The Lego Group болон
Warner Bros. Pictures кино компаниудын хамтын бүтээл "
The Lego Movie" өнгөрөгч 2-р сард үзэгчдэд хүрсэн. Дөнгөж 60$ сая ам.долларын өртөгөөр бүтээсэн уг анимешин 468$ сая ам.долларыг boxoffice-с олж шуугиан тарьсан. Улмаар удаах анги
The Lego Movie 2-г ирэх 2017 онд дэлгэцнээ гаргахаар төсөл эхлүүлээд байгаа.
Тэгвэл Warner Bros кино компани шинэ төлөвлөгөө боловсруулж байгаа сурагтай. Тэд Lego Movie-с дахин нэг киног төрүүлэхийг хүсэж байгаа гэнэ. Энэ удаад хоёр том франчайзыг нэгтгэн "
Lego Batman" киног хийхээр санаа гаргаад байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор
The Lego Movie 2-г хойшлуулж магадгүй болоод байна.