Сарантуяа - Содура киноны дуу September 13, 2013 Бидэнд ойр хэрнээ бидний тийм ч сайн мэддэггүй цаатнуудын аж амьдралыг өгүүлэх Содура уран сайхны киног UBS телевизийн уран бүтээлчид бүтээж байгаа билээ. Тэгвэл энэхүү киноны дуу бэлэн болсон байна. Содура дууны хөгжмийг UBS телевизийн захирал, МУУГЗ Л.Балхжав бичсэн бол үгийг UBS телевизийн хөтлөгч СТА П.Одгэрэл бичсэн байна. Харин энэхүү дууг зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа дуулжээ. Share Get link Facebook X Pinterest Email Other Apps Labels mongolian soundtrack Содура МУСК Share Get link Facebook X Pinterest Email Other Apps
Хуримын даашинзтай бүсгүй МУСК шинэ постер May 22, 2017 ХУРИМЫН ДААШИНЗТАЙ БҮСГҮЙ уран сайхны киноны шинэ постер дэлгэгдлээ. Тус киног Big Line Film, Oranger Entertainment, Red Point-ийн хамтран бүтээж байгаа бөгөөд киноны зохиолч, найруулагчаар З.Батболд , продюсераар Б.Тайшир, Ү.Баяржаргал ажилласан. Гол дүрүүдэд Б.Шинэбаяр, Б.Батмаа, У.Билэгт-Од, Б.Батмэнд, Д.Гүрсэд, А.Цэгмэд нар тогложээ. Read more
Говийн домог МУСК албан ёсны Trailer June 12, 2017 UBS телевизийн бүтээл ГОВИЙН ДОМОГ уран сайхны киноны бүрэн trailer-г хүргэж байна. Тус киноны найруулагчаар Ц.Даваажаргал , продюсераар Л.Балхжав , зохиолчоор С.Сумъяа, О.Эрдэнэ , зургийн даргаар Д.Цэрэнчимэд ажиллажээ. Гол дүрүүдэд Eduard Ondar, Б.Замилан, О.Амгаланбаатар, С.Лхагвасүрэн болон Ч.Очгэрэл, Л.Одончимэг нар тогложээ. Говийн домог уран сайхны кино тун удахгүй. Read more
Лизинг МУСК анхны teaser trailer June 02, 2017 Гэрэлт суврага продакшн болон Born Film Studio хамтран ЛИЗИНГ уран сайхны инээдмийн киног бүтээж байна. Тус киноны анхны teaser trailer цацагдсанг ийнхүү хүргэж байна. Лизинг киноны гол дүрд Г.Жанчив, Д.Дэлгэрсайхан нар тоглож байна. Read more