Skip to main content

Weta Digital: Мичнүүдийн нууцаас

Киноны 3D болон эффект тал дээр өнөөдөр дэлхийд ноёлож байгаа цорын ганц компани бол Weta Digital. Avatar кинонд оролцсноос хойш энэ компанийн нэр хүнд маш өндөр болсон . Тийм ч учраас сүүлийн үед шинээр гарч байгаа шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд энэ компанитай ихээхэн хамтарч ажилладаг болоод байгаа билээ. Weta Digital гэдэг нэр нь ч өөрөө киноны орлогын томоохон эх үүсвэр болчихоод байгаа. Тэгвэл тус компанийн зүгээс тусгай эффектийг нь хариуцаж хийж байгаа нэгэн кино маргааш нээлтээ хийх гэж байна. Энэ бол "Rise of the Planet of the Apes" кино. Энэ кино бол найруулагч Tim Burton-ы 2001 онд үзэгчдэд хүргэж байсан "Planet of the Apes" киноны оршил анги юм. Тэгвэл тус киноны нээлт маргааш болох гэж байгаатай уялдуулан Weta Digital мичнүүдийн нууцаас та бүхэнд хүргэж байна. Энэ зуны шилдэг кинонуудын нэг болсон тус бүтээлийн тусгай эффектийг хэрхэн хийж байгааг энэхүү видеоноос сонирхоорой.

Киноны талаарх бусад мэдээллийг эндээс уншна уу.


Popular posts from this blog

Хуримын даашинзтай бүсгүй МУСК шинэ постер

ХУРИМЫН ДААШИНЗТАЙ БҮСГҮЙ уран сайхны киноны шинэ постер дэлгэгдлээ. Тус киног Big Line Film, Oranger Entertainment, Red Point-ийн хамтран бүтээж байгаа бөгөөд киноны зохиолч, найруулагчаар З.Батболд , продюсераар Б.Тайшир, Ү.Баяржаргал ажилласан. Гол дүрүүдэд Б.Шинэбаяр, Б.Батмаа, У.Билэгт-Од, Б.Батмэнд, Д.Гүрсэд, А.Цэгмэд нар тогложээ.

Говийн домог МУСК албан ёсны Trailer

UBS телевизийн бүтээл ГОВИЙН ДОМОГ уран сайхны киноны бүрэн trailer-г хүргэж байна. Тус киноны найруулагчаар Ц.Даваажаргал , продюсераар Л.Балхжав , зохиолчоор С.Сумъяа, О.Эрдэнэ , зургийн даргаар Д.Цэрэнчимэд ажиллажээ. Гол дүрүүдэд Eduard Ondar, Б.Замилан, О.Амгаланбаатар, С.Лхагвасүрэн болон Ч.Очгэрэл, Л.Одончимэг нар тогложээ. Говийн домог уран сайхны кино тун удахгүй.

Лизинг МУСК анхны teaser trailer

Гэрэлт суврага продакшн болон Born Film Studio хамтран ЛИЗИНГ уран сайхны инээдмийн киног бүтээж байна. Тус киноны анхны teaser trailer цацагдсанг ийнхүү хүргэж байна. Лизинг киноны гол дүрд Г.Жанчив, Д.Дэлгэрсайхан нар тоглож байна.