Hail Caesar! Энэ бол Rise Of The Planet Of The Apes киноны сармагчингуудын ухаанжсан хувьслын үеийн тэргүүлэгчийнх нь нэр. Энэ сармагчингийн зургийг хамгийн анх кино бүтээгчид маань үзэгчдэд хүргэсэн нь ийм учиртай.Тэгвэл уг киног Gollum, King-Kong болон Avatar киноны дижитал боловсруулалт хэсэгт ажиллаж байсан Weta digital-ынхан хийж гүйцэтгэж байна. Тэд өмнөх кинонуудаасаа олж авсан туршлага дээрээ тулгуурлан сайн бүтээл гаргаж байгаа гэдэгтэй итгэлтэй байна.
Сармагчингуудын зан төрх, ааш авир үйл хөдлөлийг тэд King-Kong киног бүтээхдээ хангалттай гаргаж чадсан бол хүн дүрстний царайны хувьрлыг Avatar кинон дээрээ гаргууд сайн гаргаж чадсан нь шинэ хувьслыг авчирсан гэж үзэж байгаа. Энэ технологио ч тэд Rise Of The Planet Of The Apes кинонд ашиглаж байна.
Ингээд Weta Digital-ынхан хэрхэн Caesar -ын дүрийг гаргаж байгаад доорх зургаас сонирхоно уу.
Жүжигчин Andy Serkis нь Caesar-ын дүрийг бүтээж байна. Түүний үйл хөдлөл, царайны хувьрал кинонд тусгалаа олох болно.
Жүжигчний хөдөлгөөнийг 3D байгуулалтаар тусгаж авна.
Дүрсэд texture (дүрсийн байгуулалт) хийж өгнө.
Эцсийн шат render-лэлтRise Of The Planet Of The Apes кино ирэх 8-р сарын 11нд дэлгэцнээ хүрэх юм. Киноны trailer-ыг эндээс үзнэ үү.