Captain America болон
Iron Man хоорондын тулаан ирэх 2016 оны 5-р сарын 6-нд
Captain America: Civil War киногаар бидэнд хүрнэ. Тэгвэл Captain America: Civil War киноны үйл явдал дундуур Marvel Comics-ийн шинэ дүр
Black Panther орж ирж байна. Black Panther-ийн дүр Marvel-ийн өмнөх кино франчайзуудад нэг ч орж ирээгүй байсан юм. Энэ удаад түүнийг оруулж ирж байгаа нь ч учиртай. Ирэх 2018 онд Black Panther-ийн бүрэн хэмжээний кино дэлгэцнээ гаргах болсон. Үүнээс өмнө үзэгчдэд танил болгож байгаа нь лавтай бизээ.
Black Panther-ийн дүрд
Chadwick Boseman тоглож байна. Black Panther-ийн өмнө гарч байсан албан бус зургийг
эндээс үзнэ үү.