Skip to main content

Posts

Showing posts with the label Худалч залуу

Бархүү ft Болдсайхан - Амьдрал гайхалтай хэвээрээ (Худалч залуу OST клип)

Яг одоо монголын кино театруудын дэлгэцнээ "Focus Film" студи, "Herub" entertainment-ын бүтээл " Худалч залуу " инээдмийн уран сайхны кино гарч байна. Киноны ерөнхий найруулагчаар Зөрлөг киноны сүүчингийн дүрээр танил болсон С.Баттулга ажилласан бол гол дүрд "Х-түц" продакшны жүжигчин Т.Бархүү тоглосон юм. "Худалч залуу" киноны гол дүр Бархүү болон Болдсайхан нар хамтран дуулсан Амьдрал гайхалтай хэвээрээ дууг өмнө нь бид хүргэж байсан. Энэ удаад уг дууны клипыг хүргэж байна. Бархүү, Болдсайхан - Амьдрал гайхалтай хэвээрээ дууг эндээс татаж авна уу.

Бархүү ft Болдсайхан - Амьдрал гайхалтай хэвээрээ (Худалч залуу OST)

"Focus Film" студи, "Herub" entertainment-ын бүтээл " Худалч залуу " инээдмийн уран сайхны кино кино театрын дэлгэцнээ хүрээд удаагүй байна. Киноны ерөнхий найруулагчаар С.Баттулга ажилласан бол гол дүрд "Х-түц" продакшны жүжигчин Т.Бархүү тоглосон байна. Худалч залуу киноны дуу " Амьдрал гайхалтай хэвээрээ " дууг жүжигчин залуу маань өөрөө дуулсан байна.  Энэ удаад мөн Болсон явдал киноны "Залуу нас" дууг  хамтран дуулж байсан Болдсайхантай хамтран дуулсан байна. Ингээд "Худалч залуу" киноны дуу Бархүү, Болдсайхан нарын "Амьдрал гайхалтай хэвээрээ" дууг сонсоцгооё.

"Худалч залуу" МУСК зураг авалтын явц (+75)

"Focus film" студи, "Herub" entertainment-ын бүтээл " Худалч залуу " инээдмийн кино удахгүй үзэгчдэд хүрэх гэж байна. Уг киноны найруулагчаар "Зөрлөг" кинонд сүүний наймаачны дүр бүтээж олонд танил болсон С.Баттулга ажилласан байна. Тэрээр киноны зохиолыг мөн өөрөө бичсэн ажээ. "Худалч залуу" киноны гол дүрд "X-ТҮЦ" продакшины залуу жүжигчин Т.Бархүү тоглосон ажээ. Киноны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.