Skip to main content

Posts

Showing posts with the label Rise of the Planet of the Apes

War for the Planet of the Apes киноны анхны зураг

Planet of the Apes франчайз шинэчлэгдэн бүтээгдэж 2011 онд Rise of the Planet of the Apes нэртэйгээр үзэчдэд хүрсэн. Улмаар өнгөрөгч онд Dawn of the Planet of the Apes нэртэйгээр үргэлжлэн амжилттай борлогдсон байдаг. Энэ reboot-г кино бүтээгчид нэг мөсөн гурамсан бүтээл болгохоор шулуудан ирэх 2017 онд War for the Planet of the Apes нэртэйгээр хүргэх гэж буй. War for the Planet of the Apes киноны зураг авалт энэ сарын 14-нд эхлээд байгаа бөгөөд киноны анхны зургийг найруулагч Matt Reeves өөрийн twitter хуудаснаа нийтлэсэн байна. War for the Planet of the Apes кино ирэх 2017 оны 7-р сарын 14-нд нээлтээ хийнэ.

Andy Serkis, Rupert Wyatt дахин хамтрахаар боллоо

Энэ зун нээлтээ хийсэн кинонуудаас хамгийн сонирхолтой байж чадсан 2 бүтээлийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан Fox кино компани тус бүтээлүүдийн ээлжит ангийг хийх болсон талаар мэдэгдсэн байна. Rise of the Planet of the Apes -н хувьд шинээр хийгдэх анги дээр найруулагч Rupert Wyatt болон жүжигчин Andy Serkis нар эргэн ирэхээр болжээ. Кино зохиолын хувьд маш олон хувилбар байгаа бөгөөд энэ ангиас шинэ анги үргэлжлэх нь тодорхой байгаа ч яг хэрхэн үргэлжлүүлэх талаар асуудалтай байгаа юм байна. Магадгүй Ангараг гарагийн аялал хэлбэрээр ч шинэ анги бүтээгдэж болох юм. Гэхдээ найруулагч үргэлжлэлийн талаар ярихдаа "Шинэ ангийн үйл явдал энэ ангийн үйл явдлаас 8 жилийн дараагаар эхэлнэ. Мичнүүдийн хувьд тэдний эрин үед дахин нэгэн үе цоо шинэ уураг тархитайгаар төрөх болно. Тэмцэл ч урьдын адил өрнөсөөр байна харин цааш хэрхэн өрнөх нь тодорхой бус байна. Хэд хэдэн хувилбар байгаа" гэжээ. Харин X-Men: First Class-н хувьд тус киноны зохиолч, продюсер Bryan Singer үргэлжлэлийг ...

Will Caesar-н гар дээр үхсэн

Энэ зуны blockbuster-даас хүмүүсийн сэтгэлд хамгийн ихээр нийцсэн нь "Rise of the Planet of the Apes" гэж ихэнх хүмүүс тодорхойлох байх. Магадгүй үүнд Andy Serkis, Tom Felton нарын жүжиглэх арга барил их нөлөөлсөн. Гэхдээ Apes бол кино урлагийн түүхэнд тодоос тод мөр үлдээсэн алдарт цуврал яаж ч бүтээгдсэн маш их хүмүүсийг хамарч чадахаар бүтээл. Энэ ангийн хувьд Planet of the Apes (1968, 2001)-н оршил хэлбэрээр бүтээгдсэн. Яагаад мичнүүд хүмүүсд дайн зарласан Мичин гарагийнхны хамгийн ихээр хүндэлж шүтдэг Caesar гэгч чухам хэн болох гээд тус цувралыг үзэж сонирхдог хүмүүст маш их зүйлийг шинээр үзүүлсэн. Тэгвэл тус киноны төгсгөлийн талаар бяцхан мэдээлэл гарчээ. Театрын дэлгэцнээ гарсан төгсгөл бол уг киноны зохиол дээр бичигдсэн төгсгөл биш юм байна. Зохиол дээрээ бол Will Caesar-н хойноос явж байгаад буудуулж үхдэг байна. Тэгээд л тэр их хорсол өөр гараг руу нисэх хэмжээний болсон бололтой. Харин кино багийнхны зүгээс төгсгөл хэтэрхий гунигтай байсан учир өөрчилсөн бай...

