Skip to main content

Posts

Showing posts with the label Star Wars

Star Wars: The Last Jedi киноны анхны trailer

Star Wars: The Last Jedi киноны trailer өнгөрөгч амралтын өдөр гарч кино сонирхогчдын анхаарлыг татлаа. Rogue One: A Star Wars кино дэлгэцнээ гарсанаар Star Wars-ийн фенүүдийн хувьд дараагийн киноны хүлээлрүүгээ орсон. Тэгвэл уг хүлээгдэж байгаа Star Wars: Episode VIII буюу Star Wars: The Last Jedi ийнхүү эхний мэдээллээ түгээж эхлэв. Найруулагчаар Rian Johnson ажиллаж байгаа бөгөөд тэрээр мөн кино зохиол дээр нь ажилласан юм. Улмаар 2019 онд гарах Star Wars: Episode IX ангийн зохиол дээр ч ажиллаж байгаа ажээ. Гол дүрд Daisy Ridley мөн эргэн тоглож байна. Star Wars: The Last Jedi кино 2017 оны 12-р сарын 15-нд хойд америкт нээлтээ хийнэ.

Star Wars: Episode VIII киноны албан ёсны нэр зарлагдлаа

Star Wars: Episode VIII киноны албан ёсны нэр болон анхны poster гарлаа. Rian Johnson -ийн бүтээл Star Wars: Episode VIII киног Star Wars: The Last Jedi гэж нэрлэхээр болсон байна. Кино 2017 оны 12-р сарын 15-нд нээлтээ хийхээр товлогджээ.

Rogue One: A Star Wars Story киноны шинэ trailer

Rogue One: A Star Wars Story киноны шинэ видеог хүргэе. Godzilla, Monsters-ийн найруулагч Gareth Edwards найруулж буй уг кино нь Star Wars түүвэр зохиолоос төрөн гарч байгаа анхны бие даасан бүрэн хэмжээний уран сайхны кино болж байна. Кинонд  Felicity Jones, Diego Luna, Ben Mendelsohn, Donnie Yen, Mads Mikkelsen, Alan Tudyk, Jiang Wen, Forest Whitake гэсэн одод оролцож байна. Rogue One: A Star Wars Story кино 2016 оны 12-р сарын 16-нд нээлтээ хийнэ.

Rogue One: A Star Wars Story киноны trailer гарлаа

Lucasfilm кино компани болон Walt Disney Studios -ийн хамтын бүтээл Rogue One: A Star Wars Story киноны trailer-г хүргэж байна. Тус киноны найруулагчаар 2014 онд Godzilla-г найруулсан Gareth Edwards ажиллажээ. Rogue One кино нь Star wars франчайзаас төрөн гарч буй шинэ зам гэж хэлж болно. Улмаар уг киног Star Wars Anthology цуврал болгон 2020 он хүртэл 2 кино нэмж гаргахаар төлөвлөөд байна. Rogue One: A Star Wars Story кино 2016 оны 12-р сарын 16-нд нээлтээ хийнэ.

Star Wars: Episode VIII кино бүтээгдэхээр боллоо

Нэгэн үеийн домог болсон Star Wars киноны 7 дахь удаагийн анги Star Wars: The Force Awakens кино өнгөрөгч 2015 оны 12 сард үзэгчдэд хүрсэн. Өдгөө boxoffice эхний 10-аас буулгүй нийт 2$ тэрбум ам.долларын орлогыг дэлхийн зах зээлээс цуглуулаад байна. Асар их амжилт олсон уг төслөө кино баг үргэлжлүүлэхээр шийдэж продакшн ажилдаа оржээ. Star Wars: Episode VIII киног албан ёсоор бүтээх болсон талаар Disney/Lucasfilm мэдэгдлээ. Мөн найруулагчаар Rian Johnson сонгоод байгаа ажээ. Star Wars: Episode VIII киноны нээлтийг 2017 оны 12-р сарын 15-нд төлөвлөсөн.

