Skip to main content

Box office: 2017.06.12 Wonder Woman



1. Wonder Woman: Өнгөрөгч 7 хоногт: $57.2 сая, нийт: $205.0 сая
2. The Mummy: Өнгөрөгч 7 хоногт: $32.2 сая, нийт: $32.2 сая
3. Captain Underpants: The First Epic Movie: Өнгөрөгч 7 хоногт: $12.3 сая, нийт: $44.6 сая
4. Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales: Өнгөрөгч 7 хоногт: $10.7 сая, нийт: $135.8 сая
5. Guardians of the Galaxy Vol. 2: Өнгөрөгч 7 хоногт: $6.2 сая, нийт: $366.4 сая

6. It Comes at Night: Өнгөрөгч 7 хоногт: $6.0 сая, нийт: $6.0 сая
7. Baywatch: Өнгөрөгч 7 хоногт: $4.6 сая, нийт: $51.1 сая
8. Megan Leavey: Өнгөрөгч 7 хоногт: $3.8 сая, нийт: $3.8 сая
9. Alien: Covenant: Өнгөрөгч 7 хоногт: $1.8 сая, нийт: $71.2 сая
10. Everything, Everything: Өнгөрөгч 7 хоногт: $1.6 сая, нийт: $31.7 сая

The Mummy (2017)

Director: Alex Kurtzman
Stars: Tom Cruise, Sofia Boutella, Annabelle Wallis
imdb: 6.0

The Mummy франчайзийн шинэ эхлэл, Universal Monsters төслийн Dark Universe цувралын эхний кино болон гарлаа. Гэвч Dark Universe-ийн эхлэл төдийлөн сайн байсангүй. Үзэгчид, кино шүүмжлэгчид Dark Universe ингээд "хог дээр үсрэв" гэцгээж байна. Бараг л Mission Impossible цувралын муммитай хувилбар боллоо гэв. Гэхдээ 125$ сая ам.доллараар бүтсэн уг кино одоогийн байдлаар 174$ Сая ам.долларын орлого цуглуулаад байна.



It Comes at Night (2017)

Director: Trey Edward Shults
Stars: Joel Edgerton, Christopher Abbott, Carmen Ejogo
imdb: 7.3

Сэтгэлзүйн аймшгийн төрлийн кино. 2015 онд Krisha киног үзэгчдэд хүрэгсэн 28 настай, Trey Edward Shults зохиолыг нь бичиж найруулжээ. A24 кино компанийн борлуулалтаар 6$ сая ам.долларын орлого олжээ. Нийт 5$ сая ам.долларын өртөгөөр тус киног бүтээсэн байна.


Megan Leavey (2017)

Director: Gabriela Cowperthwaite Stars: Kate Mara, Ramon Rodriguez, Tom Felton imdb: 7.0

АНУ-ийн эмэгтэй цэрэг Megan Leavey болон түүний Rex нохойн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн кино. Rex Иракын дайны ажиллагааны үеээр маш олон цэргийн амийг аварсан ажээ. Тус кино одоогоор 3.8$ сая ам.долларын орлого олоод байна.

Popular posts from this blog

"Сүүлчийн бүжиг" уран сайхны кино

Өнгөт инээд хамтлагийнхан удахгүй "Сүүлчийн бүжиг" нэртэй киноны нээлтээ хийхээр болжээ. Уг кино залуусын хайр дурлал болон өнөөгийн нийгмийн байдлыг харуулахыг зорьсон бөгөөд хамгийн гол нь бүжгийн хэлээр бүтээсэн хэмээн уран бүтээлчид хэлж байна. "Сүүлчийн бүжиг" кино энэ сарын 28-наас эхлэн "Тэнгис", "Соёмбо", "Өргөө" кино театруудад нэгэн зэрэг нээлтээ хийх аж. Кинонд "Өнгөт инээд" хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ, мөн "Boomtаwen", охидын бүжгийн хамтлаг оролцон гол дүрүүдэд Улсын драмын эрдмийн тeатрын залуу жүжигчин Б.Тамир, СУИС-ийн оюутан Г.Уянга нар тоглосон байна. Уг киноны үйл явдал нь ерөнхийдөө Гэр хорооллоос гаралтай "АК-47" хамтлагийн бүжигчин залуу баячуудын хорооллын "Улаан тэнгэр" хамтлагийн нэгэн охинд дурласнаар үйл явдал өрнөх аж. Trailer Сүүлчийн бүжиг Киноны soundtrack-ыг Байдраг бичиж дууг "Номин талст" хамтлагийн дуучин Хаянхярваа, "S110...

Оюунлаг продакшны Царайлаг өдрүүд МУСК анхны постер дэлгэгдлээ

Оюунлаг продакшн ы 4 дэхь уран бүтээл ЦАРАЙЛАГ ӨДРҮҮД уран сайхны инээдмийн киноны албан ёсны постер дэлгэгдлээ. Тус киноны гол дүр Э.Мөнхтөр ийн уг кинонд бүтээсэн дүртэй холбоотой эмнэлэгт халзан авахуулсан зураг цахим ертөнцөд түүнийг өвчтэй гэсэн мэдээлэл болон түгсэн нь кино уран бүтээлчдийг постероо үтэрлэн түгээх шалтгаан болох шиг боллоо. Царайлаг өдрүүд киноны найруулагч, продюсераар Д.Отгонбаяр, Г.Сэр-Од , зохиолчоор Д.Энхбаяр , зураглаачаар Э.Очгэрэл , зураачаар Г.Хүрэлтулга ажилласан. Гол дүрүүдэд Э.Мөнхтөр, Н.Мөнхсоёл, Ө.Мөнх-Эрдэнэ, Г.Мягмарнаран, П.Дэмидбаатар, Г.Золбоот, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, С.Батзориг, П.Намуун нар тогложээ.

Хүний төлөө МУСК (1976) өндөр чанартайгаар үзэгчдэд хүрнэ (+trailer)

1976 онд дэлгэцнээ гарсан, найруулагч Д.Жигжид ийн ХҮНИЙ ТӨЛӨӨ уран сайхны киноны шинэчилсэн trailer-г хүргэж байна. Уг кино нь тухайн үеийн кинонуудаас пленк угаалтын технологи нь өөрөөр хийснээс болж дууны зам уншигдахгүй асуудалтайгаас болж олонд төдийлөн хүрээгүй байдаг ажээ.   Тэгвэл МҮОНТ , Архивын ерөнхий газар тай хамтран тус киноны хальсийг боловсруулж дуу дүрсний өндөр чанартайгаар энэ баасан гараг буюу 2017 оны 5-р сарын 13-ны 22:45 цагаас MNB 1 сувгаар үзэгчдэд хүргэхэд бэлэн болгоод байгаа жээ. Хүний төлөө киноны найруулагчаар Д.Жигжид , зохиолчоор Ч.Гомбо , зураглаачаар Г.Цэрэн , зураачаар О.Мягмар ажиллажээ. Гол дүрүүдэд Б.Тунгалаг (Сүрэн), Б.Мижиддорж (Лосол), Д.Долгорсурэн (Алимаа), Д.Дэлэг (Содном) нар тогложээ.