Skip to main content

Болд, Агиймаа - Хайрлах хүсэл (Миний хөрш чөтгөр OST)

Миний хөрш чөтгөрУдахгүй "Миний хөрш чөтгөр" нэртэй инээдмийн бүтээл таны мэлмийг мялаах нь ээ. "Х-ТҮЦ" хамтлагийнхан энэхүү "Миний хөрш чөтгөр" киног бүтээж байгаа юм байна. Найруулагчаар жүжигчин Ц.Онон продюссерээр нь Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Одончимэг нар ажилласан байна.
Киноны гол дүрд тус хамтлагийн жүжигчин Д.Нарансолонго, С.Бархүү нар тоглосон гэнэ.

Өнөөгийн залуучуудын хайр дурлал, нийгэмд хандаж байгаа хандлага зэргийг харуулсан мелодрам чиглэлийн кино болж байгаа юм байна.
Хайртай залууг нь уруу татах архичдаас хариугаа авч байгаа бүсгүйн дүрийг Д.Нарансолонго чадварлаг гэгч нь бүтээсэн байна.
2008 оны шинэ жилээр гаргах төлөвлөгөөтэй байсан хэдий тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон юм байна. Ингээд хүлээх л үлдэж байх шивдээ.
Миний хөрш чөтгөр"Миний хөрш чөтгөр" киноны soundtrack Гантөрийн хөгжим "Хайрлах хүсэл" гэсэн дууг дуучин Болд, Агиймаа нар хамтран дуулжээ.
Soundtrack-ыг хүлээн авна уу.Миний хөрш чөтгөр

Popular posts from this blog

Sci-fi төрлийн Цахирмаа кино хийгджээ

SCI-FI төрлийн Цахирмаа хэмээх 60%-ын computer graphic –аар бүтээгдсэн киног SiTsa production -оос бэлэн болгоод байгаа юм байна. Уг кино нь Монголын Кино Урлагт нэлээд өөрчлөлтийг авч ирэх байх гэж найдаж байгаагаа киноны уран бүтээлчид нь илэрхийлэв. Цахирмаа киноны зохиолыг Б.Наранхишиг бичиж мөн продюсерлэжээ. Киноны гол дүрд Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУСТА Г.Золбоот, дуучин Нара нар тоглосон гэнэ. Үйл явдалын хувьд: Химийн хорт бодисоос болж хүн төрөлхтөнд сүйрлийн аюул учирч, түүнээс гарах арга замыг дөрвөн залуу хайж олох тухай өгүүлэх гэнэ. Залуусыг нийслэлд орж ирэх үед Засгийн газрын ордон, төв талбай, Их дэлгүүр гээд хотын төв хэсгээс эхлээд бүхэлдээ сүйрсэн байх ажээ. Сүйрэл яагаад болов гэдгийг учрыг тайлахаар явсан залуус тусгайгийнхантай таарч адал явдал тун ч сонирхолтойгоор өрнөх гэнэ. Залуусыг хүн төрөлхтнийг аварах үйлсэд туслахаар НҮБ-аас робот ирдэг ажээ. Цахирмаа уран сайханы зөгнөлт кино ирэх 5-р сараас гарах төлөвлөгөөтэй ба...

Солонгос киноноос ойлгосон

Би Солонгос киноноос нэг л юм ойлгосон. Солонгост түргэн тусламжийн машин байдаггүйм билээ. Үхгэж байгаа нэгнийгээ үүрж гүйсээр байгаад алчихдаг золигнууд юм билээ цаад кореачууд чинь. Уг нь анхны тусламж авсан бол амьд үлдэх магадлал ихтэй байсан боловч түргэн тусламж байхгүйн дээр үхэхгэж байгаа нэгнийгсээ сэгсэрсээд байгаа өөрсдөө алчихдаг юм билээ. xaxaxaxaxaxaa

Marvel-ийн Black Panther киноны анхны poster, teaser trailer

Marvel кино компанийн шинэ төсөл Black Panther -ийн анхны teaser trailer 2017 оны NBA-ийн аврагын тоглолтын дундуур цацагдлаа. Chadwick Boseman энэхүү дүрээ өнгөрөгч онд Captain America: Civil War киногаар танилцуулж байсан бол ийнхүү бүрэн хэмжээний кинотай болж байна. Black Panther-ийн найруулагчийн хувьд харьцангуй залуу, туршлага багатай Ryan Coogler ажиллаж байна. Marvel ийм хүн сонгосон нь сонирхолтой юм. Тэрээр өмнө нь Fruitvale Station (2013), Creed (2015) кинонуудыг найруулсан ажээ. Black Panther кино ирэх 2018 оны 2-р сарын 16-нд нээлтээ хийнэ.