Skip to main content

Sci-fi төрлийн Цахирмаа кино хийгджээ

Цахирмаа киноSCI-FI төрлийн Цахирмаа хэмээх 60%-ын computer graphic –аар бүтээгдсэн киног SiTsa production-оос бэлэн болгоод байгаа юм байна. Уг кино нь Монголын Кино Урлагт нэлээд өөрчлөлтийг авч ирэх байх гэж найдаж байгаагаа киноны уран бүтээлчид нь илэрхийлэв. Цахирмаа киноны зохиолыг Б.Наранхишиг бичиж мөн продюсерлэжээ.

Киноны гол дүрд Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУСТА Г.Золбоот, дуучин Нара нар тоглосон гэнэ.
Цахирмаа кино
Үйл явдалын хувьд:
Химийн хорт бодисоос болж хүн төрөлхтөнд сүйрлийн аюул учирч, түүнээс гарах арга замыг дөрвөн залуу хайж олох тухай өгүүлэх гэнэ. Залуусыг нийслэлд орж ирэх үед Засгийн газрын ордон, төв талбай, Их дэлгүүр гээд хотын төв хэсгээс эхлээд бүхэлдээ сүйрсэн байх ажээ. Сүйрэл яагаад болов гэдгийг учрыг тайлахаар явсан залуус тусгайгийнхантай таарч адал явдал тун ч сонирхолтойгоор өрнөх гэнэ. Залуусыг хүн төрөлхтнийг аварах үйлсэд туслахаар НҮБ-аас робот ирдэг ажээ.

Цахирмаа уран сайханы зөгнөлт кино ирэх 5-р сараас гарах төлөвлөгөөтэй байгаа аж.

Popular posts from this blog

Говийн домог МУСК албан ёсны Trailer

UBS телевизийн бүтээл ГОВИЙН ДОМОГ уран сайхны киноны бүрэн trailer-г хүргэж байна. Тус киноны найруулагчаар Ц.Даваажаргал , продюсераар Л.Балхжав , зохиолчоор С.Сумъяа, О.Эрдэнэ , зургийн даргаар Д.Цэрэнчимэд ажиллажээ. Гол дүрүүдэд Eduard Ondar, Б.Замилан, О.Амгаланбаатар, С.Лхагвасүрэн болон Ч.Очгэрэл, Л.Одончимэг нар тогложээ. Говийн домог уран сайхны кино тун удахгүй.

Marvel-ийн Black Panther киноны анхны poster, teaser trailer

Marvel кино компанийн шинэ төсөл Black Panther -ийн анхны teaser trailer 2017 оны NBA-ийн аврагын тоглолтын дундуур цацагдлаа. Chadwick Boseman энэхүү дүрээ өнгөрөгч онд Captain America: Civil War киногаар танилцуулж байсан бол ийнхүү бүрэн хэмжээний кинотай болж байна. Black Panther-ийн найруулагчийн хувьд харьцангуй залуу, туршлага багатай Ryan Coogler ажиллаж байна. Marvel ийм хүн сонгосон нь сонирхолтой юм. Тэрээр өмнө нь Fruitvale Station (2013), Creed (2015) кинонуудыг найруулсан ажээ. Black Panther кино ирэх 2018 оны 2-р сарын 16-нд нээлтээ хийнэ.

Хоёр ертөнц МУСК албан ёсны poster-ууд

Sky Pyramid Studio -ийн бүтээл ХОЁР ЕРТӨНЦ уран сайхны киноны албан ёсны poster-ууд дэлгэгдлээ. Тус киноны зохиолч, найруулагчаар А.Батбаатар , продюсераар О.Гончигсүрэн ажиллажээ. Гол дүрүүдэд О.Долгор, Б.Бябасүрэн, У.Батбаатар, Ц.Төмөрхуяг, Б.Батбаатар тоглосжээ. Хоёр ертөнц уран сайхны киноны teaser trailer-г эндээс үзнэ үү. Кино 2017 оны 5-р сарын 26-нд нээлтээ хийнэ.