Хурд хүчний гайхамшиг болсон "Fast and Furious" киноны бүх ангийн гол дүрүүдийн цугларал болчоод байгаа "Fast Five" киноны зураг авалт эхлээд удаагүй байгаа билээ. Тус киноны хувьд дүр сонголтоо хийсний дараа нэн тэргүүнд шаардлагатай байсан зүйл бол төмөр хүлгүүд. Харин энэ тал дээрээ кино багийнхан маш нээлттэй байдаг. Өөрөөр хэлбэл та гайхалтай сайхан машинаа тус киноны аль нэг баатрын унаа болгож болно гэсэн үг. Ингэхийн тулд тус киноны багаас явуулдаг машины шоунд л оролцоход болно. Хэрвээ найруулагч болон кино багийнханд таалагдвал тэр хүлэг кинонд оролцоно гэсэн үг. Тэгвэл кино багийнхан тэрхүү үйл ажиллагаагаа явуулж машинуудыг тодруулсан байна. Энэ удаад та эдгээр машинуудын хурд хүчийг киноноос харахнээ. Зураг дээр дарж томруулж үзээрэй.
















