Aardman болон StudioCanal хамтран 2015 оны Shaun the Sheep бүрэн хэмжээний анимешныхаа үргэлжлэл Shaun the Sheep Movie 2 анимешныг хийхээр болсоноо өчигдөр зарлалаа. Тус анимешны найруулагчаар өмнөх ангийг найруулсан Richard Starzak, продюсераар Paul Kewley нар дахин ажиллана. Shaun the Sheep Movie 2 анимешны pre-production ажлыг ирэх 2017 оны 1-р сард эхлүүлэхээр болжээ. Shaun the Sheep Movie анимешныг өнгөрөгч онд 25$ сая ам.долларын зардалтай бүтээж 106$ сая ам.долларын орлогыг boxoffice-оос олсон байдаг.
Монголын болон дэлхийн кино урлагийн шинэ мэдээлэл