Skip to main content

Box office: 2016.12.27 Rogue One: A Star Wars Story

1. Rogue One: A Star Wars Story: Өнгөрөгч 7 хоногт: $64.4 сая, нийт: $286 сая2. Sing: Өнгөрөгч 7 хоногт: $35.3 сая, нийт: $55.9 сая
3. Passengers: Өнгөрөгч 7 хоногт: $14.9 сая, нийт: $22.2 сая
4. Why him?: Өнгөрөгч 7 хоногт: $11.1 сая, нийт: $11.1 сая
5. Assassin's Creed: Өнгөрөгч 7 хоногт: $10.3 сая, нийт: $17.8 сая

6. Moana: Өнгөрөгч 7 хоногт: $7.4 сая, нийт: $180.4 сая
7. Fences: Өнгөрөгч 7 хоногт: $6.7 сая, нийт: $6.9 сая
8. La La Land: Өнгөрөгч 7 хоногт: $5.7 сая, нийт: $13.6 сая
9. Office Christmas Party: Өнгөрөгч 7 хоногт: $5.1 сая, нийт: $42.2 сая
10. Collateral Beauty: Өнгөрөгч 7 хоногт: $4.3 сая, нийт: $15.3 сая

Sing (2016)

Director: Christophe Lourdelet, Garth Jennings  
Stars: Matthew McConaughey, Reese Witherspoon, Seth MacFarlane               
imdb: 7.3

Despicable Me-ээр амжилтанд хүрсэн Illumination Entertainment-ийн ээлжит анимешн Sing нээлтээ хийлээ. Энэ удаад өөрийн театраа аварч үлдэх эцсийн аргаар дууны тэмцээн зохиож буй Buster Moon болон тэмцээнд оролцож буй дуучдын хөгжилтэй түүхийг харуулах болно. Sing анимешнд 85 өөр төрлийн дууг дуучны өөрийнх нь хоолойгоор дуулуулан оруулсан байна. Киног 75$ сая ам.доллараар бүтээж одоогоор 94$ сая ам.долларын орлого олоод байна. 



Passengers (2016)

Director: Morten Tyldum    
Stars: Jennifer Lawrence, Chris Pratt, Michael Sheen
imdb: 7.0

Сансар огторгуйн аялалд гарсан хөлөг онгоцонд сэрэх ёстой цагаасаа 90 жилийн өмнө хоёр аялагч сэрнэ.  Jennifer Lawrence, Chris Pratt хоёр амьд үлдэх, амьдрахын тулд юу хийх вэ? Passengers киног 110$ Сая ам.доллараар бүтээсэн ч одоогоор 30$ Сая ам.долларын орлого цуглуулаад байна. 



Why Him? (2016)

Director: John Hamburg    
Stars: Zoey Deutch, James Franco, Tangie Ambrose          
imdb: 6.4

Нэгэн аав өөрийн охины цахиуртын хөндийн баян найз залуутай нь тэрсэлдэх болно. Why Him? киног 38$ сая ам.доллараар бүтээж 18$ сая ам.доллар цуглуулаад байна.



Assassin's Creed (2016)

Director: Justin Kurzel  
Stars: Michael Fassbender, Marion Cotillard, Jeremy Irons       
imdb: 6.8

Видео тоглоом үйлдвэрлэлтийн магнат Ubisoft-ийн Assassin's Creed тоглоомоос сэдэвлэн бүтээсэн ижил нэрт кино. Киног 125$ Сая ам.доллараар бүтээж 36.7$ сая ам.долларын орлого цуглуулж амжилт муутай эхлүүлээд байна.



Fences (2016)

Director: Denzel Washington  
Stars: Denzel Washington, Viola Davis, Stephen Henderson        
imdb: 8.0

Сүпер од  Denzel Washington-ийн 4 дэхь найруулгын ажил. Илүү чанаржиж байна. Америкийн кино институтээс гаргасан 2016 оны шилдэг кино жагсаалтын эхний 10 дотор Fences нь кино оржээ. Тус киног 24$ сая ам.доллараар бүтээж 11$ сая ам.доллар цуглуулаад байна.

Popular posts from this blog

Сүүлчийн бүжиг киноны төгсгөл хэсгийг өөрчлөхийг шаардав

Залуусын хайр сэтгэл нөхөрлөлийн талаар өгүүлэх Сүүлчийн бүжиг хэмээх бүжигт кино энэ сарын 14-нөөс эхлэн кино театруудаар гарч эхэлсэн билээ. Уг киноны төгсгөл хэсэг "Ромео Жульета" –тай адилаар залуус амиа хорлон төгсдөг байна. Тэгвэл энэ нь нийгэмж сөрөг нөлөөг үзүүлж залуучуудын дунд амиа хорлох үзэгдэлийг бий болго байна гэж цагдаагийн байгууллага үзсэн байна. Тиймээс уг киноны төгсгөлийн хэсгийг өөрчлөх, эсвэл мантажлахыг кино театрууд болон киноны уран бүтээлчидэд сануулсан бичиг хүргүүлжээ. Учир нь үерхдэг хүү охин хоёр цонхон дээрээс үсэрч амиа хорлосон явдал болсон байна. Энэ нь хэдийгээр киноны нээлтээс өмнө болсон ч ямар нэгэн байдлаар кинондоо өөрчлөлт оруулахыг кино багийнхан хүлээж аваад байгаа юм байна.

Picture: Цавчуур цэг ком уран сайханы киноны зургаас

CAC pictures-ынхэн Цавчуур Цэг Ком нэртэй уран сайханы кино гаргах гэж байгаа талаар өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ удаа киноны жүжигчидийн кинондаа зориулж авахуулсан зургуудаас тольлуулж байна. Уг кинонд 3 залуу интернэтэд эр*тик реалити шоу сайт байгуулж түүгээрээ мөнгө олох аргыг сэдэж байгаа ч цаашдаа байдал өөрөөр эргэж байгаа тухай өгүүлэх юм.

Marvel-ийн Black Panther киноны анхны poster, teaser trailer

Marvel кино компанийн шинэ төсөл Black Panther -ийн анхны teaser trailer 2017 оны NBA-ийн аврагын тоглолтын дундуур цацагдлаа. Chadwick Boseman энэхүү дүрээ өнгөрөгч онд Captain America: Civil War киногаар танилцуулж байсан бол ийнхүү бүрэн хэмжээний кинотай болж байна. Black Panther-ийн найруулагчийн хувьд харьцангуй залуу, туршлага багатай Ryan Coogler ажиллаж байна. Marvel ийм хүн сонгосон нь сонирхолтой юм. Тэрээр өмнө нь Fruitvale Station (2013), Creed (2015) кинонуудыг найруулсан ажээ. Black Panther кино ирэх 2018 оны 2-р сарын 16-нд нээлтээ хийнэ.