Аймшгийн киноны төрөлд багагүй орон зайг эзлэдэг Silent Hill киноны үргэлжлэл ирэх оны 2 сарын 24-нд "Silent Hill: Revelation 3D" нэртэйгээр дэлгэцнээ гарна. Өмнөх ангийнхаа үргэлжлэл болохгүй гэсэн найруулагч Michael J. Bassett (Solomon Kane)-н үг тус киноны үзэгч фенүүдийг багагүй гонсойлгосон бол байдал эсрэгээрээ эргэсэн байан. Учир нь тус киноны жүжигчдийн багт өмнөх ангийн гол дүрд тоглож байсан Sean Bean, Radha Mitchell, Deborah Kara Unger зэрэг жүжигчид дахин тоглохоор болсон бөгөөд зураг авалтандаа ч ороод эхэлжээ.
Энэ талаар найруулагч Michael J. Bassett:
"Өмнөх ангийн жүжигчдийн багийг үргэлжлэл ангид нь тоглуулж байгаа нь фенүүдэд нь үнэхээр том гэнэтийн бэлэг болсон байх"гэжээ.
Ингээд "Silent Hill: Revelation 3D" кино төсөл бүрэн утгаараа хэрэгжиж эхэллээ.