Skip to main content

Posts

Showing posts with the label Алсын удирдлага МУСК

Алсын Удирдлага МУСК шинэ trailer

18 дахь удаагийн Бусаны олон улсын наадамд Монгол улсаас гурван бүтээл албан ёсоор оролцож С.Бямбаа найруулагчын " Алсын Удирдлага " (Remote Control) бүрэн хэмжээний уран сайханы кино New Currents Award дээд шагналыг хүртсэн билээ. Тэгвэл энэхүү кино 2014 оны 2-р сарын 27-ноос эх орондоо Тэнгэс, Өргөө, Соёомбо кино театрын дэлгэцнээ нээлтээ хийх гэж байна. "Алсын удирдлага" уран сайхны киноны гол дүрдүүдэд Э.Баасандорж, Н.Баярмаа, Ч.Ганбаатар, Б.Содбилэг, Б.Ёндонжамц нар тогложээ. Ингээд уг киноны албан ёсны трайлерыг хүргэж байна.

Алсын удирдлага МУСК албан ёсны teaser, poster

Ази тивийн томоохон кино наадмын нэг болох Busan International Film Festival-аас найруулагч С.Бямбын " Remote Control " (Алсын удирдлага) кино "New Currents Award" (Шинэ урсгал) төрөлд тэргүүн байрын шагнал хүртсэн билээ. Мөн энэхүү кино Монголын Кино Урлагийн Зөвлөлийн 2013 оны шилдэг бүтээл шагнал (Best film award by Mongolian Film Council - 2013)-ийг хүртсэн юм. Тэгвэл энэхүү кино удахгүй монголын үзэгчдэд хүрэх гэж байна. Алсын удирдлага киноны найруулагчаар С.Бямба, продюсераар Ц.Ариунаа ажилласан байна. Дүрүүдэд Э.Баасандорж, Н.Баярмаа, Ч.Ганбаатар, Б.Содбилэг, Б.Ёндонжамц нар тогложээ. Тус киноны талаар бусад мэдээллийг эндээс авна уу.