Skip to main content

Marvel-ийн Black Panther киноны анхны poster, teaser trailer

Marvel кино компанийн шинэ төсөл Black Panther-ийн анхны teaser trailer 2017 оны NBA-ийн аврагын тоглолтын дундуур цацагдлаа. Chadwick Boseman энэхүү дүрээ өнгөрөгч онд Captain America: Civil War киногаар танилцуулж байсан бол ийнхүү бүрэн хэмжээний кинотай болж байна.



Black Panther-ийн найруулагчийн хувьд харьцангуй залуу, туршлага багатай Ryan Coogler ажиллаж байна. Marvel ийм хүн сонгосон нь сонирхолтой юм. Тэрээр өмнө нь Fruitvale Station (2013), Creed (2015) кинонуудыг найруулсан ажээ.

Black Panther кино ирэх 2018 оны 2-р сарын 16-нд нээлтээ хийнэ.

Thor: Ragnarok киноны анхны төрх (+зургууд)

Marvel, Disney-ийн бүтээл Thor франчайзийн 3 дахь бүрэн хэмжээний кино Thor: Ragnarok киноны анхны төрх ил боллоо. Энэ удаад Chris Hemsworth, Tom Hiddleston, Cate Blanchett, Idris Elba, Jeff Goldblum, Tessa Thompson, Karl Urban, Mark Ruffalo, Anthony Hopkins гэсэн оддын бүрэлдэхүүн хуяг дуулгаа агссан байгаа. Найруулагчаар New Zealand-аас гаралтай Taika Waititi ажиллаж байгаа бөгөөд түүний томоохон коммерсиал төсөл нь энэ болж байна.

Thor: Ragnarok кино 2017 оны 11-р сарын 3-нд хойд америкт нээлтээ хийнэ.

Grandmaster (Jeff Goldblum)

Bruce Banner (Mark Ruffalo) ,Thor (Chris Hemsworth)

Loki (Tom Hiddleston)

Valkyrie (Tessa Thompson)

Valkyrie (Tessa Thompson), Thor (Chris Hemsworth)

Tessa Thompson (Valkyrie), Director Taika Waititi

Tessa Thompson (Valkyrie), Director Taika Waititi, Chris Hemsworth (Thor)

Hela (Cate Blanchett)

Thor (Chris Hemsworth)


Popular posts from this blog

Fantastic-ийн Зүрхний хилэн МУСК анхны teaser trailer-аа дэлгэв

Fantastic production-ийн бүтээл ЗҮРХНИЙ ХИЛЭН уран сайхны киноны teaser trailer цацагдлаа. Тус киноны найруулагчаар Б.Тамир, зохиолчоор Б.Тамир, Э.Алдар, продюсераар Б.Батсайхан, зураачаар Ц.Болор-Эрдэнэ, зураглаачаар Ц.Амартүвшин, зургийн даргаар Б.Ганхөлөх, Б.Гантөмөр ажиллаж байна. Гол дүрүүдэд Г.Золбоот, М.Баярбат, Э.Алдар, Б.Батсайхан, Б.Ганчулуун, Э.Одбаяр, Ж.Алтаншагай, Б.Барслхагва, Э.Долгор, С.Идэрмаа нар тогложээ.



Зүрхний хилэн уран сайхны киноны өвлийн зураг авалт хийгдэж дууссан бөгөөд зуны зураг авалтаа эхлүүлээд байгаа юм байна. Кино ирэх намар үзэгчдэд хүрэх болно.



Box office: 2017.06.12 Wonder Woman

1. Wonder Woman: Өнгөрөгч 7 хоногт: $57.2 сая, нийт: $205.0 сая
2. The Mummy: Өнгөрөгч 7 хоногт: $32.2 сая, нийт: $32.2 сая
3. Captain Underpants: The First Epic Movie: Өнгөрөгч 7 хоногт: $12.3 сая, нийт: $44.6 сая
4. Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales: Өнгөрөгч 7 хоногт: $10.7 сая, нийт: $135.8 сая
5. Guardians of the Galaxy Vol. 2: Өнгөрөгч 7 хоногт: $6.2 сая, нийт: $366.4 сая

6. It Comes at Night: Өнгөрөгч 7 хоногт: $6.0 сая, нийт: $6.0 сая
7. Baywatch: Өнгөрөгч 7 хоногт: $4.6 сая, нийт: $51.1 сая
8. Megan Leavey: Өнгөрөгч 7 хоногт: $3.8 сая, нийт: $3.8 сая
9. Alien: Covenant: Өнгөрөгч 7 хоногт: $1.8 сая, нийт: $71.2 сая
10. Everything, Everything: Өнгөрөгч 7 хоногт: $1.6 сая, нийт: $31.7 сая

The Mummy (2017)

Director: Alex Kurtzman
Stars: Tom Cruise, Sofia Boutella, Annabelle Wallis
imdb: 6.0

The Mummy франчайзийн шинэ эхлэл, Universal Monsters төслийн Dark Universe цувралын эхний кино болон гарлаа. Гэвч Dark Universe-ийн эхлэл төдийлөн сайн байсангүй. Үзэгчид, кино…

Сүпер лиг МУСК teaser poster болон зургууд

Khagan Films-ийн бүтээл СҮПЕР ЛИГ (Super League) уран сайхны киноны teaser poster-г хүргэж байна. Тус кинонд Б.Анхбаяр, Э.Чинзориг, О.Долгор нар гол дүрийг бүтээжээ.