Star Wars: Force Awakens киноны дүрүүдийн poster-ууд

J.J. Abrams -ийн Star Wars франчайзийн шинэ бүтээл Star Wars: Force Awakens киноны дүрүүдийн poster-ийг Lucasfilm кино компани дэлгэгдлээ. Уг poster-уудад Harrison Ford-ийн Han Solo, Carrie Fisher-ийн Leia, Daisy Ridley-ийн Rey, John Boyega-ийн Finn,  Adam Driver-ийн Kylo Ren гэсэн дүрүүдийн poster багтжээ. Star Wars: The Force Awakens кинонд мөн Gwendoline Christie, Domhnall Gleeson, Oscar Isaac, Peter Mayhew, Warwick Davis, Simon Pegg, Kenny Baker, Andy Serkis, Mark Hamill нарын жүжигчид оролцож байна. Кино ирэх 12-р сарын 18-нд нээлтээ хийнэ.

Star Wars: The Force Awakens киноны Inside Out анимешны сэтгэл хөдлөл

Удаан хүлээлгэсэн Star Wars: The Force Awakens киноны бүрэн trailer төдийлөн сэтгэл хөдөлгөхүйц байж чадаагүй. Тэгвэл Disney-ийн энэ зуны хит Inside Out анимешны сэтгэл хөдлөлийн удирдагчид уг trailer-г хэрхэн хүлээн авсанг харуулсан видеог Disney-ийн зүгээс гаргасанг хүргэж байна.

Удаан хүлээлгэсэн Star Wars: The Force Awakens киноныхаа анхны бүрэн trailer цацагдлаа (+poster)

Star Wars франчайзийн 7-р анги болон гарч байгаа Star Wars: The Force Awakens киноныхаа анхны бүрэн trailer цацагдлаа.  Disney болон Lucasfilm кино компанийн бүтээл Star Wars: The Force Awakens киноны найруулагчаар J.J. Abrams ажиллаж байгаа юм. Star Wars: Return of the Jedi кинонаас 30 жилийн дараа бүтээгдэж буй Star Wars: The Force Awakens кино ирэх 2015 оны 12-р сарын 15-нд нээлтээ хийнэ. Кинонд Harrison Ford, Mark Hamill, Carrie Fisher, Lupita Nyong’o, Oscar Isaac, Domhnall Gleeson, Gwendoline Christie, Max Von Sydow нар оролцож байна. Мөн тус киноны poster өнгөрөгч ням гарагт цацагдсан. Кино сонирхогчид болоод дижитал уран бүтээлчид уг poster-ийг суралцагчийн бүтээл мэт муу болсон гэж үзэж байгаа. Харин кино уран бүтээлчдийн зүгээс уламжлалт poster-ийн шинж чанараа хадгалахыг хичээсэн гэж тайлбарласан байна.

Star Wars: The Force Awakens киноны final trailer гарна

Star Wars: The Force Awakens киноны нээлт 2015 оны 12-р сарын 18-нд болно. Гэтэл киноны нээлт болох өдөр дөхөөд байдаг кино бүтээгчдийн зүгээс дорвитой мэдээлэл, сурталчилгаа, видео түгээхгүй байдаг. Харин ирэх даваа гарагт шинэ trailer гарах сураг гарлаа. Шинэ trailer-г ESPN-ийн Monday Night Football нэвтрүүлгийн үеээр цацаж магадгүй гэсэн байна. Ямартай ч ирэх 7 хоногт шинэ trailer гарах бололтой. Star Wars: The Force Awakens киноны найруулагчаар J. J. Abrams ажиллаж байна. Киноны анхны trailer-г эндээс үзнэ үү. Image via Lucasfilm

