Skip to main content

Posts

Showing posts with the label Валидол ОАК

"Валидол" албан ёсоор "Түрээсийн байр" нэртэй олон ангит кино болж байна

Seven телевиз өнгөрөгч онд өөрсдийн дэлгэцнээ " Валидол " нэртэй цуврал теле зохиомж бүтээлүүдийг үзэгчиддээ хүргэсэн. Үүнийгээ тэд "ноорог кино" гэж нэрлэж байсан бол дараагийн шатандаа орсон байна. Уг цувралуудаасаа сэдэвлэн "Түрээсийн байр" (Валидол-2) нэртэй олон ангит уран сайхны киног бэлэн болгоод байгаа юм байна. Уг кинонд залуусын амьдралын хөгжилтэй үйл явдлууд өгүүлэгдэх юм. Кино ''Хажуу өрөө хамтарч түрээслэнэ'' гэх зарын дагуу цугласан 6 залуус нэг байранд амьдарч буйгаар өрнөх ажээ. Энэхүү "Валидол" хэмээх бүлэг бүр 16 ангитайгаар бүтэн жилийн турш үргэлжлэх олон ангит цуврал кино нь Монголын анхны инээдмийн скеч төрөл юм.