Skip to main content

Удаан хүлээлгэсэн Star Wars: The Force Awakens киноныхаа анхны бүрэн trailer цацагдлаа (+poster)

Star Wars франчайзийн 7-р анги болон гарч байгаа Star Wars: The Force Awakens киноныхаа анхны бүрэн trailer цацагдлаа.  Disney болон Lucasfilm кино компанийн бүтээл Star Wars: The Force Awakens киноны найруулагчаар J.J. Abrams ажиллаж байгаа юм.

Star Wars: Return of the Jedi кинонаас 30 жилийн дараа бүтээгдэж буй Star Wars: The Force Awakens кино ирэх 2015 оны 12-р сарын 15-нд нээлтээ хийнэ. Кинонд Harrison Ford, Mark Hamill, Carrie Fisher, Lupita Nyong’o, Oscar Isaac, Domhnall Gleeson, Gwendoline Christie, Max Von Sydow нар оролцож байна.



Мөн тус киноны poster өнгөрөгч ням гарагт цацагдсан. Кино сонирхогчид болоод дижитал уран бүтээлчид уг poster-ийг суралцагчийн бүтээл мэт муу болсон гэж үзэж байгаа. Харин кино уран бүтээлчдийн зүгээс уламжлалт poster-ийн шинж чанараа хадгалахыг хичээсэн гэж тайлбарласан байна.

Popular posts from this blog

Хуримын даашинзтай бүсгүй МУСК шинэ постер

ХУРИМЫН ДААШИНЗТАЙ БҮСГҮЙ уран сайхны киноны шинэ постер дэлгэгдлээ. Тус киног Big Line Film, Oranger Entertainment, Red Point-ийн хамтран бүтээж байгаа бөгөөд киноны зохиолч, найруулагчаар З.Батболд , продюсераар Б.Тайшир, Ү.Баяржаргал ажилласан. Гол дүрүүдэд Б.Шинэбаяр, Б.Батмаа, У.Билэгт-Од, Б.Батмэнд, Д.Гүрсэд, А.Цэгмэд нар тогложээ.

Говийн домог МУСК албан ёсны Trailer

UBS телевизийн бүтээл ГОВИЙН ДОМОГ уран сайхны киноны бүрэн trailer-г хүргэж байна. Тус киноны найруулагчаар Ц.Даваажаргал , продюсераар Л.Балхжав , зохиолчоор С.Сумъяа, О.Эрдэнэ , зургийн даргаар Д.Цэрэнчимэд ажиллажээ. Гол дүрүүдэд Eduard Ondar, Б.Замилан, О.Амгаланбаатар, С.Лхагвасүрэн болон Ч.Очгэрэл, Л.Одончимэг нар тогложээ. Говийн домог уран сайхны кино тун удахгүй.

Лизинг МУСК анхны teaser trailer

Гэрэлт суврага продакшн болон Born Film Studio хамтран ЛИЗИНГ уран сайхны инээдмийн киног бүтээж байна. Тус киноны анхны teaser trailer цацагдсанг ийнхүү хүргэж байна. Лизинг киноны гол дүрд Г.Жанчив, Д.Дэлгэрсайхан нар тоглож байна.