Skip to main content

Posts

Showing posts with the label Өнөр бүл өнөө цагт МУСК

Өнөр бүл МУСКиноны үргэлжлэл "Өнөр бүл Өнөө цагт" МУСК албан ёсны poster дэлгэгдлээ

Hulegu pictures , Монгол кино нэгтгэл хамтран Өнөр бүл уран сайхны киноны үргэлжлэл болгон бүтээж байгаа " Өнөр бүл Өнөө цагт " уран сайхны киноны албан ёсны poster дэлгэгдлээ. Hulegu pictures, Монгол кино хамтран хэрэгжүүлж байгаа "Эдүгээчилсэн монгол кино" төслийн хүрээнд бүтээгдэж байгаа тус киноны гол дүрд Д.Баттөмөр, Б.Болормаа, Г.Мягмарнаран нар тоглож байна. Мөн дүрүүдэд Д.Мэндбаяр, Ш.Алтанцэцэг, Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, Д.Энхбаяр, О.Долгор, Э.Ууганбаяр, Ш.Гүрбазар, Б.Одончимэг оролцжээ. "Өнөр бүл Өнөө цагт" киноны найруулагчаар С.Баттулга , зохиолчоор Д.Дожоодорж, Т.Номуунзул, ерөнхий продюсераар Н.Отгонбат, Ч.Билгүүн, Т.Номуунзул ажиллаж байна.

"Өнөр бүл 2" буюу "Өнөр бүл Өнөө цагт" МУСК гарчигийн poster гарлаа (+зураг)

Hulegu Pictures болон Монгол кино нэгтгэл ийн хамтран хэрэгжүүлж буй " Эдүгээчилсэн Монгол кино " төслийн хүрээнд бүтээгдэж байгаа " Өнөр бүл, өнөө цагт " уран сайхны киноны гарчигийн poster гарсанг хүргэж байна. Нэрт найруулагч Д.Жигжид найруулан, 1980 онд үзэгчдэд хүрэгсэн " Өнөр бүл " уран сайхны кинонаас сэдэвлэн "Өнөр бүл 2" буюу "Өнөр бүл өнөө цагт" уран сайхны кино бүтээгдэж байгаа билээ. Тус киноны найруулагчаар С.Баттулга ажиллаж байна. Дүрүүдэд Ч.Алтан-Өлзий, Ц.Чулуунцэцэг, Ш.Гүрбазар нар эргэн тоглож буй. Мөн Д.Баттөмөр, О.Долгор нар гол дүр бүтээж байгаа ажээ.