Weta Digital: Мичнүүдийн нууцаас

Киноны 3D болон эффект тал дээр өнөөдөр дэлхийд ноёлож байгаа цорын ганц компани бол Weta Digital . Avatar кинонд оролцсноос хойш энэ компанийн нэр хүнд маш өндөр болсон . Тийм ч учраас сүүлийн үед шинээр гарч байгаа шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд энэ компанитай ихээхэн хамтарч ажилладаг болоод байгаа билээ. Weta Digital гэдэг нэр нь ч өөрөө киноны орлогын томоохон эх үүсвэр болчихоод байгаа. Тэгвэл тус компанийн зүгээс тусгай эффектийг нь хариуцаж хийж байгаа нэгэн кино маргааш нээлтээ хийх гэж байна. Энэ бол "Rise of the Planet of the Apes" кино. Энэ кино бол найруулагч Tim Burton-ы 2001 онд үзэгчдэд хүргэж байсан "Planet of the Apes" киноны оршил анги юм. Тэгвэл тус киноны нээлт маргааш болох гэж байгаатай уялдуулан Weta Digital мичнүүдийн нууцаас та бүхэнд хүргэж байна. Энэ зуны шилдэг кинонуудын нэг болсон тус бүтээлийн тусгай эффектийг хэрхэн хийж байгааг энэхүү видеоноос сонирхоорой. Киноны талаарх бусад мэдээллийг эндээс уншна уу.

Сармагчингуудын дэлхий дээрх сэргэн мандалтыг Weta Digital амилуулж байна

Hail Caesar ! Энэ бол Rise Of The Planet Of The Apes киноны сармагчингуудын ухаанжсан хувьслын үеийн тэргүүлэгчийнх нь нэр. Энэ сармагчингийн зургийг хамгийн анх кино бүтээгчид маань үзэгчдэд хүргэсэн нь ийм учиртай. Тэгвэл уг киног Gollum, King-Kong болон Avatar киноны дижитал боловсруулалт хэсэгт ажиллаж байсан Weta digital -ынхан хийж гүйцэтгэж байна. Тэд өмнөх кинонуудаасаа олж авсан туршлага дээрээ тулгуурлан сайн бүтээл гаргаж байгаа гэдэгтэй итгэлтэй байна. Сармагчингуудын зан төрх, ааш авир үйл хөдлөлийг тэд King-Kong киног бүтээхдээ хангалттай гаргаж чадсан бол хүн дүрстний царайны хувьрлыг Avatar кинон дээрээ гаргууд сайн гаргаж чадсан нь шинэ хувьслыг авчирсан гэж үзэж байгаа. Энэ технологио ч тэд Rise Of The Planet Of The Apes кинонд ашиглаж байна. Ингээд Weta Digital-ынхан хэрхэн Caesar -ын дүрийг гаргаж байгаад доорх зургаас сонирхоно уу. Жүжигчин Andy Serkis нь Caesar-ын дүрийг бүтээж байна. Түүний үйл хөдлөл, царайны хувьрал кинонд тусгалаа олох болно. Жүжигчний хөдө...

"Rise of the Planet of the Apes" анхны трэйлер болон ажлын зураг

Өмнө нь танилцуулж байсан найруулагч Rupert Wyatt болон 20th Century Fox -н хамтын бүтээл "Rise of the Planet of the Apes" киноны албан ёсны трэйлер цацагдсан байна. Нилээд сонирхолтой болжээ. Тус киноны визуал эффектийг Avatar киног бүтээгчид хийсэн юм. Ингээд та бүхэнд киноны трэйлер болон ажлын зургийг хүргэж байна. Киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг эндээс уншаарай

Caesar-н дүр төрхийг танилцууллаа (Rise of the Planet of the Apes киноны)

Энэ зуны нээлтээ хийх кинонуудаас кино сонирхогчдын ихээхэн анхаарал тавьж байгаа кино бол хэдхэн хоногийн өмнөөс өөр нэршилтэй болоод байгаа "Rise of the Planet of the Apes" кино. Найруулагч Rupert Wyatt-н бүтээж буй энэ кино өмнө нь бүтээгдэж байсан "Planet of the Apes" цувралын эхлэл хэлбэрээр хийгдэж буй онц сонирхолтой, шинжлэх ухааны уран зөгнөлт кино юм. Гол дүрүүдэд James Franco, Freida Pinto, John Lithgow, Andy Serkis нар тоглож байгаа. Киноны үйл явдал Кинонд хүн төрөлхтөний олон зууны туршид эдгээж чадаагүй аюулт өвчин болох ой санамжаа алдах өвчний (Alzheimer) эсрэг бэлдмэлийг сармагчинд туршсанаар бүх зүйл эхэлнэ. Маш богино хугацаанд эрдэмтдийн тооцоолж байснаас өөр хувьсал мичнүүдэд явагдаж эхлэх бөгөөд бүтэлгүй туршилтыг устгах гэсэн эрдэмтийн оролдлого талаар болж Caesar хэмээх мич бусад мичнүүдээ удирдан хүн төрөлтхтний өөдөөс зогсох болно. Caesar -н дүр төрхийг танилцуулъя. Andy Serkis -н бас нэг гайхалтай дүр. Киноны талаарх бусад мэдээллийг энд...