Skip to main content

Posts

Showing posts with the label Дүүлэн нис

Монгол кино: Box office 20130319 Дүүлэн нис

Өнгөрөгч 7 хоногийн Улаанбаатар хотын кино театруудын дэлгэцнээ гарч буй монгол кинонуудаас Doz Entertainment-ын Дүүлэн нис кино орлогоороо тэргүүлсэн байна. № Киноны нэр Гарч эхэлсэн огноо 2013.03.10-ны байдлаар олсон орлого 2013.03.11-17-ны хооронд олсон орлого Нийт орлого 1. Ану хатан 2013.01.18 287,080,613 13,816,973 300,897,586 2. Амжих уу хайраа 2013.03.15 2,579,000 2,579,000 3. Сарны гөлөг 2013.02.18 110,988,826 11,720,592 122,709,418 4. Улаан дөрвөлжин 2013.03.02 33,938,810 12,713,775 46,652,585 5. Дүүлэн нис 2013.03.07 47,870,661 39,083,279 86,953,940 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Монгол кино: Box office: 20130310 Дүүлэн нис

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газараас монголын кино зах зээлийг бусдад ил тод болгох зорилгоор кино театрын дэлгэцнээ гарч байгаа монгол кинонуудын boxoffice-ын орлогын мэдээллийг гаргаж байхаар болсон. Энэ удаад хоёр дахь удаагийн мэдээллээ хүргэж байна. 2013 оны 3-р сарын 1-с 3-р сарын 10 хүртлэх хооронд хамгийн их орлого олсон киногаар 3-р сарын 7-нд нээлтээ хийсэн Дүүлэн нис МУСК нийт 47,870,661 төгрөгийн орлоготойгоор тэргүүлсэн байна. (Хүснэгтийн эрэмбэ гарч эхлэсэн огноогоор) № Киноны нэр Гарч эхэлсэн огноо 2013.03.01 хүртэлх олсон орлого 2013.03.01-10 ны хооронд олсон орлого Нийт орлого 1 Ану хатан 2013.01.18 255 429 363 31,651,250 287,080,613  2  Ерөнхийлөгчийн туслах 2013.01.25 30 340 729 610,500 30,951,229  3  Сарны гөлөг 2013.02.18 68 112 360 42,876,466 110,988,826 ...

Дүүлэн нис МУСК poster-ууд

Doz Entertainment -ын шинэ уран бүтээл " Дүүлэн нис " уран сайхны кино олон улсын эмэгтэйчүүдийн баяраар буюу энэ сарын 7-нд Тэнгис кино театрын дэлгэцнээ нээлтээ хийхээр бэлэн болсон байна. Дүүлэн нис киноны албан ёсны трайлер саяхан гарсанг та бүхэнд хүргэсэн бол энэ удаад poster зургуудыг хүргэж байна. Постерт кинонд гол дүрийг бүтээсэн А.Мөнгөнзул ийг төв болгон дүрсэлсэн байна.

Дүүлэн нис МУСК албан ёсны Trailer

Doz Entertainment -ын ээлжит бүтээл " Дүүлэн нис " уран сайхны киноны албан ёсны trailer гарлаа. Солонгос улсад зураг авалтаа хийсэн уг киноны зохиолч, ерөнхий найруулагчаар Ш.Доржсүрэн ажилласан ажээ. Олон улсын баг бүрэлдэхүүнтэй ажилласан уг киноны гол дүрд А.Мөнгөнзул тоглосон бөгөөд Kang Tae Yeong, Lee Hae Jin, Pan In Hae, Kin Sung Ah нарын солонгос жүжигчид мөн оролцон тоглосон байна. Дүүлэн нис МУСК 3-р сарын 7-нд кино театрын дэлгэцнээ нээлтээ хийнэ.

Дүүлэн нис МУСК бүтээгдэж байна

Хөх толбот хүмүүс уран сайхны киног өнгөрсөн онд үзэгчдэд хүргэсэн DOZ Entertainment -ынхан дахин нэгэн киноныхаа ажилд ороод байна. Дүүлэн нис нэртэй уран сайхны киноныхаа зураг авалтыг тэд солонгос улсад хийж дуусгаад монголдоо ирээд байгаа бөгөөд удахгүй үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Киноны зохиол найруулга дээр Ш.Доржсүрэн ажилласан бол продюсераар А.Мөнгөнзул ажиллажээ. Дүүлэн нис киног солонгосын жүжигчдын бүрэлдэхүүнтэйгээр бүтээснээрээ онцлог болж байгаа ажээ.