"Star Wars: The Force Awakens" киноны 360 Video-г Facebook гаргажээ

Энэ жилийн хүлээлт үүсгээд байгаа киноны нэг Star Wars: The Force Awakens киноны 360 градус харагдацтай видео facebook -т тавигдсан байна. Facebook өөрсдийн зарим нэг онцгой хэрэглэгчдэд энэ боломжийг гаргаад байгаа юм. Тус видеонд Rey (Daisy Ridley)-ийн мото хурдлагчаар Jakku цөлөөр давхих юм. Ингэхдээ та Mouse-аа ашиглаж эргэн тойрноо харах боломжтой. Star Wars: The Force Awakens киноны Rey, speeder-ээрээ Star Wars: The Force Awakens киноны найруулагчаар J. J. Abrams ажиллаж буй кино ирэх 12-р сарын 18-нд нээлтээ хийнэ. Star Wars: The Force Awakens Immersive 360 Experience Speed across the Jakku desert from Star Wars: The Force Awakens with this immersive 360 experience created exclusively for Facebook. Posted by Star Wars on Wednesday, 23 September 2015

Star Wars: The Force Awakens киноны маш сонирхолтой зураг (+жүжигчдийн баг)

Энэ оны хамгийн их хүлээлттэй кино Star Wars: The Force Awakens киноны маш сонирхолтой зургийг хүргэж байна. Зурагт Kylo Ren өөрийн гэрэлтилдийг (лазер) барин зогсож байна. Star Wars франчайзийн 7-р анги болон гарч байгаа Star Wars: The Force Awakens киног Найруулагч J.J. Abrams бүтээж буй бөгөөд тэрээр өмнө нь сансар огторгуйн тухай  Star Trek (2009), Star Trek Into Darkness (2013) кинонуудыг найруулсан байгаа. Энэ удаагийн ажил нь Star Wars гурамсан бүтээлийн эхнийх болох юм. Хэрэв тэр сайн байж чадвал ирэх 2 ангийг ч  найруулахыг үгүйсгэхгүй ээ. EMPIRe сэтгүүлийн нүүр. Star Wars: The Force Awakens кино ирэх 2015 оны 12-р сарын 15-нд нээлтээ хийнэ. Кинонд Harrison Ford, Marныk Hamill, Carrie Fisher, Lupita Nyong’o, Oscar Isaac, Domhnall Gleeson, Gwendoline Christie, Max Von Sydow нар оролцож байна. Star Wars: The Force Awakens киноны Rogue One багийн гишүүд тодорхой болсон. Тэдний зураг авалтын танилцуулах зураг гарсанг мөн хүргэж байна. Star Wars: R...

Star Wars: The Force Awakens киноны шинэ trailer гарлаа

Цаг хугацаа явсаар. Саяхан л мөдгүй мэт санагдаж байсан Star Wars: The Force Awakens киноны нээлтийн тов дөхсөөр. Disney болон Lucasfilm кино компани хамтран бүтээж буй Star Wars: The Force Awakens киноны 2 дахь албан ёсны trailer цацагдлаа. Star Wars: Return of the Jedi кинонаас 30 жилийн дараа бүтээгдэж буй уг киног найруулагч J.J. Abrams найруулж байгаа юм. Кинонд шинээр John Boyega, Daisy Ridley, Oscar Isaac гэсэн жүжигчид орж ирж байгаа бол Harrison Ford, Mark Hamill, Carrie Fisher нар эргэн ирж байна. Star Wars: The Force Awakens кино ирэх 2015 оны 12-р сарын 18-нд нээлтээ хийнэ. Эхний trailer-г эндээс үзнэ үү.

