Skip to main content

Монгол дахь 48 цаг кино наадам эхэллээ

48 цагийн дотор өгөгдсөн сэдвийн дагуу богино хэмжээний кино бүтээх "48 цаг кино наадам" монгол оронд 3 дахь удаагаа зохиогдох гэж байна. Уг наадмын бүртгэл эхэлсэн бөгөөд ирэх 9-р сарын 13-нд эцсийн хугацаа нь дуусах юм.

Ингээд бүрдсэн багуудын дунд 14 -ны өдөр сугалаа сугалж сэдэвээ сонгосоноор 48 цаг кино наадам эхэлнэ. 48 цагийн дараа буюу 16-ны өдөр кино бүтээгчдээс шилдгийг шалгаруулах юм.

Тус наадмыг уламжлал ёсоор "Rise pictures" студийн захирал, найруулагч Н.Цогтбаяр "Глоб арт" төв, "NTV" телевиз, "Mongol films group" хамтран зохион байгуулах юм байна.

Албан ёсны мэдээллийг эндээс авна уу.

Popular posts from this blog

Хуримын даашинзтай бүсгүй МУСК шинэ постер

ХУРИМЫН ДААШИНЗТАЙ БҮСГҮЙ уран сайхны киноны шинэ постер дэлгэгдлээ. Тус киног Big Line Film, Oranger Entertainment, Red Point-ийн хамтран бүтээж байгаа бөгөөд киноны зохиолч, найруулагчаар З.Батболд , продюсераар Б.Тайшир, Ү.Баяржаргал ажилласан. Гол дүрүүдэд Б.Шинэбаяр, Б.Батмаа, У.Билэгт-Од, Б.Батмэнд, Д.Гүрсэд, А.Цэгмэд нар тогложээ.

Говийн домог МУСК албан ёсны Trailer

UBS телевизийн бүтээл ГОВИЙН ДОМОГ уран сайхны киноны бүрэн trailer-г хүргэж байна. Тус киноны найруулагчаар Ц.Даваажаргал , продюсераар Л.Балхжав , зохиолчоор С.Сумъяа, О.Эрдэнэ , зургийн даргаар Д.Цэрэнчимэд ажиллажээ. Гол дүрүүдэд Eduard Ondar, Б.Замилан, О.Амгаланбаатар, С.Лхагвасүрэн болон Ч.Очгэрэл, Л.Одончимэг нар тогложээ. Говийн домог уран сайхны кино тун удахгүй.

Лизинг МУСК анхны teaser trailer

Гэрэлт суврага продакшн болон Born Film Studio хамтран ЛИЗИНГ уран сайхны инээдмийн киног бүтээж байна. Тус киноны анхны teaser trailer цацагдсанг ийнхүү хүргэж байна. Лизинг киноны гол дүрд Г.Жанчив, Д.Дэлгэрсайхан нар тоглож байна.