Skip to main content

The Croods анимешинг 80 сая компьютер/цаг зарцуулан бүтээжээ

Анимешин кино бүтээнэ гэдэг асар их ажил, цаг хугацааны дараа бий болдог үр дүн гэдгийг хүн бүр мэдэх бизээ. Ялангуяа тухайн анимешин HD хөрвүүлэгтэй бол дүрсийг рендэрлэхэд асар их компьютерийн нөөц болон цаг хэрэг болдог. Энэ нь шууд утгаараа анимешинг бүтээж буй санхүүгийн нөөц бололцоотой шууд хамааралтай болж хувирдаг. Өдгөө энэ чиглэлд хамгийн хүчтэй, чадалтай байгаа нь Pixar болон DreamWorks Animation гэж хэлж болно.

 

Тэгвэл DreamWorks Animation -ны шинэ бүтээл чулуун зэвсгийн үеийн гэр бүлийн тухай өгүүлэх The Croods анимешиныг рендэрлэх тоцооллын хугацаа 80 сая илүү гарч шинэ амжилт тогтоосон байна. Энэ хугацаа 2009 онд бүтээгдсэн Monsters vs. Aliens анимешины рендэрлэх хугацаанаас 2 дахин их хугацаа юм. Өнгөрсөн онд гарсан The Rise of Guardians киноны хөрвүүлэх тооцоолын цаг 65 сая байсан байна.


Үүгээр зогсохгүй 400 аниматор ажиллаж, яг хөрвүүлэлтийн өмнө бэлэн болсон материал 250TB хэмжээ бүхий өгөгдөл болсон байна. Тэд The Croods-ын дүр бүрт 6 сарын хөдөлмөр зарцуулж хөдөлгөөнийг төгс болгохын тулд 2500 ширхэг хяналтын цэгтэйгээр дүрийг боловсруулсан байна. Нийт цэгийн тоо 250 тэрбумд хүрсэн байна.


Киног рендэрлэхэд 20 мянган процессор бүхий HP BladeSystem c-Class сервер 3000 ширхэг хэрэглэсэн байна. Харин аниматор болон уран бүтээлчидийг интернэтээр ажилаа хийх боломж олгож ажиллахдаа California хот дахь Glenwood болон Redwood City studios -д 10Gbps хурд бүхий холболт ашигласан бол Энэтхэг дэх ажилчидтай холбогдохдоо 500MBps хурдтай интернэт ашиглаж байсан байна.

Popular posts from this blog

Хуримын даашинзтай бүсгүй МУСК шинэ постер

ХУРИМЫН ДААШИНЗТАЙ БҮСГҮЙ уран сайхны киноны шинэ постер дэлгэгдлээ. Тус киног Big Line Film, Oranger Entertainment, Red Point-ийн хамтран бүтээж байгаа бөгөөд киноны зохиолч, найруулагчаар З.Батболд , продюсераар Б.Тайшир, Ү.Баяржаргал ажилласан. Гол дүрүүдэд Б.Шинэбаяр, Б.Батмаа, У.Билэгт-Од, Б.Батмэнд, Д.Гүрсэд, А.Цэгмэд нар тогложээ.

Говийн домог МУСК албан ёсны Trailer

UBS телевизийн бүтээл ГОВИЙН ДОМОГ уран сайхны киноны бүрэн trailer-г хүргэж байна. Тус киноны найруулагчаар Ц.Даваажаргал , продюсераар Л.Балхжав , зохиолчоор С.Сумъяа, О.Эрдэнэ , зургийн даргаар Д.Цэрэнчимэд ажиллажээ. Гол дүрүүдэд Eduard Ondar, Б.Замилан, О.Амгаланбаатар, С.Лхагвасүрэн болон Ч.Очгэрэл, Л.Одончимэг нар тогложээ. Говийн домог уран сайхны кино тун удахгүй.

Лизинг МУСК анхны teaser trailer

Гэрэлт суврага продакшн болон Born Film Studio хамтран ЛИЗИНГ уран сайхны инээдмийн киног бүтээж байна. Тус киноны анхны teaser trailer цацагдсанг ийнхүү хүргэж байна. Лизинг киноны гол дүрд Г.Жанчив, Д.Дэлгэрсайхан нар тоглож байна.