Star Wars-аас Kung Fu Panda 3 айсан уу

Disney кино компани Star Wars франчайзийнхаа 7 дахь цуврал Star Wars: The Force Awakens кино ирэх 2015 оны 12-р сарын 18-нд үзэгчдэд хүргэхээр зарласан байгаа. Харин DreamWorks Animation кино компани Kung Fu Panda франчайзийн 3 дахи анги Kung Fu Panda 3 анимешнаа ирэх 2015 оны 12-р сарын 23-нд үзэгчдэд хүргэхээр мөн товлосон байсан. Хэдийгээр гаргах хугацаагаа тэд түрүүлж зарласан байсанч хүчтэй өрсөлдөгчтэй болж байгаа учраас өөрсдийн нээлтийн товоо 2016 оны 3-р сарын 18-нд болгож өөрчиллөө. Тэд Star Wars кинотай хамт орлогоо хуваахыг хүссэнгүй. Kung Fu Panda 3 анимешнаа ирэх 2015 оны 12-р сарын 23-нд Star Wars: The Force Awakens кино ирэх 2015 оны 12-р сарын 18-нд

Star Wars: The Force Awakens киноны анхны trailer

Disney кино компани найруулагч J.J. Abrams -ийн бүтээж буй Star Wars: The Force Awakens киноныхаа анхны trailer-г цацлаа. Star Wars франчайзийн 7-р анги болон гарч байгаа уг киног өмнө гарсан ангиудын өнгө төрхийг хадгалж үлдэхээр хичээсэн байна. Star Wars: The Force Awakens кино ирэх 2015 оны 12-р сарын 15-нд нээлтээ хийнэ. Кинонд Harrison Ford, Mark Hamill, Carrie Fisher, Lupita Nyong’o, Oscar Isaac, Domhnall Gleeson, Gwendoline Christie, Max Von Sydow нар оролцож байна.

Star Wars: Episode VII кино болон Batman v Superman: Dawn of Justice кинонууд хоорондоо холбогдохуу (+video)

Найруулагч J.J. Abrams -ийн Star Wars: Episode VII , Zack Snyder -ийн Batman v Superman: Dawn of Justice кинонууд хоорондоо уялдах болов уу. Үүнтэй холбоотой сонирхолтой видеог Bad Robot Productions компани үзүүллээ. Уг видеонд Star Wars: Episode VII -ийн Millennium Falcon хөлөгний доор Batman v Superman: Dawn of Justice-д гарах Batman-ний Batmobile -ийг байрлуулсан байгааг харуулсан байна. Star Wars: Episode VII кино ирэх 2015 оны 12-р сарын 18-нд нээлтээ хийх бол Batman v Superman: Dawn of Justice ирэх 2016 оны 3-р сарын 25-нд нээлтээ хийх юм.

Star Wars: Episode VII киноны анхны төрх

Walt Disney Pictures, Lucasfilm, Bad Robot Productions кино компаниудын хамтран бүтээж буй, зураг авалт нь эхлээд удаагүй байгаа Star Wars: Episode VII киноны анхны төрх гэж хэлж болохуйц нэгэн сонирхолтой видеог найруулагч J.J. Abrams цацлаа. Видеонд найруулагч J.J. Abrams-ийн араар харийн гийчин гарч өнгөрөх болно.  Уг видеог гарсаны дараагаар киноны редактор Peter Sciretta бас нэгэн сонирхолтой зургийг twitter-тээ жиргэсэн байна.  Star Wars Episode VII кино ирэх 2015 оны 12-р сарын 18-нд үзэгчдэд хүрнэ.

Star Wars Episode VII киноны зураг авалт эхэллээ

Ирэх 2015 онд гарахаар төлөвлөгдөөд байгаа Star Wars Episode VII киноны найруулагчаар ажиллаж байгаа J. J. Abrams болон хамтран зохиолч Lawrence Kasdan нар тус киноны зураг авалт эхэлсэнг мэдэгдсэн байна. Дүрүүдийн илэрлийг түлхүү гаргахаар зохиолчид чамгүй ажилласан гэнэ.  Ямартай ч Return Of The Jedi-аас хойш 30 жилийн дараах өрнөлийг харуулах Star Wars: Episode VII кино багийнхан цугларч ерөнхий уншлага эхлүүлсэн байна. Зураг авалтыг ирэх 7 хоногоос авч эхлэхээр болсон байна. Star Wars: Episode VII кино ирэх 2015 оны 12-р сарын 18-нд нээлтээ хийнэ. Кинонд мэдээж Harrison Ford, Carrie Fisher, Mark Hamill, Anthony Daniels, Peter Mayhew, Kenny Baker нарын одод эргэн оролцоно.

