Skip to main content

"Цавчуур цэг ком" кино хийгдэж байна

tsavchuur.com"Элсний нүүдэл", "Шүрэн бугуйвч" гэсэн кинонуудыг бүтээж байсан "C.A.C pictures"-ийнхэн тун удахгүй гурав дахь киноны уран бүтээл болох "Цавчуур цэг ком" нэртэй уран сайхны киноны нээлтээ хийхээр зэхээд байна. "tsavchuur.com" кинонд залуусын хайр сэтгэл, гэнэн цайлган зангийн тухай өгүүлэх гэнэ.

"Цавчуур цэг ком" киноны зохиолыг Н.Түвшинбаяр бичиж, най¬руулагчаар Д.Амар, зураглаачаар Л.Сүхбаатар ажиллаж байна. Бүжингийн дүрд Хөг¬жим бүжгийн коллежийн 1-р дамжааны оюутан Х.Тунгалагтамир, Жошуагийн дүрийг "Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Д.Баяртогтох нар тоглож байгаа юм байна.
tsavchuur.comКиноны үйл явдал нь:
Жошуа гэх залуу хоёр найзын хамт мөнгө олох нэгэн арга сэдлээ. Тэд эр*тик сайт ажиллуулж их мөнгө олох мэт хөнгөн бодож гэнэн цайлган охидыг ашиглахаар тохиролцдог. Ингээд хамгийн царайлаг Жошуагаар охидыг урхидана. Тэрбээр байнга камертай шил зүүх бөгөөд зорилго нь охидын зургийг авах юм. Ийнхүү тэд олон охиныг урхидан нууцаар зургийг авч сайтдаа байрлуулдаг.
Үйл явцын дунд Жошуа хохирогч болох Бүжинд дурлаж бүх хэрэг өөр зүг эргэнэ. Тэрбээр зүрх сэтгэлээ дагах болов уу, мөнгөө сонгох уу?
Киноны зураг авалт нь өнгөрсөн 3 сард эхэлсэн. Харин киноны нээлт ирэх 5-р сард болох төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Саяхан киноны website-ын domain болох tsavchuur.com-ыг нь хэн нэгэн нь түрүүлж аваад тэдэнд зарах санал тавьсан тул cac-tsavchuur.com гэсэн domain-ыг киноныхаа албан ёсны website болгож байгаа юм байна.

Popular posts from this blog

Sci-fi төрлийн Цахирмаа кино хийгджээ

SCI-FI төрлийн Цахирмаа хэмээх 60%-ын computer graphic –аар бүтээгдсэн киног SiTsa production -оос бэлэн болгоод байгаа юм байна. Уг кино нь Монголын Кино Урлагт нэлээд өөрчлөлтийг авч ирэх байх гэж найдаж байгаагаа киноны уран бүтээлчид нь илэрхийлэв. Цахирмаа киноны зохиолыг Б.Наранхишиг бичиж мөн продюсерлэжээ. Киноны гол дүрд Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУСТА Г.Золбоот, дуучин Нара нар тоглосон гэнэ. Үйл явдалын хувьд: Химийн хорт бодисоос болж хүн төрөлхтөнд сүйрлийн аюул учирч, түүнээс гарах арга замыг дөрвөн залуу хайж олох тухай өгүүлэх гэнэ. Залуусыг нийслэлд орж ирэх үед Засгийн газрын ордон, төв талбай, Их дэлгүүр гээд хотын төв хэсгээс эхлээд бүхэлдээ сүйрсэн байх ажээ. Сүйрэл яагаад болов гэдгийг учрыг тайлахаар явсан залуус тусгайгийнхантай таарч адал явдал тун ч сонирхолтойгоор өрнөх гэнэ. Залуусыг хүн төрөлхтнийг аварах үйлсэд туслахаар НҮБ-аас робот ирдэг ажээ. Цахирмаа уран сайханы зөгнөлт кино ирэх 5-р сараас гарах төлөвлөгөөтэй ба...

Хуримын даашинзтай бүсгүй МУСК шинэ постер

ХУРИМЫН ДААШИНЗТАЙ БҮСГҮЙ уран сайхны киноны шинэ постер дэлгэгдлээ. Тус киног Big Line Film, Oranger Entertainment, Red Point-ийн хамтран бүтээж байгаа бөгөөд киноны зохиолч, найруулагчаар З.Батболд , продюсераар Б.Тайшир, Ү.Баяржаргал ажилласан. Гол дүрүүдэд Б.Шинэбаяр, Б.Батмаа, У.Билэгт-Од, Б.Батмэнд, Д.Гүрсэд, А.Цэгмэд нар тогложээ.

Marvel-ийн Black Panther киноны анхны poster, teaser trailer

Marvel кино компанийн шинэ төсөл Black Panther -ийн анхны teaser trailer 2017 оны NBA-ийн аврагын тоглолтын дундуур цацагдлаа. Chadwick Boseman энэхүү дүрээ өнгөрөгч онд Captain America: Civil War киногаар танилцуулж байсан бол ийнхүү бүрэн хэмжээний кинотай болж байна. Black Panther-ийн найруулагчийн хувьд харьцангуй залуу, туршлага багатай Ryan Coogler ажиллаж байна. Marvel ийм хүн сонгосон нь сонирхолтой юм. Тэрээр өмнө нь Fruitvale Station (2013), Creed (2015) кинонуудыг найруулсан ажээ. Black Panther кино ирэх 2018 оны 2-р сарын 16-нд нээлтээ хийнэ.