America: Civil War хэр дүрслэгдэж, үзэгчдээс хэр үнэлгээ авахаас шалтгаалан тухайн дүрээр бүрэн хэмжээний киног 2017 онд хэрхэн хийх талаар тэд мэдээлэл цуглуулах бизээ. Chadwick Boseman -ийн бүтээж буй Black Panther-ийн анхны төрх бүхий зураг ил болсон байна.