Star Wars Episode VII киног JJ Abrams найруулна

Хүлээлт дууслаа. Walt Disney кино компани алдарт цуврал Star Wars -ыг эзэмшигч Lucasfilm-ыг 4 тэрбум ам.доллараар өнгөрөгч онд худалдан авч Star Wars-ын дараагийн ангийг хөгжүүлэхээр болсон. Хэдийгээр худалдан авсаны дараагаар Star Wars Episode VII -г хийх тухай мэдээллэсэн ч уг киног чухам хэн найруулах вэ гэдэг дээр шийдэлд хүрч чадаагүй юм. Тэгвэл энэ асуудал өнгөрөгч 7 хоногт нэг тийш шийдэгдлээ. Hollywood-ын зөгнөлт киноны туршлагатай нэгэн, алдарт найруулагч, продюсер JJ Abrams шинээр хийгдэх Star Wars Episode VII киноны ерөнхий найруулагчаар ажиллах Disney/Lucas Film -ын гэрээнд гарын үсэг зурлаа. JJ Abrams өмнө нь оддын дайнтай төстэй Star Trek (2009) мөн энэ онд Star Trek Into Darkness киног бүтээсэн туршлагатай, мэдээж хэрэг түүний sci-fi кинон дээр ажиллах асар их туршлагыг нь харж энэ сонголтыг хийсэн нь лавтай. Үүнийг ч Star Wars-ын үнэнч фенүүд сайшааж байгаа юм. Учир нь тэд Star Wars-ын сүүлийн 3 ангийг муу болсон гэж шүүмжилдэг бөгөөд JJ Abrams-ыг чанартай бүтээл...

Star Wars 7-н асуудал яригдсаар

Star Wars 7-н асуудал хаашаа эргэх нь одоо хүртэл шийдэгдээгүй байна. Гэхдээ шинэ гарсан мэдээллээр уг төслийг найруулагч Zack Snyder хүлээн авч магадгүй талаарх яриа гарчээ. Үүний өмнө Диснэйн зүгээс санал тавьсан ихэнх найруулагчид уг төсөлд оролцохоос татгалзаад байсан юм. Zack Snyder ч шинэ төслөөс эмээж байгаагаа илэрхийлж байсан. Магадгүй кино компанийн зүгээс хангалттай сайхан нөхцөл, зөвлөх түүнд амласан ч байж болох юм.  Хэрвээ Zack Snyder төсөлд нэгдвэл алдарт кино зохиолч Michael Arndt-тай хамтран шинэ Оддын дайны түүхийг "Seven Samurai"-н зохиолыг чиг шугамаа болгон бичнэ гэнэ. Кино дэлгэцнээ гарах хугацаа 2015 онд товлогдоод байгаа учир тун удахгүй бүх зүйл тодорхой болно гэж найдаж байна.

Star Wars-нхан DreamWorks-с бэр гуйлаа

Өнгөрч буй 7 хоногт  холливүүдэд болсон хамгийн сонирхолтой зүйл бол Star Wars-н загалмайлсан эцэг George Lucas болон DreamWorks анимэшний удирдах зөвлөлийн гишүүн Mellody Hobson нар гэр бүл болох гэж буйгаа зарласан явдал юм. Ийнхүү  20 жилийн дараагаар Lucas ээлжит амьдралаа зохиохоор шийдсэн байна. Тэд анх 2006 онд танилцсан бөгөөд 7 жил үерхсний дүнд гэр бүл болж байгаа аж. Энэ талаар George Lucas  "Миний амьдралын шинэ үе эхэлж байна. Маш аз жаргалтай байна." гэсэн байна.