
Тоглоомноос төрсөн 2 дахь сонирхолтой аймшгийн кино бол
"Silent Hill". 2006 онд бүтээгдсэн тус киноны хувьд дэлхий даяар нийт 98 сая долларын ашиг олж чамгүй бүтээл гэдгээ харуулсан. Гэхдээ тус киноны төсөвт өртөг нь 50 сая гэхээр дундаж хэмжээний ашиг олсон гэж хэлж болно. Харин кино шүүмлэгчид болон судлаачдаас маш муу үнэлгээ авсан бөгөөд "Rotten Tomatoes"-н шүүмлэгчид л гэхэд
4/10 үнэлгээ өгсөн байна.

Тус киноны хувьд 2-р ангийн талаар огт яригддагүй байсан ч энэ сард шинэ ангийг хийхээр болсноо мэдэгджээ. Шинэ анги 3D-р бүтээгдэх бөгөөд найруулагчаар нь "Solomon Kane" киноны зохиолыг бичиж найруулсан
Michael Bassett ажиллахаар болсон байна. Киноны шинэ ангийн нэрний хувьд
"Silent Hill: Revelation" гэсэн нэртэй болсон ажээ.

Кино зохиолынх нь үндэс болсон "Silent Hill" тоглоомын түүх бүрэн утгаараа дууссан тул шинээр гарах анги дээр өмнөх ангийн оньсого болсон асуултууд тайлагдах нь лавтай. Харин кино зураг авалт болон жүжигчдийн багийн хувьд тодорхой зүйл яригдаагүй байна.