Skip to main content

Caesar-н дүр төрхийг танилцууллаа (Rise of the Planet of the Apes киноны)

Энэ зуны нээлтээ хийх кинонуудаас кино сонирхогчдын ихээхэн анхаарал тавьж байгаа кино бол хэдхэн хоногийн өмнөөс өөр нэршилтэй болоод байгаа "Rise of the Planet of the Apes" кино. Найруулагч Rupert Wyatt-н бүтээж буй энэ кино өмнө нь бүтээгдэж байсан "Planet of the Apes" цувралын эхлэл хэлбэрээр хийгдэж буй онц сонирхолтой, шинжлэх ухааны уран зөгнөлт кино юм. Гол дүрүүдэд James Franco, Freida Pinto, John Lithgow, Andy Serkis нар тоглож байгаа.Rise of the planet of the ApesКиноны үйл явдал
Кинонд хүн төрөлхтөний олон зууны туршид эдгээж чадаагүй аюулт өвчин болох ой санамжаа алдах өвчний (Alzheimer) эсрэг бэлдмэлийг сармагчинд туршсанаар бүх зүйл эхэлнэ. Маш богино хугацаанд эрдэмтдийн тооцоолж байснаас өөр хувьсал мичнүүдэд явагдаж эхлэх бөгөөд бүтэлгүй туршилтыг устгах гэсэн эрдэмтийн оролдлого талаар болж Caesar хэмээх мич бусад мичнүүдээ удирдан хүн төрөлтхтний өөдөөс зогсох болно.
Rise of the planet of the ApesCaesar-н дүр төрхийг танилцуулъя. Andy Serkis -н бас нэг гайхалтай дүр.
Киноны талаарх бусад мэдээллийг эндээс уншаарай.

Popular posts from this blog

Хуримын даашинзтай бүсгүй МУСК шинэ постер

ХУРИМЫН ДААШИНЗТАЙ БҮСГҮЙ уран сайхны киноны шинэ постер дэлгэгдлээ. Тус киног Big Line Film, Oranger Entertainment, Red Point-ийн хамтран бүтээж байгаа бөгөөд киноны зохиолч, найруулагчаар З.Батболд , продюсераар Б.Тайшир, Ү.Баяржаргал ажилласан. Гол дүрүүдэд Б.Шинэбаяр, Б.Батмаа, У.Билэгт-Од, Б.Батмэнд, Д.Гүрсэд, А.Цэгмэд нар тогложээ.

Говийн домог МУСК албан ёсны Trailer

UBS телевизийн бүтээл ГОВИЙН ДОМОГ уран сайхны киноны бүрэн trailer-г хүргэж байна. Тус киноны найруулагчаар Ц.Даваажаргал , продюсераар Л.Балхжав , зохиолчоор С.Сумъяа, О.Эрдэнэ , зургийн даргаар Д.Цэрэнчимэд ажиллажээ. Гол дүрүүдэд Eduard Ondar, Б.Замилан, О.Амгаланбаатар, С.Лхагвасүрэн болон Ч.Очгэрэл, Л.Одончимэг нар тогложээ. Говийн домог уран сайхны кино тун удахгүй.

Лизинг МУСК анхны teaser trailer

Гэрэлт суврага продакшн болон Born Film Studio хамтран ЛИЗИНГ уран сайхны инээдмийн киног бүтээж байна. Тус киноны анхны teaser trailer цацагдсанг ийнхүү хүргэж байна. Лизинг киноны гол дүрд Г.Жанчив, Д.Дэлгэрсайхан нар тоглож байна.