Skip to main content

Хүний төлөө МУСК (1976) өндөр чанартайгаар үзэгчдэд хүрнэ (+trailer)

1976 онд дэлгэцнээ гарсан, найруулагч Д.Жигжидийн ХҮНИЙ ТӨЛӨӨ уран сайхны киноны шинэчилсэн trailer-г хүргэж байна. Уг кино нь тухайн үеийн кинонуудаас пленк угаалтын технологи нь өөрөөр хийснээс болж дууны зам уншигдахгүй асуудалтайгаас болж олонд төдийлөн хүрээгүй байдаг ажээ.

 

Тэгвэл МҮОНТ, Архивын ерөнхий газартай хамтран тус киноны хальсийг боловсруулж дуу дүрсний өндөр чанартайгаар энэ баасан гараг буюу 2017 оны 5-р сарын 13-ны 22:45 цагаас MNB 1 сувгаар үзэгчдэд хүргэхэд бэлэн болгоод байгаа жээ.





Хүний төлөө киноны найруулагчаар Д.Жигжид, зохиолчоор Ч.Гомбо, зураглаачаар Г.Цэрэн, зураачаар О.Мягмар ажиллажээ. Гол дүрүүдэд Б.Тунгалаг (Сүрэн), Б.Мижиддорж (Лосол), Д.Долгорсурэн (Алимаа), Д.Дэлэг (Содном) нар тогложээ.

Popular posts from this blog

Picture: Цавчуур цэг ком уран сайханы киноны зургаас

CAC pictures-ынхэн Цавчуур Цэг Ком нэртэй уран сайханы кино гаргах гэж байгаа талаар өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ удаа киноны жүжигчидийн кинондаа зориулж авахуулсан зургуудаас тольлуулж байна. Уг кинонд 3 залуу интернэтэд эр*тик реалити шоу сайт байгуулж түүгээрээ мөнгө олох аргыг сэдэж байгаа ч цаашдаа байдал өөрөөр эргэж байгаа тухай өгүүлэх юм.

Сүүлчийн бүжиг киноны төгсгөл хэсгийг өөрчлөхийг шаардав

Залуусын хайр сэтгэл нөхөрлөлийн талаар өгүүлэх Сүүлчийн бүжиг хэмээх бүжигт кино энэ сарын 14-нөөс эхлэн кино театруудаар гарч эхэлсэн билээ. Уг киноны төгсгөл хэсэг "Ромео Жульета" –тай адилаар залуус амиа хорлон төгсдөг байна. Тэгвэл энэ нь нийгэмж сөрөг нөлөөг үзүүлж залуучуудын дунд амиа хорлох үзэгдэлийг бий болго байна гэж цагдаагийн байгууллага үзсэн байна. Тиймээс уг киноны төгсгөлийн хэсгийг өөрчлөх, эсвэл мантажлахыг кино театрууд болон киноны уран бүтээлчидэд сануулсан бичиг хүргүүлжээ. Учир нь үерхдэг хүү охин хоёр цонхон дээрээс үсэрч амиа хорлосон явдал болсон байна. Энэ нь хэдийгээр киноны нээлтээс өмнө болсон ч ямар нэгэн байдлаар кинондоо өөрчлөлт оруулахыг кино багийнхан хүлээж аваад байгаа юм байна.

Дурлах санал МУСК постерууд дэлгэгджээ

National Film Production -ийн бүтээл ДУРЛАХ САНАЛ уран сайхны кино бэлэн болжээ. Тус киноны найруулагчаар Д.Ханьсаг , продюсераар Б.Мөнхдэлгэр, зураглаачаар С.Баяртогтох, зураачаар Ч.Ганзориг ажиллажээ. Гол дүрүүдэд Б.Ангараг, Э.Энэрэл, Б.Энхсайхан, Б.Балжинням, Г.Маргад-Эрдэнэ, Т.Болормаа нар тоглосон байна.