Skip to main content

"Гоодой Моодойн адал явдал" олон ангит хүүхэлдэйн кино бэлэн болжээ

2013 онд Хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах уралдаан зарлаж уг уралдаанд Хүчитхарын "Бага хөлгөн туульс" зохиол шалгарсан байдаг. Уг зохиолоор олон ангит хүүхэлдэйн кино бүтээх уралдааныг мөн зарласан. Тус тендэрт И Эй Эс Эс компани шалгарсан бөгөөд тэдний бүтээж байгаа "Гоодой Моодойн адал явдал" олон ангит хүүхэлдэйн киноны эхний анги бэлэн болж байгаа гэнэ.


"Гоодой Моодойн адал явдал"-г бүтээх төсөл 2014 оны нэгдүгээр сараас эхэлсэн байна. 2 жилийн хугацаанд 5-8 минуттай 10 ангит хүүхэлдэйн кино бүтээх хугацааг яамнаас өгсөн байна.

1-р ангийг ирэх 6-р сарын 1-нд буюу Хүүхдийн баяраар үзэгчдэд хүргэх ажээ. "Гоодой Моодойн адал явдал" хүүхэлдэйн киноны
Төслийн удирдагч, продюсер Чоймаагийн Лодойравсал
Ерөнхий продюсер Дашдондовын Батхуяг
Продюсер Өнөрсайханы Батбаяр
Продюсер Чулууны Чинзориг
Продюсер  Алтангэрэлийн Даваазориг
Найруулагч Доржсүрэнгийн Ганбаатар
Ерөнхий зураач, аниматор Үржингийн Болдсайхан
Ерөнхий аниматор Намжилжавын Ганбаатар



Popular posts from this blog

Хуримын даашинзтай бүсгүй МУСК шинэ постер

ХУРИМЫН ДААШИНЗТАЙ БҮСГҮЙ уран сайхны киноны шинэ постер дэлгэгдлээ. Тус киног Big Line Film, Oranger Entertainment, Red Point-ийн хамтран бүтээж байгаа бөгөөд киноны зохиолч, найруулагчаар З.Батболд , продюсераар Б.Тайшир, Ү.Баяржаргал ажилласан. Гол дүрүүдэд Б.Шинэбаяр, Б.Батмаа, У.Билэгт-Од, Б.Батмэнд, Д.Гүрсэд, А.Цэгмэд нар тогложээ.

Говийн домог МУСК албан ёсны Trailer

UBS телевизийн бүтээл ГОВИЙН ДОМОГ уран сайхны киноны бүрэн trailer-г хүргэж байна. Тус киноны найруулагчаар Ц.Даваажаргал , продюсераар Л.Балхжав , зохиолчоор С.Сумъяа, О.Эрдэнэ , зургийн даргаар Д.Цэрэнчимэд ажиллажээ. Гол дүрүүдэд Eduard Ondar, Б.Замилан, О.Амгаланбаатар, С.Лхагвасүрэн болон Ч.Очгэрэл, Л.Одончимэг нар тогложээ. Говийн домог уран сайхны кино тун удахгүй.

Лизинг МУСК анхны teaser trailer

Гэрэлт суврага продакшн болон Born Film Studio хамтран ЛИЗИНГ уран сайхны инээдмийн киног бүтээж байна. Тус киноны анхны teaser trailer цацагдсанг ийнхүү хүргэж байна. Лизинг киноны гол дүрд Г.Жанчив, Д.Дэлгэрсайхан нар тоглож байна.