Skip to main content

Posts

Showing posts with the label The Huntsman: Winter's War

The Huntsman: Winter's War киноны Charlize Theron-ийн уур хилэнтэй trailer

2012 онд дэлгэцнээ гарсан Snow White and the Huntsman киноны өмнөтгөл, үргэлжлэл болон гарч байгаа The Huntsman: Winter's War киноны шинэ trailer гарсан байна. Энэ удаад Charlize Theron-ийн уур хилэн илүү дүрслэгдсэнг онцлохоор болж. The Huntsman: Winter's War киноны найруулагчаар Cedric Nicolas-Troyan ажиллаж байна. Тэрээр өмнөх ангийн визуал эффект дээр ажиллаж oscar-т уг ажлаараа нэр дэвшсэн байдаг. Харин дүрүүдэд  Chris Hemsworth, Charlize Theron, Nick Frost, Sam Claflin нар өөрийн өмнөх дүрдээ эргэн тоглосон бол шинээр Emily Blunt, Rob Brydon, Jessica Chastain нар орж иржээ. Энэ удаад Kristen Stewart-ийн дүр тус кинонд гарахгүй ээ. The Huntsman: Winter's War кино сарын дараа буюу 2016 оны 4-р сарын 22-нд нээлтээ хийнэ.

Сүх барьсан залуу Chris Hemsworth-ийн The Huntsman Winter’s War киноны trailer

Universal Pictures кино компани Snow White and the Huntsman киноныхаа удаах анги The Huntsman Winter’s War киноны албан ёсны trailer-г гаргажээ. Сүх барьсан эрэлхэг залуугийн дүрд Chris Hemsworth , хахир хатуу Ravenna хатны дүрд Charlize Theron нар эргэн тоглосон байна. Найруулагчаар Snow White and the Huntsman киноны visual effect дээр ажиллаж байсан Cedric Nicolas-Troyan ажиллаж байгаа юм. The Huntsman Winter’s War кино 2016 оны 4-р сарын 22-нд нээлтээ хийнэ.

Snow White and the Huntsman киноны өмнөтгөл The Huntsman: Winter's War киноны анхны poster

2012 онд дэлгэцнээ гарсан Snow White and the Huntsman киноны өмнөтгөл анги болон гарах The Huntsman: Winter's War киноны анхны poster-ууд дэлгэгдлээ. Snow White and the Huntsman кино нь Snow White үлгэрээс сэдэвлэн бүтээгдсэн байдаг бол The Huntsman: Winter's War кино нь цоо шинэ зохиолоор бүтээгдэж байгаа юм. Ер нь Hollywood хуучин зохиолоос сэдэвлэн бүтээсэн кинонуудаасаа цоо шинэ зохиол гаргаж кино бүтээх хандлагаруу ороод байгаагийн нэг илрэл нь энэ. The Huntsman: Winter’s War кинонд Chris Hemsworth, Charlize Theron, Emily Blunt, Jessica Chastain нар тоглож байна. Кино ирэх 2016 оны 4-р сарын 22-нд нээлтээ хийнэ.