DreamWorks Animation болон
Universal Studios өнгөрөгч амралтын өдрүүдээр онцгүй мэдээ түгээлээ. Учир юу хэмээвээс 2013 оны хит The Croods анимешны удаах ангийн төслийг зогсоосон байна. DreamWorks Animation-ийн 30 гаруй уран бүтээлчдийн 3 илүү жил ажилласан уг төслөө зогсоож байгаа талаар Universal Pictures-ийн гүйцэтгэх захирал Donna Langley өнгөрөгч пүрэв гарагт ажилчиддаа дуулгажээ.
The Croods анимешныг 135$ сая ам.доллараар бүтээж 587$ сая ам.долларыг дэлхийн boxoffice зах зээлээс олсон байдаг.